Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам шашин хоорондын эв нэгдлийн төлөө мөргөл үйлдэв
31-07-2016, 13:41 | Хэвлэх
2016 оны 7 дугаар сар 27
Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.27 – Өчигдөр бүтэн өдрийн турш амарсан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Лех хотын төв гудамжаар явган морилоход түүнийг амжиж харахаар олон мянган хүмүүс цугласан байлаа. Лех хотын удирдлага Зуу бурханы сүмд очих замыг зөвхөн явган хүмүүст нээлттэй болгосон нь үнэхээр зөв шийдэл болсон байв. Олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэнтэй уулзахаар шахалдан байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Францын Ницце хотын жуулчнаар
дамжуулан гүн эмгэнэл илэрхийлэв. Энэтхэг, ЖК, Ладак, Лех.
2016.07.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Зуу бурханы дуганд морилох замдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэсэг ладакчууд болон зарим нэг гадаадын жуулчидтай уулзсан юм. Тэрээр гадаадын жуулчидтай уулзах үедээ тэдний гараас барин Францын Ницце дэхь аймшигт халдлагын төлөө гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрээр Францын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж буйг дамжуулахыг хүслээ. Энэ дашрамд дэлхий нийтэд энх тайвныг бий болгохын тулд дан ганц мөргөл залбирал бус бодит үйл хэрэг хийх хэрэгтэйг онцолсон юм.
Зуу бурханы дуганы үүдэнд морилон ирэхэд Ладакын бурханы шашны холбооны ерөнхийлөгч болон буддист залуучуудын холбоо, буддист эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд түүнийг угтан авав. Дээрхийн Гэгээнтэн ладакын үндэсний хөгжимчдөд талархал илэрхийлээд дуганд морилон ороход Тиксэ ринбочэ, мужийн дэд дарга Сонамдава, Агваан Ригзин Жора, мөн бусад албаны хүмүүс болон ладакын буддын шашны холбооны төлөөлөгч нар хүндэтгэл үзүүлэн угтлаа.
Дээрхийн Гэгээнтэн суудалдаа заларсны дараа Богд Зонховын зохиол Шүтэн барилдахуйн магтаал, мөн бурханы шашин дэлгэрэхүйн ерөөлийн номыг уншив.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зуу бурханы дуганд ном уншиж
байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.27.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Тэрээр яриагаа эхлэхдээ төвөдийн сүм хийдэд очих бүртээ сүм хийдийг зөвхөн эргэл мөргөл хийдэг газар болголгүй бурханы шашны сургаалд суралцдаг газар болгох хэрэгтэй гэж зөвлөдгөө дурдсан юм. Энэ удаа ладакчуудад хандан Зуу бурханы сүмийг ч мөн адил сургалт судалгааны газар болгох хэрэгтэй гэж зөвлөв.
Ладакын бурханы шашны холбооноос түүнд мэдээлснээр Каргил хотоос муслимын шашинтан нарыг туршлага солилцохоор урисан ажээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ үйл хэргийг үнэхээр магтан сайшаалаа. Тэрээр бурханы шашинтан нарын зүгээс шашны тэмдэглэлт амралтын өдрүүдэд олон шашин хоорондын хурал зохион байгуулах, мөн шашин шүтлэггүй хүмүүстэй ч уулзаж, санал бодлоо хуваалцах хэрэгтэй гэж зөвлөв. Тэрээр хэдэн мянган жилийн турш үргэлжилж буй Энэтхэгийн шашин хоорондын эв найрамдлыг магтсан юм. Олон шашин эв нэгдэлтэйгээр зэрэгцэн оршиж болдгийн энэхүү тод жишээг дэлхий нийтэд харуулах нь чухал байгааг онцоллоо.
Тэрээр энэ цаг үед Сир, Ирак, Афганистан зэрэг орнуудад шашны нэрийн өмнөөс хүчирхийлэл, алан хядах үйл ажиллагаа явуулж байгааг эрс шүүмжлэв. Хүн бүхэн шашин хоорондын эв нэгдэл, харилцан нэг нэгнээ ойлгох тал дээр маш хариуцлагатай байж чадвал дэлхий дахинд илүү энх тайвныг авчирч чадна гэдгийг тэмдэглэн хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам муслимын сүнни шашны сүмд үг
хэлэв. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.27.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зуу бурханы сүмээс 50 метрийн зайд орших 1667 оны үед Ладакын хаан Делдан Намжалын зарлигаар баригдсан муслимын Сүнни урсгалын сүмд зочилсон юм. Түүнийг сүнни шашны холбооны ерөнхийлөгч болон бусад удирдах албаны хүмүүс угтлаа. Тэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт өөрсдийн уламжлал дагуу уншлага үйлдэв.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдрийн сүүлийн мөргөлийн аялал болох муслимын Шиа сүмд зочилсон юм. Мөн түүнийг Шиа шашны холбооны ерөнхийлөгч, бусад санваартан нар угтав. Энэ үед зөвхөн шиа шашинтан бус, буддын болон сүнни урсгалын олон зочид тэдний сүмд хүрэлцэн ирсэн байлаа.
Шиа шашны холбооны ерөнхийлөгчийн хэлснээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ сүмд гурвантаа морилоод байгаа жээ. Тэрээр шашны нэрийн өмнөөс үйлдэж буй аймшигт гэмт хэрэг дэлхий нийтэд түгж байгаа, энэ нь хүн төрөлхтөнд маш муугаар нөлөөлөх, цаашид үүнийг таслах зогсоохын төлөө дорвитой алхам хийх хэрэгтэй талаар ярьсан юм. Зарим хэт туйлшрагчид муслимын шашны нэрийг аллага, хядлага үйлдэхэд ашиглаж байгааг эрс шүүмжиллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам муслимын Шиа урсгалын сүмд үг
хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.27.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Тэрээр мөн V Далай Лам муслимын шашинтан нарт өөрсдийн сүм масчидаа барих газар өгч байсныг тэмдэглэн хэлэв. Тэр цаг үеэс эхлэн төвөдийн муслимын шашинтан нар нэгдмэл болж эхэлсэн бөгөөд төрд тэдний төлөөлөл гарсан байна. Түүний хэлснээр төвөд угсааны муслимчууд эелдэг зөөлөн ааштай бөгөөд шашин номдоо үнэхээр үнэнч ардууд ажээ. Тэд хэрүүл тэмцэл үүсгэдэггүй, гагцхүү сайхан түүхийг хэлэлцдэг байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн I, II дайны үед хүн төрөлхтөнд хичнээн их зовлон нүүрлэснийг хэлэв. Асар олон хүн дайны хөлд нэрвэгдэн амь үрэгдсэн байна. Энэ цаг мөчид ч олон мянган хүн хүчирхийлэлд өртөн амь насаа алдаж, бас олон мянган хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна. Гэсэн хэдий ч хүний төрөлх чанар нь энэрэнгүй аж. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үзэж байгаагаар хэрэв хүний төрөлх чанар нь сөрөг байсан бол энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхийн төлөө хичээх шаардлаггүй ажээ.
Тэрээр цааш нь дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүмүүс бүгд аз жаргалтай амьдралыг хүсч байгаа талаар дурдаад ийм учраас томоохон бүх шашин энэрэл хайр, нигүүлсэл, тэсвэр тэвчээрийг номлодог хэмээн онцлов. Шашин нь хагалан бутаргах, талцан тэмцэхийн шалтгаан болох ёсгүйг айлдлаа. Мөн хувь хүнд нэг шашин, нэг үнэн байж болох ч олон нийтэд нэг шашин, нэг үнэн байх боломжгүй гэдгийг тэмдэглэн хэлэв.
Шашны олон ургальч үзлийн талаар асуусанд тэрээр,
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам муслимын Шиа урсгалын сүмд үг
хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.27.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Адил бус гүн ухааны үзэл онолууд зайлшгүй хэрэгтэй. Тийм ч учраас сүүлийн хоёр мянга гаруй жилийн хугацаанд хүний амьдрал олон арга замаар хөгжин дэвшсэн юм. Томоохон багш нар төрөн гарч энэрэл хайрын тухай номлосон. Байгалын олон нөхцөл байдлын дор олон янзын амьдралын хэв маяг бий болсон байна. Үүнийгээ дагаад адил бус олон сэтгэхүй бий болжээ. Тийм учраас бидэнд гүн ухааны олон үзэл онол зайлшгүй хэрэгтэй.”
Тэрээр цааш нь дэлхийн олон шашны талаар тайлбарлав.
Муслимын шашны талаар ярихдаа өөрийн муслим нөхдийг дурдсан бөгөөд тэд үнэхээр энэрэл хайрын сургаалыг дагагчид гэдгийг онцолсон юм. Жинхэнэ муслим шашинтан хүн өөрийн энэрэл хайраа хөгжүүлж Аллах тэнгэрийн бүтээсэн бүгдийг хайрлах ёстой ажээ. Энэ нь бурханы шашны амьтан бүгдийг хайрлах ёстой гэдэгтэй адил хэмээв. Энэ хоёр шашин нь адил бус гүн ухааныг баримталдаг ч угтаа нэг л зорилготой гэдгийг онцлон айлдлаа.
Муслимын шашин доторх зөрчилдөөний талаар асуухад тэрээр,
“Энэ бол маш харамсалтай хэрэг. Муслимын шашинт олон оронд Сүнни болон Шиа урсгалын зөрчилдөөн явагдаж байна. Ялангуяа шашин зөрчилдөөний эх үндэс болж байгаа нь харамсалтай. Сүнни болон Шиа урсгалын хүмүүс бүгд адилхан Мухаммедийг дагагч гэдгээ байнга санах хэрэгтэй. Адилхан коран судрыг уншиж, адилхан л өдөрт таван удаа мөргөл үйлдэж байна. Бага ялгаа, өчүүхэн сонирхолын улмаас адилхан сүсэг бишрэлтэн гэдгээ мартаж байгаа нь тун харамсалтай” хэмээн ярьсан юм.
Шиа урсгалын сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех.
2016.07.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Тэрээр цааш нь энэ цаг үед алан хядах олон үйл ажиллагаанд муслимын шашинтан нарыг буруутгаж байгааг тэмдэглэн хэллээ. Энэ хандлагыг бид өөрчлөх хэрэгтэй гэсэн юм.
Мөн муслимын алан хядагч, буддын алан хядагч гэх нэр томьёог хэрэглэхгүй байхыг уриаллаа. Нэгэнт алан хядагч мөн л бол тэр хүн шашин номыг дагагч сүсэг бишрэлтэн яавч биш гэж мэдэгдэв. Үнэн хэрэгтээ “жихад” гэдэг нь дотоод сөрөг сэтгэлээ арилгах гэсэн утгатай болохоос бусдыг зовоох гэсэн утга агуулаагүй гэдгийг тайлбарласан юм. Энэ утгаараа муслимын шашинтан нар энэрэл хайрыг дадлагжуулагч байх ёстой ажээ.
Түүний хувьд 9 дүгээр сарын 11-ний үйл явдлаас хойш муслимын шашинтан нарыг өмгөөлдөг болсон бөгөөд энэ шашин дэлхийн чухал шашин мөн гэдгийг байнга хэлж байгаа ажээ.
Түүнийг буцан морилоход олон мянган хүмүүс замын хоёр талаар эгнэн зогсож бүгд баяр баясалтайгаар түүнийг үдэв.
Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.27 – Өчигдөр бүтэн өдрийн турш амарсан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Лех хотын төв гудамжаар явган морилоход түүнийг амжиж харахаар олон мянган хүмүүс цугласан байлаа. Лех хотын удирдлага Зуу бурханы сүмд очих замыг зөвхөн явган хүмүүст нээлттэй болгосон нь үнэхээр зөв шийдэл болсон байв. Олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэнтэй уулзахаар шахалдан байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Францын Ницце хотын жуулчнаар
дамжуулан гүн эмгэнэл илэрхийлэв. Энэтхэг, ЖК, Ладак, Лех.
2016.07.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Зуу бурханы дуганы үүдэнд морилон ирэхэд Ладакын бурханы шашны холбооны ерөнхийлөгч болон буддист залуучуудын холбоо, буддист эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд түүнийг угтан авав. Дээрхийн Гэгээнтэн ладакын үндэсний хөгжимчдөд талархал илэрхийлээд дуганд морилон ороход Тиксэ ринбочэ, мужийн дэд дарга Сонамдава, Агваан Ригзин Жора, мөн бусад албаны хүмүүс болон ладакын буддын шашны холбооны төлөөлөгч нар хүндэтгэл үзүүлэн угтлаа.
Дээрхийн Гэгээнтэн суудалдаа заларсны дараа Богд Зонховын зохиол Шүтэн барилдахуйн магтаал, мөн бурханы шашин дэлгэрэхүйн ерөөлийн номыг уншив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зуу бурханы дуганд ном уншиж
байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.27.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Ладакын бурханы шашны холбооноос түүнд мэдээлснээр Каргил хотоос муслимын шашинтан нарыг туршлага солилцохоор урисан ажээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ үйл хэргийг үнэхээр магтан сайшаалаа. Тэрээр бурханы шашинтан нарын зүгээс шашны тэмдэглэлт амралтын өдрүүдэд олон шашин хоорондын хурал зохион байгуулах, мөн шашин шүтлэггүй хүмүүстэй ч уулзаж, санал бодлоо хуваалцах хэрэгтэй гэж зөвлөв. Тэрээр хэдэн мянган жилийн турш үргэлжилж буй Энэтхэгийн шашин хоорондын эв найрамдлыг магтсан юм. Олон шашин эв нэгдэлтэйгээр зэрэгцэн оршиж болдгийн энэхүү тод жишээг дэлхий нийтэд харуулах нь чухал байгааг онцоллоо.
Тэрээр энэ цаг үед Сир, Ирак, Афганистан зэрэг орнуудад шашны нэрийн өмнөөс хүчирхийлэл, алан хядах үйл ажиллагаа явуулж байгааг эрс шүүмжлэв. Хүн бүхэн шашин хоорондын эв нэгдэл, харилцан нэг нэгнээ ойлгох тал дээр маш хариуцлагатай байж чадвал дэлхий дахинд илүү энх тайвныг авчирч чадна гэдгийг тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам муслимын сүнни шашны сүмд үг
хэлэв. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.27.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдрийн сүүлийн мөргөлийн аялал болох муслимын Шиа сүмд зочилсон юм. Мөн түүнийг Шиа шашны холбооны ерөнхийлөгч, бусад санваартан нар угтав. Энэ үед зөвхөн шиа шашинтан бус, буддын болон сүнни урсгалын олон зочид тэдний сүмд хүрэлцэн ирсэн байлаа.
Шиа шашны холбооны ерөнхийлөгчийн хэлснээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ сүмд гурвантаа морилоод байгаа жээ. Тэрээр шашны нэрийн өмнөөс үйлдэж буй аймшигт гэмт хэрэг дэлхий нийтэд түгж байгаа, энэ нь хүн төрөлхтөнд маш муугаар нөлөөлөх, цаашид үүнийг таслах зогсоохын төлөө дорвитой алхам хийх хэрэгтэй талаар ярьсан юм. Зарим хэт туйлшрагчид муслимын шашны нэрийг аллага, хядлага үйлдэхэд ашиглаж байгааг эрс шүүмжиллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам муслимын Шиа урсгалын сүмд үг
хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.27.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлхийн I, II дайны үед хүн төрөлхтөнд хичнээн их зовлон нүүрлэснийг хэлэв. Асар олон хүн дайны хөлд нэрвэгдэн амь үрэгдсэн байна. Энэ цаг мөчид ч олон мянган хүн хүчирхийлэлд өртөн амь насаа алдаж, бас олон мянган хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна. Гэсэн хэдий ч хүний төрөлх чанар нь энэрэнгүй аж. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үзэж байгаагаар хэрэв хүний төрөлх чанар нь сөрөг байсан бол энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэхийн төлөө хичээх шаардлаггүй ажээ.
Тэрээр цааш нь дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүмүүс бүгд аз жаргалтай амьдралыг хүсч байгаа талаар дурдаад ийм учраас томоохон бүх шашин энэрэл хайр, нигүүлсэл, тэсвэр тэвчээрийг номлодог хэмээн онцлов. Шашин нь хагалан бутаргах, талцан тэмцэхийн шалтгаан болох ёсгүйг айлдлаа. Мөн хувь хүнд нэг шашин, нэг үнэн байж болох ч олон нийтэд нэг шашин, нэг үнэн байх боломжгүй гэдгийг тэмдэглэн хэлэв.
Шашны олон ургальч үзлийн талаар асуусанд тэрээр,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам муслимын Шиа урсгалын сүмд үг
хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.07.27.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр цааш нь дэлхийн олон шашны талаар тайлбарлав.
Муслимын шашны талаар ярихдаа өөрийн муслим нөхдийг дурдсан бөгөөд тэд үнэхээр энэрэл хайрын сургаалыг дагагчид гэдгийг онцолсон юм. Жинхэнэ муслим шашинтан хүн өөрийн энэрэл хайраа хөгжүүлж Аллах тэнгэрийн бүтээсэн бүгдийг хайрлах ёстой ажээ. Энэ нь бурханы шашны амьтан бүгдийг хайрлах ёстой гэдэгтэй адил хэмээв. Энэ хоёр шашин нь адил бус гүн ухааныг баримталдаг ч угтаа нэг л зорилготой гэдгийг онцлон айлдлаа.
Муслимын шашин доторх зөрчилдөөний талаар асуухад тэрээр,
“Энэ бол маш харамсалтай хэрэг. Муслимын шашинт олон оронд Сүнни болон Шиа урсгалын зөрчилдөөн явагдаж байна. Ялангуяа шашин зөрчилдөөний эх үндэс болж байгаа нь харамсалтай. Сүнни болон Шиа урсгалын хүмүүс бүгд адилхан Мухаммедийг дагагч гэдгээ байнга санах хэрэгтэй. Адилхан коран судрыг уншиж, адилхан л өдөрт таван удаа мөргөл үйлдэж байна. Бага ялгаа, өчүүхэн сонирхолын улмаас адилхан сүсэг бишрэлтэн гэдгээ мартаж байгаа нь тун харамсалтай” хэмээн ярьсан юм.

Шиа урсгалын сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын
айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех.
2016.07.27. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Мөн муслимын алан хядагч, буддын алан хядагч гэх нэр томьёог хэрэглэхгүй байхыг уриаллаа. Нэгэнт алан хядагч мөн л бол тэр хүн шашин номыг дагагч сүсэг бишрэлтэн яавч биш гэж мэдэгдэв. Үнэн хэрэгтээ “жихад” гэдэг нь дотоод сөрөг сэтгэлээ арилгах гэсэн утгатай болохоос бусдыг зовоох гэсэн утга агуулаагүй гэдгийг тайлбарласан юм. Энэ утгаараа муслимын шашинтан нар энэрэл хайрыг дадлагжуулагч байх ёстой ажээ.
Түүний хувьд 9 дүгээр сарын 11-ний үйл явдлаас хойш муслимын шашинтан нарыг өмгөөлдөг болсон бөгөөд энэ шашин дэлхийн чухал шашин мөн гэдгийг байнга хэлж байгаа ажээ.
Түүнийг буцан морилоход олон мянган хүмүүс замын хоёр талаар эгнэн зогсож бүгд баяр баясалтайгаар түүнийг үдэв.
Үзсэн: 1 807
Холбоотой мэдээ: