Шашнаас ангид ёс суртахууны сургалтын хөтөлбөрийн нээлт
19-10-2017, 14:26 | Хэвлэх
2017 оны 10 дугаар сар 16
Энэтхэг, УП, Мирут – Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели хотод хүрэлцэн ирэв. Өнөөдөр тэрээр хэдий замын түгжрэл их байсан ч Мирут хотын зүг машинаар хөдөлсөн юм. Түүнийг зорьсон газраа буюу СЖ ДАВ ерөнхий боловсролын сургуульд хүрэлцэн ирэхэд олон сургуулийн сурагчид замын хоёр талаар жагсан түүнийг угтсан бөгөөд тус сургуулийн захирал болон бусад голлох хүмүүс угтав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг СЖ ДАВ сургуульд хүрэлцэн ирэхэд сургуулийн сурагч хүүхдүүд түүнийг угтаж байгаа нь. Энэтхэг, УП, Мирут. 2017.10.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэсэг хугацаанд амарсны дараа хурлын танхимд очиход сурагчид, оюутнууд, мөн тэдний гэр бүлийн хүмүүсээс бүрдсэн 1500 гаруй хүмүүс халуун дотноор алга ташин угтлаа. Ёслолын зул өргөсний дараа сургуулийн захирал доктор Алпана Шарма Дээрхийн Гэгээнтнийг өөрийн сургуульдаа тавтай саатахыг хүслээ.
2014 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын батлан зөвшөөрсний дагуу ёс суртахууны хичээлийн хөтөлбөрийг орчин үеийн Энэтхэгийн сургалтын системд нэвтрүүлэх ажил эхэлсэн тухай Аюургяан Няас танилцууллаа. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь сурагч нарт дотоод үнэ цэнийг ухааруулж, гэгээрлийн хөгжил нэвтрүүлэх явдал ажээ.
Профессор Пандей үг хэлэхдээ:
“Энэхүү сургалтын хөтөлбөр нь дэлхийн ирээдүй болсон хүүхэд багачуудад оюун санааны эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургалтын хөтөлбөрийг албан ёсоор нээж, тус сургуулийн захирал болон Дели, Гхазиабад, Жанси, Канпур, Мирут, Пилибхит хотоос хүрэлцэн ирсэн 9 сургуулийн төлөөлөгч нарт гардуулсан юм. Тэдгээр төлөөлөгч нар энэхүү хөтөлбөрийг заах үүрэг хүлээжээ.
Дээрхийн Гэгээнтэн энэхүү сургалтын хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй байсан хэмээн тэмдэглэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон 9 сургуулийн төлөөлөгч нар ёс суртахууны хичээлийн хөтөлбөрийг хүлээн авч байгаа нь. Энэтхэг, УП, Мирут. 2017.10.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Би төрсөн цагаасаа хойш буюу 1935 оноос хойш дэлхийн хоёр дугаар дайн зэрэг нэлээдгүй олон хүчирхийллийг харлаа. Түүхчдийн үзэж байгаагаар 20-р зуунд өрнөсөн дайны хөлд 200 сая хүн амь үрэгджээ. Хүмүүс нэг нэгнээ “бид” ба “тэд” гэж харсны улмаас, мөн асуудлыг хүчирхийллийн арга замаар шийдэхийг урьтал болгосны үр дагаварт асар их зовлон бий болсон юм.”
“20-р зууны сүүлээр энэ сэтгэлгээ өөрчлөгдөж хүмүүс энх тайвныг илүү их хүсэх болов. Дайны хар сүүдэрт бий болсон асар олон сөрөг үр дагаварууд хүмүүсийн сэтгэл санааг өөрчилсөн юм. Өдгөө 21-р зуунд хувь хүн болон гэр бүл, улс нийгмийн хэмжээнд хүч хэрэглэх нь цаг үеэ өнгөрөөсөн хоцрогдсон арга гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. Бид нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах хандлага дээр суурилан харилцан ярилцах замаар асуудлыг шийддэг байх ёстой.”
Тэрээр боловсролоор дамжуулан хүмүүсийн бодол, оюун санааг өөрчлөх боломжтой гэж мэдэгдэв.

Сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож байгаа нь. Энэтхэг, УП, Мирут. 2017.10.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Орчин үеийн боловсрол нь зөвхөн материаллаг хөгжил болон бие махбодийн ая тухыг хангахын төлөө зорьж байна. Энэ нь хүмүүсийг гагцхүү ахуйн түвшний хэрэгцээг чухалчилдаг болгожээ. Үүний улмаас хүмүүс сэтгэл, оюун ухааны түвшинд анхаарал хандуулахгүй байна. Бүхэл бүтэн үеэрээ материаллаг зорилготой, материаллаг соёлтой, мөн амьдралыг зөвхөн материаллаг түвшинд хардаг болов. Тэд хэдий амар амгаланг хүсдэг боловч үүнд хамгийн их саад болдог сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн арилгах арга замыг мэдэхгүй байна.”
“Тийм учраас бид өнөөгийн боловсролын системд сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах, сайхан сэтгэлийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг оруулах хэрэгтэй. Ямар нэгэн шашны номлол хүн бүхэнд хүрэх боломжгүй. Бидэнд олон нийтийн туршлага, ойлголт, шинжлэх ухааны ололт дээр үндэслэсэн өргөн хандлага хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа эртний Энэтхэгийн оюун ухаан хэрхэн ажилдаг талаарх гүн мэдлэгийг агуулсан сэтгэл төвлөрөл, билиг оюуны боловсролын тухай ярьсан юм. Энэхүү боловсрол нь өнөөг хүртэл бидэнд өвлөгдөж ирсэн бөгөөд шашин шүтдэг, эс шүтдэг хүн бүхэнд сөрөг сэтгэл хөдлөлөө арилгаж, сэтгэл оюунаа өөрчлөхөд адил тэгш тустай байна гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургалтын хөтөлбөрийн нээлтийн дараа үг хэлж байгаа нь. Энэтхэг, УП, Мирут. 2017.10.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Энэтхэг орон нь сэтгэлийн амар амгаланг бий болгохын тулд эртний мэдлэгийг орчин үеийн боловсролтой уялдуулж чадах бүрэн боломжтой улс юм.”
Дээрхийн Гэгээнтэн сургалтын хөтөлбөр боловсруулахын төлөө хүчин чармайлт гаргасан үйл хэрэг нь 21-р зууныг энх тайвны эрин зуун болгох, мөн эдүгээ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүнийг аз жаргалтай болгоход чухал үр дүнтэй байх болно хэмээн талархал илэрхийлсэн юм.
Төвөд нутгаа санаж байна уу гэсэн сурагч хүүхдийн асуултанд тэрээр,
“Мэдээжийн хэрэг би эх нутгаа санаж байна. Гэвч өдгөө би өөрийгөө дэлхийн иргэн гэж бодох болсон. Би амьдралдаа дөрвөн зүйлийн үүрэг хүлээсэн. Нэгдүгээрт хүн төрөлхтний үнэ цэнийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх, гуравдугаарт Төвөдийн үнэт шашин, соёлыг хадгалан авч үлдэх ба Цаст Төвөд орны унаган байгалыг хадгалан хамгаалах, дөрөвдүгээрт Энэтхэг оронд эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг сэргээх гэсэн дөрвөн үүрэг бий.”

Сурагч хүүхэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, УП, Мирут. 2017.10.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Ингээд хэсэг хүмүүсийн хамт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдийн зоог бариад Дели хотын зүг буцлаа. Маргааш тэрээр Манипур мужийн зүүн хойд нутагт анх удаа зочлох бөгөөд Манипурын хуулийн танхимын спикер зохион байгуулж буй “Энх тайван ба эв нэгдэл” сэдэвт олон улсын хуралд оролцох юм.
Энэтхэг, УП, Мирут – Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели хотод хүрэлцэн ирэв. Өнөөдөр тэрээр хэдий замын түгжрэл их байсан ч Мирут хотын зүг машинаар хөдөлсөн юм. Түүнийг зорьсон газраа буюу СЖ ДАВ ерөнхий боловсролын сургуульд хүрэлцэн ирэхэд олон сургуулийн сурагчид замын хоёр талаар жагсан түүнийг угтсан бөгөөд тус сургуулийн захирал болон бусад голлох хүмүүс угтав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг СЖ ДАВ сургуульд хүрэлцэн ирэхэд сургуулийн сурагч хүүхдүүд түүнийг угтаж байгаа нь. Энэтхэг, УП, Мирут. 2017.10.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
2014 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын батлан зөвшөөрсний дагуу ёс суртахууны хичээлийн хөтөлбөрийг орчин үеийн Энэтхэгийн сургалтын системд нэвтрүүлэх ажил эхэлсэн тухай Аюургяан Няас танилцууллаа. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь сурагч нарт дотоод үнэ цэнийг ухааруулж, гэгээрлийн хөгжил нэвтрүүлэх явдал ажээ.
Профессор Пандей үг хэлэхдээ:
“Энэхүү сургалтын хөтөлбөр нь дэлхийн ирээдүй болсон хүүхэд багачуудад оюун санааны эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургалтын хөтөлбөрийг албан ёсоор нээж, тус сургуулийн захирал болон Дели, Гхазиабад, Жанси, Канпур, Мирут, Пилибхит хотоос хүрэлцэн ирсэн 9 сургуулийн төлөөлөгч нарт гардуулсан юм. Тэдгээр төлөөлөгч нар энэхүү хөтөлбөрийг заах үүрэг хүлээжээ.
Дээрхийн Гэгээнтэн энэхүү сургалтын хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй байсан хэмээн тэмдэглэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон 9 сургуулийн төлөөлөгч нар ёс суртахууны хичээлийн хөтөлбөрийг хүлээн авч байгаа нь. Энэтхэг, УП, Мирут. 2017.10.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“20-р зууны сүүлээр энэ сэтгэлгээ өөрчлөгдөж хүмүүс энх тайвныг илүү их хүсэх болов. Дайны хар сүүдэрт бий болсон асар олон сөрөг үр дагаварууд хүмүүсийн сэтгэл санааг өөрчилсөн юм. Өдгөө 21-р зуунд хувь хүн болон гэр бүл, улс нийгмийн хэмжээнд хүч хэрэглэх нь цаг үеэ өнгөрөөсөн хоцрогдсон арга гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. Бид нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах хандлага дээр суурилан харилцан ярилцах замаар асуудлыг шийддэг байх ёстой.”
Тэрээр боловсролоор дамжуулан хүмүүсийн бодол, оюун санааг өөрчлөх боломжтой гэж мэдэгдэв.

Сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож байгаа нь. Энэтхэг, УП, Мирут. 2017.10.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Тийм учраас бид өнөөгийн боловсролын системд сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах, сайхан сэтгэлийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг оруулах хэрэгтэй. Ямар нэгэн шашны номлол хүн бүхэнд хүрэх боломжгүй. Бидэнд олон нийтийн туршлага, ойлголт, шинжлэх ухааны ололт дээр үндэслэсэн өргөн хандлага хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа эртний Энэтхэгийн оюун ухаан хэрхэн ажилдаг талаарх гүн мэдлэгийг агуулсан сэтгэл төвлөрөл, билиг оюуны боловсролын тухай ярьсан юм. Энэхүү боловсрол нь өнөөг хүртэл бидэнд өвлөгдөж ирсэн бөгөөд шашин шүтдэг, эс шүтдэг хүн бүхэнд сөрөг сэтгэл хөдлөлөө арилгаж, сэтгэл оюунаа өөрчлөхөд адил тэгш тустай байна гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сургалтын хөтөлбөрийн нээлтийн дараа үг хэлж байгаа нь. Энэтхэг, УП, Мирут. 2017.10.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн сургалтын хөтөлбөр боловсруулахын төлөө хүчин чармайлт гаргасан үйл хэрэг нь 21-р зууныг энх тайвны эрин зуун болгох, мөн эдүгээ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүнийг аз жаргалтай болгоход чухал үр дүнтэй байх болно хэмээн талархал илэрхийлсэн юм.
Төвөд нутгаа санаж байна уу гэсэн сурагч хүүхдийн асуултанд тэрээр,
“Мэдээжийн хэрэг би эх нутгаа санаж байна. Гэвч өдгөө би өөрийгөө дэлхийн иргэн гэж бодох болсон. Би амьдралдаа дөрвөн зүйлийн үүрэг хүлээсэн. Нэгдүгээрт хүн төрөлхтний үнэ цэнийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх, гуравдугаарт Төвөдийн үнэт шашин, соёлыг хадгалан авч үлдэх ба Цаст Төвөд орны унаган байгалыг хадгалан хамгаалах, дөрөвдүгээрт Энэтхэг оронд эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг сэргээх гэсэн дөрвөн үүрэг бий.”

Сурагч хүүхэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, УП, Мирут. 2017.10.16. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Үзсэн: 2 699
Холбоотой мэдээ: