Манипур мужид айлчлав
21-10-2017, 04:24 | Хэвлэх
2017 оны 10 дугаар сар 18
Энэтхэг, Манипур, Импал – Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Импалд ирэхэд Манипур мужийн их хурлын дарга Хемчанд Синх, мужийн ерөнхий сайд Н.Бирен Синх, мөн ерөнхий нарийн бичгийн дарга болон цагдаагийн газрын дарга нар угтлаа. Дараа нь Манипур мужийн захирагч Нажма Хептула Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үдийн зоогонд урьсан юм.
Манипур мужийн спикер Хемчанд Синх болон ерөнхий сайд Н.Бирен Синх нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтаж байгаа нь. Энэтхэг, Манипур, Импал. 2017.10.17. Гэрэл зургийг Лувсан ЦэринЭнэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хотын хурлын танхимд сэтгүүлч нартай уулзав.
“Би аль багаасаа Манипурын тухай мэддэг байлаа. Харин өнөөдөр би Манипур мужид хүрэлцэн ирж та бүхэнтэй уулзаж байна.”
“Би хаана ч очсон, хэнтэй ч уулзсан хүн төрөлхтөн бид бүгд адилхан гэдгийг байнга хэлдэг. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсээд зогсохгүй ингэх бүрэн эрхтэй бөгөөд үүнд хүрэх гол арга нь бусдад энэрэл хайраар хандах явдал билээ.”
“Би бурханы шашны хувраг хүний хувьд дэлхийн томоохон бүх шашин хүмүүст дотоод сэтгэлийн амар амгаланг олоход нь тус болдог гэж үздэг. Тэдэнд адил бус үзэл онол, арга техник байж болох ч бүгд адилхан биднийг сайн хүн болгох хүчин чадалтай. Тийм учраас шашин хоорондын эв нэгдэл, харилцан бие биенээ хүндлэх явдал чухал юм. Энэ нь биелэж болох зүйл гэдгийг Энэтхэг орон бодитоор харуулсан билээ. Энэтхэгийн уугуул шашин болон бусад улс орноос дэлгэрсэн олон шашин хэдэн зуун жилээр хаяа дэрлэн эв найртай зэрэгцэн оршиж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлч нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Манипур, Импал. 2017.10.18. Гэрэл зургийг Лувсан ЦэринДээрхийн Гэгээнтэн сэтгүүлч нарт хандан эерэг хандлагыг хөгжүүлэхэд та нар ч мөн адил үүрэгтэй хэмээгээд дан ганц сөрөг мэдээллээр хөөцөлдөхгүй байхыг зөвлөсөн юм. Ямартаа ч хүний үндсэн чанар нь эерэг бөгөөд энэ нь бидний амьд үлдэх үндсэн хүчин зүйл болохыг олон нийтэд ойлгуулах тал дээр сэтгүүлч нар туслах хэрэгтэй гэлээ.
XV Далай Ламын тухай асуусанд тэрээр,
“XV Далай Ламыг тодруулах нь миний ажил биш ээ. Би аль тэртээ 1969 онд надаас хойш Далай Ламын институт үргэлжлэх эсэх нь Төвөдийн ард түмний шийдэх асуудал гэж мэдэгдсэн юм. Мөн би намайг 85-90 насанд хүрэхэд энэ асуудлыг тодорхой болгоно гэж мэдэгдсэн. Би Төвөдийн бусад оюун санааны удирдагч нарын талаар ярилцах болно.” гэв.
“Улс төрийн хувьд би 2001 онд төрийн эрх мэдлээс хагас татгалзаж, 2011 онд улс төрийн бүрэн эрх мэдлээ ард түмэнд хүлээлгэн өгсөн. Өдгөө манай Төвөд иргэд ардчилсан сонгуулиар төрийн тэргүүнээ сонгож байна. Дан үүгээр зогсохгүй өнгөрсөн 400-аад жил үргэлжилсэн Далай Ламын шашин, төрийн эрхийг хослон барьдаг уламжлалаас татгалзахдаа би сэтгэл хангалуун байсан юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзаж буй хэвлэлийнхэн. Энэтхэг, Манипур, Импал. 2017.10.18. Гэрэл зургийг Лувсан ЦэринШашны тухай асуултанд тэрээр хариулахдаа бүх шашин оршин тогтнох эрхтэй боловч өөрийн уламжлалт шашнаа өөр шашнаар солиход төдийлөн таатай ханддаггүй гэлээ. Тэрээр үүнтэй холбоотойгоор өөр шашны уламжлалтай газар бурханы шашныг дэлгэрүүлэхийг хүсдэггүй гэдгээ байнга мэдэгддэг байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хурлын танхимд орж ирэхэд цугласан 700 гаруй хүмүүс бүгд босож түүнийг хүндэтгэлтэйгээр угтлаа. Спикер Хемчанд Синх Манипур мужийг бүхэлд нь төлөөлөн түүнд тавтай морилохыг хүсээд энэхүү хурлын урилга авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлэхдээ:
“Бид өөрсдийн бий болгосон асар олон асуудал бэрхшээлтэй нүүр тулгарч байна. Яагаад ийм байдалд хүрэв? Бид өөрсдийн саруул оюун ухаанаа гүйцэд сайн ажиллуулж чадахгүй байгаагийн улмаас юм. Хүний үндсэн чанар нь эерэг боловч бид уур хилэн, айдас хүйдэст дарагдсан байна. Ийм сөрөг сэтгэл хөдлөл бидэнд хичнээн хор уршиг тарьж байгааг бид олж харалгүй эрхэнд нь оржээ.” гэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хурлын танхимд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Манипур, Импал. 2017.10.18. Гэрэл зургийг Лувсан ЦэринТэрээр цааш нь ярихдаа цаг уурын өөрчлөлт нь бид бүгдийг, улс орныг, алс хол тивийг ч нэгдэн ажиллахыг шаардаж байна. Зөвхөн өөрийн талыг илүүд үзэлгүй бусдын бодит байдлыг дүгнэх хэрэгтэй гэв. Асуудлыг хүчээр шийдэхийн оронд харилцан ярилцах арга замыг сонгох хэрэгтэй гэлээ.
Тэрээр мөн орчин үеийн энэтхэгчүүд өөрсдийн уламжлал болсон эртний Энэтхэгийн сэтгэл, оюун хэрхэн ажилдаг талаарх гүн мэдлэг ухаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж зөвлөв.
“Өнөөгийн боловсролын систем нь мөнгө, эрх мэдэл гэх мэт материаллаг зорилгод төвлөрсөн байна. Харин эртний Энэтхэгийн сэтгэл, оюуны талаарх мэдлэг нь өнөөгийн дэлхий дахинд зайлшгүй хэрэг болоод буй дотоод сэтгэлийн амар амгаланг хэрхэн бий болгох арга замыг заадаг юм. Би Энэтхэг орныг эртний мэдлэг уламжлалыг орчин үеийн боловсролтой нийцүүлж, дэлхийн энх тайванд үнэтэй хувь нэмэр оруулж чадах цорын ганц улс гэж боддог.”
Асуулт хариултын үеэр тэрээр Төвөдийн байгалд хог хаягдал ихээр хаяж буй талаар мэдэгдээд өндөр газрын байгал цаг уур маш нарийн тогтолцоотой болохыг тайлбарласан юм. Нэгэнт Азийн голлох томоохон гол мөрөн Төвөдийн өндөрлөгөөс эхтэй тул тэдгээр улс орон бүгд өөрсдийн усны эх ундаргад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэв.
Хуралд оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуулаа. Энэтхэг, Манипур, Импал. 2017.10.18. Гэрэл зургийг Лувсан ЦэринМанипур дахь зэвсэгт тэмцлийн талаар ярихдаа тэрээр зөвхөн өөрийн ашиг сонирхолоос даван гарч олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн Европын холбооны үзэл санааг биширдэг гэв. Тэрээр өргөн хүрээтэй, алсыг хардаг байх хэрэгтэй гэж зөвлөлөө. Энэтхэг орон ардчилсан улс тул хүн бүхэн засаг захиргаанаас асуулт асуух бүрэн эрхтэй гэв.
Манипур мужийн ерөнхий нарийн бичгийн дарга Манипур мужийн ард түмэн, засаг захиргааг төлөөлөн Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлснээр үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Дээрхийн Гэгээнтэн шашны болон албаны хүмүүсийн хамт үдийн зоог бариад Раж Бхаваны зүг амрахаар хөдөллөө. Тэрээр маргааш Манипур мужаас Дарамсала хотын зүг буцна.
Энэтхэг, Манипур, Импал – Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Импалд ирэхэд Манипур мужийн их хурлын дарга Хемчанд Синх, мужийн ерөнхий сайд Н.Бирен Синх, мөн ерөнхий нарийн бичгийн дарга болон цагдаагийн газрын дарга нар угтлаа. Дараа нь Манипур мужийн захирагч Нажма Хептула Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үдийн зоогонд урьсан юм.
Манипур мужийн спикер Хемчанд Синх болон ерөнхий сайд Н.Бирен Синх нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтаж байгаа нь. Энэтхэг, Манипур, Импал. 2017.10.17. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Би аль багаасаа Манипурын тухай мэддэг байлаа. Харин өнөөдөр би Манипур мужид хүрэлцэн ирж та бүхэнтэй уулзаж байна.”
“Би хаана ч очсон, хэнтэй ч уулзсан хүн төрөлхтөн бид бүгд адилхан гэдгийг байнга хэлдэг. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсээд зогсохгүй ингэх бүрэн эрхтэй бөгөөд үүнд хүрэх гол арга нь бусдад энэрэл хайраар хандах явдал билээ.”
“Би бурханы шашны хувраг хүний хувьд дэлхийн томоохон бүх шашин хүмүүст дотоод сэтгэлийн амар амгаланг олоход нь тус болдог гэж үздэг. Тэдэнд адил бус үзэл онол, арга техник байж болох ч бүгд адилхан биднийг сайн хүн болгох хүчин чадалтай. Тийм учраас шашин хоорондын эв нэгдэл, харилцан бие биенээ хүндлэх явдал чухал юм. Энэ нь биелэж болох зүйл гэдгийг Энэтхэг орон бодитоор харуулсан билээ. Энэтхэгийн уугуул шашин болон бусад улс орноос дэлгэрсэн олон шашин хэдэн зуун жилээр хаяа дэрлэн эв найртай зэрэгцэн оршиж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлч нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Манипур, Импал. 2017.10.18. Гэрэл зургийг Лувсан Цэрин
XV Далай Ламын тухай асуусанд тэрээр,
“XV Далай Ламыг тодруулах нь миний ажил биш ээ. Би аль тэртээ 1969 онд надаас хойш Далай Ламын институт үргэлжлэх эсэх нь Төвөдийн ард түмний шийдэх асуудал гэж мэдэгдсэн юм. Мөн би намайг 85-90 насанд хүрэхэд энэ асуудлыг тодорхой болгоно гэж мэдэгдсэн. Би Төвөдийн бусад оюун санааны удирдагч нарын талаар ярилцах болно.” гэв.
“Улс төрийн хувьд би 2001 онд төрийн эрх мэдлээс хагас татгалзаж, 2011 онд улс төрийн бүрэн эрх мэдлээ ард түмэнд хүлээлгэн өгсөн. Өдгөө манай Төвөд иргэд ардчилсан сонгуулиар төрийн тэргүүнээ сонгож байна. Дан үүгээр зогсохгүй өнгөрсөн 400-аад жил үргэлжилсэн Далай Ламын шашин, төрийн эрхийг хослон барьдаг уламжлалаас татгалзахдаа би сэтгэл хангалуун байсан юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзаж буй хэвлэлийнхэн. Энэтхэг, Манипур, Импал. 2017.10.18. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хурлын танхимд орж ирэхэд цугласан 700 гаруй хүмүүс бүгд босож түүнийг хүндэтгэлтэйгээр угтлаа. Спикер Хемчанд Синх Манипур мужийг бүхэлд нь төлөөлөн түүнд тавтай морилохыг хүсээд энэхүү хурлын урилга авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлэхдээ:
“Бид өөрсдийн бий болгосон асар олон асуудал бэрхшээлтэй нүүр тулгарч байна. Яагаад ийм байдалд хүрэв? Бид өөрсдийн саруул оюун ухаанаа гүйцэд сайн ажиллуулж чадахгүй байгаагийн улмаас юм. Хүний үндсэн чанар нь эерэг боловч бид уур хилэн, айдас хүйдэст дарагдсан байна. Ийм сөрөг сэтгэл хөдлөл бидэнд хичнээн хор уршиг тарьж байгааг бид олж харалгүй эрхэнд нь оржээ.” гэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хурлын танхимд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Манипур, Импал. 2017.10.18. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Тэрээр мөн орчин үеийн энэтхэгчүүд өөрсдийн уламжлал болсон эртний Энэтхэгийн сэтгэл, оюун хэрхэн ажилдаг талаарх гүн мэдлэг ухаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж зөвлөв.
“Өнөөгийн боловсролын систем нь мөнгө, эрх мэдэл гэх мэт материаллаг зорилгод төвлөрсөн байна. Харин эртний Энэтхэгийн сэтгэл, оюуны талаарх мэдлэг нь өнөөгийн дэлхий дахинд зайлшгүй хэрэг болоод буй дотоод сэтгэлийн амар амгаланг хэрхэн бий болгох арга замыг заадаг юм. Би Энэтхэг орныг эртний мэдлэг уламжлалыг орчин үеийн боловсролтой нийцүүлж, дэлхийн энх тайванд үнэтэй хувь нэмэр оруулж чадах цорын ганц улс гэж боддог.”
Асуулт хариултын үеэр тэрээр Төвөдийн байгалд хог хаягдал ихээр хаяж буй талаар мэдэгдээд өндөр газрын байгал цаг уур маш нарийн тогтолцоотой болохыг тайлбарласан юм. Нэгэнт Азийн голлох томоохон гол мөрөн Төвөдийн өндөрлөгөөс эхтэй тул тэдгээр улс орон бүгд өөрсдийн усны эх ундаргад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэв.
Хуралд оролцогсод Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуулаа. Энэтхэг, Манипур, Импал. 2017.10.18. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Манипур мужийн ерөнхий нарийн бичгийн дарга Манипур мужийн ард түмэн, засаг захиргааг төлөөлөн Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлснээр үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Дээрхийн Гэгээнтэн шашны болон албаны хүмүүсийн хамт үдийн зоог бариад Раж Бхаваны зүг амрахаар хөдөллөө. Тэрээр маргааш Манипур мужаас Дарамсала хотын зүг буцна.
Үзсэн: 1 452
Холбоотой мэдээ: