Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ромын шинэ пап ламд баяр хүргэв

15-03-2013, 04:14  |  Хэвлэх

2013 оны 3 дугаар сарын 14

Ромын шинэ пап лам сонгогдсонтой холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам баяр хүргэн мэндчилгээ илгээв.

“Пап ламаар сонгогдсон түүхэн үйл явдлыг тохиолдуулан таньд баяр хүргэхийн ялдамд би бээр баярлаж буйгаа илэрхийлье.”

Шинэ пап ламын түүхэн нэр сонголтыг цохон тэмдэглэж бичихдээ:
“Хэдийгээр би католик шашны гэгээнтнүүдийн талаар нарийн сайн мэдэхгүй ч Асисид зочлон шашин хоорондын цугларалтанд оролцохдоо гэгээнтэн Франсисын талаар мэддэг болсон билээ. Түүний сургааль, амьдралын эгэл даруу байдал, аливааг хайрлах хайр зэрэг нь надад маш их бахдах сэтгэл төрүүлсэн юм. Пап ламын цол нэрээр энэхүү нэрийг сонгосныг сонсоод миний сэтгэл ихэд хөдөллөө” хэмээв.


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Пол VI, Жон Пол II, Венедикт XVI болон бусад христийн шашинтан ах дүү нартай уулзсан нөхөрсөг уулзалтуудаа эргэн дурсаж Ромын Католик Сүмийн шинэ тэргүүнтэй ч мөн уулзахыг хүсч байгаагаа илэрхийлэв.

“Сүүлийн дөчөөд жилийн турш өмнөх үеийнхэнтэй уулзан найрсаг ярилцлагыг өрнүүлэн христийн шашинтан ах, эгч дүү нартайгаа олон сайхан үр дүнтэй санал бодлоо хуваалцсандаа нэн таатай байдаг. Ойрын хугацаанд таньтай ч мөн утсаар ярилцах завшаан олдоно гэж итгэж байна” хэмээлээ.
Үзсэн: 2 777

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Монгол улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгчид баяр хүргэлээ
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тереза эхийг ариун хэмээн тунхагласанд талархал илэрхийлэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аруначел Прадеш мужийн шинэ даргад баяр хүргэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мянмарын бүх нийтийн сонгуульд ялалт байгуулсан Аунг Сан Сү Чид баяр хүргэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нарендра Модид баяр хүргэлээ
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц