Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Япон дахь айлчлалаа өндөрлөлөө
16-05-2015, 17:01 | Хэвлэх
2015 оны 4 дүгээр сарын 14
Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 4 дүгээр сарын 14- Японы эрдэмтэд, улс төрчид, эмч нар, буддын шашны зүтгэлтнүүд, оюутнууд болон олон нийттэй уулзсан хоёр долоо хоногийн айлчлалаа амжилттай өндөрлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн төвөд болон тайван хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Тэрээр төвөдүүдэд хандан, зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө бус, нийт хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөхийг уриалаад,
“Бусдад үйлчлэх нь манай шашны уламжлалын салшгүй нэг хэсэг билээ. Өнөөгийн дэлхий ертөнцөд Төвөдийн гайхамшигт соёл бусдын анхаарлыг ихэд татаж байхад бид өөрсдөө хамгаалж хадгалж чадахгүй бол ичгэвэртэй явдал болно. Би гадаад ертөнцөд төвөд хүн халуун сайхан сэтгэлтэй гэж сурталчилдаг, гэтэл төвөдүүд өөр хоорондоо тэмцэлдэж, бие биенээ хөнөөх аваас шившиг болох нь тодорхой. Хамтдаа байцгааж, хийж бүтээж байгаа зүйлийнхээ талаар бусадтайгаа ярьж хэлэлцэн, бүтээлч шүүмжлэлийг өрнүүлж, улам ахин дэвших хэрэгтэй” хэмээв.
“Төвөдөд нүүрлээд байгаа хүндрэлтэй асуудлыг шийдэхийн тулд бид хамаг хүчээ дайчилж байгаа ч бидэнд олон улсын дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна. Нөхцөл байдал өөрчлөгдөх ёстой. Ил тод байдал байх ёстой, түүнээс зайлсхийх арга байхгүй. Хятадын засаг захиргаа Төвөдийг хүчээр дарж, бидний өвөрмөц онцлог байдлыг устгахыг оролдож байгаа ч, бид шантрахгүй, бид эсэн мэнд үлдэнэ. Төвөдөд хэрэгтэй байгаа зүйлийг Хятад шийдвэрлэж чадвал асуудал шийдэгдэх магадлалтай.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдтэй уулзаж
байгаа нь. Япон, Токио. 2015.04.14. Гэрэл зургийг Тэнзин ЖигмейДараа нь Дээрхийн Гэгээнтэн 1000 гаруй тайван иргэдтэй уулзсан бөгөөд түүний ярианы гол сэдэв нь буддизмыг сэргээж, мэдлэгтэйгээр шүтэх тухай асуудал байлаа. Тэрээр хэлэхдээ,
“Би хэдийгээр 80 настай ч, одоо ч Наландагийн их сэтгэгчдийн сургааль бүтээлээс суралцсаар байна. Та бүхнийг ч мөн уриалж байна. Өнөөдөр 21 дүгээр зуунд дан ганц материаллаг ахуйгаа сайжруулах нь чухал бус. Дэлхий дахин ёс суртахууны доройтолд орсныг бид харж байна. Хүмүүст сэтгэлийн сөрөг хандлага нь давамгайлж байна. Сайн хүн байж, сайхан сэтгэлтэй, өөртөө итгэлтэй байх нь чухал” хэмээлээ.
“Та бүхний ихэнх нь “Билгүүний зүрхэн” судрыг өдөр бүр уншдаг ч, зүгээр уншаад өнгөрөх нь хангалттай биш учраас утгыг нь ойлгох талаар хичээх хэрэгтэй. Эртний зан заншлын дагуу сүжиг бишрэл дээр суурилах төдий бус, харин эрүүл саруул ухаанаар ойлгож шашнаа шүтдэг 21 дүгээр зууны буддистууд байхыг би хүмүүст байнга зөвлөдөг. Ингэж л бид мунхгийн харанхуйг арилгаж, сэтгэлээ өөрчилж чадна” хэмээн зөвлөв.
Хувингаар цутгах мэт борооны дундуур Дээрхийн Гэгээнтэн Токиогоос Нарита нисэх онгоцны буудлыг зорьсон ч түүний онгоц цагтаа хөөрлөө. Нислэгийн үед онгоц бага зэргийн агаарын донсолгоонд орсныг эс тооцвол нислэг тайван үргэлжилж, онгоц цагаасаа өмнө Дели хотноо газардсан байна. Далай Лам маргааш Дарамсалаг зорино.
Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 4 дүгээр сарын 14- Японы эрдэмтэд, улс төрчид, эмч нар, буддын шашны зүтгэлтнүүд, оюутнууд болон олон нийттэй уулзсан хоёр долоо хоногийн айлчлалаа амжилттай өндөрлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн төвөд болон тайван хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Тэрээр төвөдүүдэд хандан, зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө бус, нийт хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөхийг уриалаад,
“Бусдад үйлчлэх нь манай шашны уламжлалын салшгүй нэг хэсэг билээ. Өнөөгийн дэлхий ертөнцөд Төвөдийн гайхамшигт соёл бусдын анхаарлыг ихэд татаж байхад бид өөрсдөө хамгаалж хадгалж чадахгүй бол ичгэвэртэй явдал болно. Би гадаад ертөнцөд төвөд хүн халуун сайхан сэтгэлтэй гэж сурталчилдаг, гэтэл төвөдүүд өөр хоорондоо тэмцэлдэж, бие биенээ хөнөөх аваас шившиг болох нь тодорхой. Хамтдаа байцгааж, хийж бүтээж байгаа зүйлийнхээ талаар бусадтайгаа ярьж хэлэлцэн, бүтээлч шүүмжлэлийг өрнүүлж, улам ахин дэвших хэрэгтэй” хэмээв.
“Төвөдөд нүүрлээд байгаа хүндрэлтэй асуудлыг шийдэхийн тулд бид хамаг хүчээ дайчилж байгаа ч бидэнд олон улсын дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна. Нөхцөл байдал өөрчлөгдөх ёстой. Ил тод байдал байх ёстой, түүнээс зайлсхийх арга байхгүй. Хятадын засаг захиргаа Төвөдийг хүчээр дарж, бидний өвөрмөц онцлог байдлыг устгахыг оролдож байгаа ч, бид шантрахгүй, бид эсэн мэнд үлдэнэ. Төвөдөд хэрэгтэй байгаа зүйлийг Хятад шийдвэрлэж чадвал асуудал шийдэгдэх магадлалтай.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдтэй уулзаж
байгаа нь. Япон, Токио. 2015.04.14. Гэрэл зургийг Тэнзин Жигмей
“Би хэдийгээр 80 настай ч, одоо ч Наландагийн их сэтгэгчдийн сургааль бүтээлээс суралцсаар байна. Та бүхнийг ч мөн уриалж байна. Өнөөдөр 21 дүгээр зуунд дан ганц материаллаг ахуйгаа сайжруулах нь чухал бус. Дэлхий дахин ёс суртахууны доройтолд орсныг бид харж байна. Хүмүүст сэтгэлийн сөрөг хандлага нь давамгайлж байна. Сайн хүн байж, сайхан сэтгэлтэй, өөртөө итгэлтэй байх нь чухал” хэмээлээ.
“Та бүхний ихэнх нь “Билгүүний зүрхэн” судрыг өдөр бүр уншдаг ч, зүгээр уншаад өнгөрөх нь хангалттай биш учраас утгыг нь ойлгох талаар хичээх хэрэгтэй. Эртний зан заншлын дагуу сүжиг бишрэл дээр суурилах төдий бус, харин эрүүл саруул ухаанаар ойлгож шашнаа шүтдэг 21 дүгээр зууны буддистууд байхыг би хүмүүст байнга зөвлөдөг. Ингэж л бид мунхгийн харанхуйг арилгаж, сэтгэлээ өөрчилж чадна” хэмээн зөвлөв.
Хувингаар цутгах мэт борооны дундуур Дээрхийн Гэгээнтэн Токиогоос Нарита нисэх онгоцны буудлыг зорьсон ч түүний онгоц цагтаа хөөрлөө. Нислэгийн үед онгоц бага зэргийн агаарын донсолгоонд орсныг эс тооцвол нислэг тайван үргэлжилж, онгоц цагаасаа өмнө Дели хотноо газардсан байна. Далай Лам маргааш Дарамсалаг зорино.
Үзсэн: 2 641
Холбоотой мэдээ: