Сэра Мад дацангийн чойрын шинэ талбайн нээлт ба номын айлдвар
5-01-2018, 05:37 | Хэвлэх
2017 оны 12 дугаар сар 21
Энэтхэг, Карнатака, Билакуппе – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг энэ өглөө Сэра Мад дацанд хүрэлцэн ирэхэд тус дацангийн хамба лам, Гандан Ширээт, Жанзэ цорж болон Шарзэ цорж, мөн Сижон Лувсан Сэнгэ нарт хамтдаа угтсан юм. Мөн үндэсний хувцсаа өмссөн төвөд хүүхдүүд тагштай сүү, арвайн гурил барин үндэсний уламжлал ёсоор угтав. Дээрхийн Гэгээнтэн арвайн гурилнаас чимхэн авч, сүүнд хуруугаа дүрэн амсаад хүүхдүүдтэй хөгжилдөн, тааламжтай байлаа.
Төвөд хүүхдүүд үндэсний хувцсаа өмсөн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг уламжлалт заншлын дагуу угтан авч байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Жерреми РасселНэгэн дор байгуулагдсан шинжлэх ухааны төв хийгээд чойрын шинэ талбайн үүдэнд тэрээр тууз хайчилж, уншлага уншин арвай будаа цацав.
Нээлтийн үер Сэра Мад дацангийн хамба лам үг хэлэхдээ мэтгэлцээний шинэ талбайг хэрхэн шинээр байгуулсан тухай мэдэгдсэн юм. 2012 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Брайбун Лосалин дацанд саатах зуур тэрээр одоогийн мэтгэлцээний талбай нь хүрэлцээ муутай, халуун нартай өдөр лам нар наранд халж, бороотой өдөр бороонд норох бэрхшээлтэй байгааг уламжилжээ. Дээрхийн Гэгээнтэн үндсэн санхүүг бэлдэн өгснөөр энэхүү төслийн ажил эхэлж өнөөгийн энэ чойрын шинэ талбай бий болсон байна. Тэрээр ивээн тэтгэсэн, гар бие оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлээд олуулаа хамтран хураасан буянаар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын насан уртасч, энэхүү чойрын шинэ талбайд олон лам хуврагууд эрдмийн их үйлсэд амжилт гарган шамдахын өлзийт ерөөл өргөсөн юм.
Хүндэт зочдын нэг болох Жагадгүрү Шри Шиваратхри Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд нөмрөг, эрхи, турбан малгай өргөхдөө Төвөдүүд эртний Энэтхэгийн мэдлэгийг хадгалан авч ирсэнд машид талархаж явдгаа хэлэв. Тэдний учир шалтгааны арга ухаанаар номын мэтгэлцээн өрнүүлж байгааг хараад ихэд биширсэн гэлээ. Түүний дараа Цагаачлал дахь Төвөдийн парламентийн дарга Хамба Соном Темпел үг хэллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цагаачлан ирснийхээ дараа алсын хараатай ажиллаж Төвөдийн хэл, соёлоо хадгалан үлдэж чадсан гэдгийг мэдэгдэв. Энэ үйл хэрэгт Энэтхэгийн засгийн газар, мөн Карнатака мужийн засгийн газар харамгүй дэмжлэг үзүүлсэн гэдгийг мөн мэдэгдлээ.
Сэра Мад дацангийн чойрын шинэ талбайн нээлтийн үеэр хиндүгийн лам Шри Шиваратхи Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд турбан малгай, нөмрөг, эрхи өргөлөө. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Лувсан ЦэринСижон Лувсан Сэнгэ цугласан олонтой мэндчилээд 1963 онд анхны цагаачдын суурин газраа байгуулж эхэлсэн, 1974 онд томоохон хийдүүдээ сэргээж эхэлсэн, 1989 оноос бүтээн байгуулалт улам өргөжин, 2002 онд Сэра Мад дацангийн хурлын шинэ дуган байгуулагдсан зэрэг томоохон үйл явдлын талаар дурдлаа. Энэ удаагийн Сэра Мад дацангийн чойрын шинэ талбай хөгжлийн нэгэн шинэ алхам хийгдсэнийг илхэн харуулж байна гэсэн юм.
Тэрээр төвөд хэлээр үг хэлэхдээ Төвөдийн томоохон хийдүүд Шүгдэнгийн асуудлыг гүйцэд шийдсэнээс хойш даруй арван жил өнгөрсөн болохыг дурдлаа.
Тэрээр мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эртний Энэтхэгийн Наландагийн уламжлалыг цагаач Төвөдийн нийгэмд, Хималайн бүс нутагт, Төвөд хийгээд Хятадад, мөн өнөөгийн Энэтхэг оронд дэлгэрүүлэхийн төлөө хийж буй их үйл хэргийг дурдсан юм.
Өнөөдрийн номын айлдварт 8000 гаруй лам нар цуглалаа. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Лувсан ЦэринШри Шри Шри Нирмаландандатха Свамижи үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг магтаж үлгэр жишээ удирдагч хэмээсэн юм. Тэрээр энэ олон лам хуврагууд нэгэн дор ийн цугласан нь нэн гайхамшигтай гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлэхдээ хүрэлцэн ирсэн алдар хүндтэй зочид, мөн саяхан үг хэлж санал бодлоо хуваалцсан хүмүүст талархал илэрхийлэв. Тэрээр Энэтхэгийн сэтгэл оюун хэрхэн ажилдаг талаарх гүн гүнзгий мэдлэг нь Бурхан Багшийн сэтгэл төвлөрөл, нягтлах судлах сургаалыг дадлага болгон хэрэгжүүлснээс бий болсон гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Үнэндээ Бурхан Багш өөрөө ч бодь модны дор энэхүү уламжлалыг мөрдөж байсан гэв.
Мөн тэрээр Энэтхэг орон шашин хоорондын эв нэгдлийн үлгэр жишээ бөгөөд өөрийгөө эртний Энэтхэгийн мэдлэгийг түгээгч хэмээн тодорхойлсон юм. Бурхан Багш “Миний сургаалыг шууд хүлээн авах бус, гүн нарийн судалгаа хийсний дараа хүлээн авах хэрэгтэй” гэж айлдсан нь маш үнэ цэнэтэй сургаал байсан хэмээн тэмдэглэн хэлэв. Бид мэдлэг боловсролоо олон нийтэд түгээхийн хэрээр хүн төрөлхтний саруул оюун ухаан бүрэн дүүрэн ашиглагдах боломжтой болно гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэра Мад дацангийн чойрын шинэ талбайд номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Лувсан ЦэринХүрэлцэн ирсэн хоёр свамид Бурхан Багшийн шуумал дүрийг гардуулахдаа тэрээр Бурхан Багшийг бурханы шашныг үндэслэгчээр үл барам агуу сэтгэгч, гүн ухаантан, шинжлэх ухаанч байсан гэж тодорхойлдог гэдгээ мэдэгдлээ.
Ингээд номын айлдвар эхэлсэн юм.
“Энэхүү нээлтийн үеэр томоохон номын айлдвар зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Сэра Мад дацангийн хамба лам уламжилсан боловч хэрэв би үнэхээр ядарч байвал богино номлол буюу Богд Зонховын “Шүтэн барилдахуйн магтаал” номыг товч тайлбарлая гэсэн билээ.”
“Дэлхий дээр олон шашин байдаг ба тэдгээрийн ихэнх нь энэрэл хайр, тэсвэр тэвчээр, уучлал, хувийн сахилга батын тухай номлодог. Христийн зарим эрэгтэй, эмэгтэй хуврагууд орчлонгийн баялагаас үнэхээр татгалзсан байдаг. Би Испанийн Монцерратад христийн нэгэн ламтай уулзаж билээ. Тэрээр таван жилийн турш уулын агуйд зөвхөн талх, цайгаар гол зогоон бясалгал хийсэн байна. Түүнээс би юу бясалгасан талаар асуухад энэрэл хайрыг бясалгасан гэж хариулсан юм. Ийн хариулахад түүний нүдэнд аз жаргалын оч гялалзаж байсан юм.”
Өнөөдрийн номын айлдварт 800 гаруй лам нар цуглалаа. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Лувсан Цэрин“Олон шашин нийтлэг сургаал номлодог боловч гүн ухааны адил бус олон үзэл санаа агуулж байдаг нь хүмүүсийн адил бус оюун санааны цар хүрээнээс шалтгаалж буй хэрэг юм.”
“Бурхан Багш анхдугаар номын хүрдийг эргүүлэхдээ Хутагтын дөрвөн үнэний сургаалыг айлдсан бөгөөд үүнээс пали уламжлал дэлгэрсэн гэж үздэг. Харин хоёр дугаар номыг хүрдийг айлдах үед билиг барамидын сургаалыг номлож үүнээс санскрит уламжлал дэлгэрсэн гэж үздэг. Бидний номлох гэж буй “Шүтэн барилдахуйн магтаал” нь Бурхан Багшийг учир шалтгааны ухаанаар хоосон чанарыг тайлбарлан айлдсан болохыг магтсан магтаал юм. Юмс үзэгдэл бусдад үл шүтэн орших боломжгүй тул дан ганц бие даан бүтсэн зүйл нэгээхэн ч байхгүй. Бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болсон бол бусдад шүтэхгүйгээр оршиж чадахгүй гэсэн үг юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Шүтэн барилдахуйн магтаал" номыг тайлбарлан айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Лувсан Цэрин“Зовлонгийн үндэс нь мунхаг бөгөөд хоосон чанарыг ойлгож ухаарснаар зовлонгийн үндсийг арилгаж чадна хэмээн Бурхан Багш айлдсан. Бурхан Багшийн айлдсан бүх сургаал угтаа хоосон чанарын ойлголттой холбоотой бөгөөд үүнийг ойлгоход тийм амар биш ээ.”
“Шүтэн барилдахуйн магтаал”-ын тайлбарт аман эшийн дамжлага ховор боловч би Хүннү лама Ригзин Дамба багшаас хүртсэн юм. Мөн монгол багш Ойдүв Цогнигоос ахин хүртсэн ба тэрээр гарамгай мэргэн байлаа.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номоо алгуур уншиж, зарим газар тайлбар хийж байв.
Тэрээр хоосон чанарын талаар илүү их ойлгохыг хүсвэл хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номын 18, 24-р бүлгүүдийг нарийн сайн уншиж судлах хэрэгтэй гэж зөвлөлөө. Мөн дээр нь “Далан хоосон чанар”, “Жаран ухаан” номуудыг нэмж судлах хэрэгтэй гэв.
Ингээд аман эшийг хүртээж дууссаны дараа тэрээр багадаа ганцхан өглөө энэхүү номыг бүрэн цээжилсэн гэдгээ дурдаад цугласан хүмүүсээс энэхүү номыг цээжилж, уншиж байхыг хүслээ.
Төвөд иргэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг номын айлдварт сууж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Лувсан ЦэринДараа нь Дээрхийн Гэгээнтэн Сэра Мад дацангийн номын сангаас хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс”, түүний тайлбарыг эрхлэн хэвлэсэн шинэ хэвлэлийн нээлт хийлээ.
Эцэст нь тэрээр цугласан бүх хүмүүст талархал илэрхийлээд энэхүү номын айлдварыг зохион байгуулсан ажлын хэсэгт мөн талархал илэрхийлсэн юм. Лам нар эрдэм номд шамдан суралцаж байгаад талархахын зэрэгцээ энгийн хүмүүст буддын гүн ухааны номыг үзэж судлах боломж бүрэн бий гэдгийг онцлон мэдэгдлээ. Бурханы шашин дан ганц сүсэг бишрэлийг чухалчилдаггүй, оюун санаагаа хэрхэн удирдах, ашиглах арга замыг заадаг гэв.
Номын айлдварын үйл ажиллагаа бурханы шашин дэлгэрэхүйн ерөөлийг уншин өндөрлөсөн бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүндэт зочдын хамт үдийн зоог барив.
Энэтхэг, Карнатака, Билакуппе – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг энэ өглөө Сэра Мад дацанд хүрэлцэн ирэхэд тус дацангийн хамба лам, Гандан Ширээт, Жанзэ цорж болон Шарзэ цорж, мөн Сижон Лувсан Сэнгэ нарт хамтдаа угтсан юм. Мөн үндэсний хувцсаа өмссөн төвөд хүүхдүүд тагштай сүү, арвайн гурил барин үндэсний уламжлал ёсоор угтав. Дээрхийн Гэгээнтэн арвайн гурилнаас чимхэн авч, сүүнд хуруугаа дүрэн амсаад хүүхдүүдтэй хөгжилдөн, тааламжтай байлаа.
Төвөд хүүхдүүд үндэсний хувцсаа өмсөн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг уламжлалт заншлын дагуу угтан авч байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Жерреми Рассел
Нээлтийн үер Сэра Мад дацангийн хамба лам үг хэлэхдээ мэтгэлцээний шинэ талбайг хэрхэн шинээр байгуулсан тухай мэдэгдсэн юм. 2012 онд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Брайбун Лосалин дацанд саатах зуур тэрээр одоогийн мэтгэлцээний талбай нь хүрэлцээ муутай, халуун нартай өдөр лам нар наранд халж, бороотой өдөр бороонд норох бэрхшээлтэй байгааг уламжилжээ. Дээрхийн Гэгээнтэн үндсэн санхүүг бэлдэн өгснөөр энэхүү төслийн ажил эхэлж өнөөгийн энэ чойрын шинэ талбай бий болсон байна. Тэрээр ивээн тэтгэсэн, гар бие оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлээд олуулаа хамтран хураасан буянаар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын насан уртасч, энэхүү чойрын шинэ талбайд олон лам хуврагууд эрдмийн их үйлсэд амжилт гарган шамдахын өлзийт ерөөл өргөсөн юм.
Хүндэт зочдын нэг болох Жагадгүрү Шри Шиваратхри Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд нөмрөг, эрхи, турбан малгай өргөхдөө Төвөдүүд эртний Энэтхэгийн мэдлэгийг хадгалан авч ирсэнд машид талархаж явдгаа хэлэв. Тэдний учир шалтгааны арга ухаанаар номын мэтгэлцээн өрнүүлж байгааг хараад ихэд биширсэн гэлээ. Түүний дараа Цагаачлал дахь Төвөдийн парламентийн дарга Хамба Соном Темпел үг хэллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цагаачлан ирснийхээ дараа алсын хараатай ажиллаж Төвөдийн хэл, соёлоо хадгалан үлдэж чадсан гэдгийг мэдэгдэв. Энэ үйл хэрэгт Энэтхэгийн засгийн газар, мөн Карнатака мужийн засгийн газар харамгүй дэмжлэг үзүүлсэн гэдгийг мөн мэдэгдлээ.
Сэра Мад дацангийн чойрын шинэ талбайн нээлтийн үеэр хиндүгийн лам Шри Шиваратхи Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд турбан малгай, нөмрөг, эрхи өргөлөө. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Тэрээр төвөд хэлээр үг хэлэхдээ Төвөдийн томоохон хийдүүд Шүгдэнгийн асуудлыг гүйцэд шийдсэнээс хойш даруй арван жил өнгөрсөн болохыг дурдлаа.
Тэрээр мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эртний Энэтхэгийн Наландагийн уламжлалыг цагаач Төвөдийн нийгэмд, Хималайн бүс нутагт, Төвөд хийгээд Хятадад, мөн өнөөгийн Энэтхэг оронд дэлгэрүүлэхийн төлөө хийж буй их үйл хэргийг дурдсан юм.
Өнөөдрийн номын айлдварт 8000 гаруй лам нар цуглалаа. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэлэхдээ хүрэлцэн ирсэн алдар хүндтэй зочид, мөн саяхан үг хэлж санал бодлоо хуваалцсан хүмүүст талархал илэрхийлэв. Тэрээр Энэтхэгийн сэтгэл оюун хэрхэн ажилдаг талаарх гүн гүнзгий мэдлэг нь Бурхан Багшийн сэтгэл төвлөрөл, нягтлах судлах сургаалыг дадлага болгон хэрэгжүүлснээс бий болсон гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Үнэндээ Бурхан Багш өөрөө ч бодь модны дор энэхүү уламжлалыг мөрдөж байсан гэв.
Мөн тэрээр Энэтхэг орон шашин хоорондын эв нэгдлийн үлгэр жишээ бөгөөд өөрийгөө эртний Энэтхэгийн мэдлэгийг түгээгч хэмээн тодорхойлсон юм. Бурхан Багш “Миний сургаалыг шууд хүлээн авах бус, гүн нарийн судалгаа хийсний дараа хүлээн авах хэрэгтэй” гэж айлдсан нь маш үнэ цэнэтэй сургаал байсан хэмээн тэмдэглэн хэлэв. Бид мэдлэг боловсролоо олон нийтэд түгээхийн хэрээр хүн төрөлхтний саруул оюун ухаан бүрэн дүүрэн ашиглагдах боломжтой болно гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэра Мад дацангийн чойрын шинэ талбайд номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Ингээд номын айлдвар эхэлсэн юм.
“Энэхүү нээлтийн үеэр томоохон номын айлдвар зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Сэра Мад дацангийн хамба лам уламжилсан боловч хэрэв би үнэхээр ядарч байвал богино номлол буюу Богд Зонховын “Шүтэн барилдахуйн магтаал” номыг товч тайлбарлая гэсэн билээ.”
“Дэлхий дээр олон шашин байдаг ба тэдгээрийн ихэнх нь энэрэл хайр, тэсвэр тэвчээр, уучлал, хувийн сахилга батын тухай номлодог. Христийн зарим эрэгтэй, эмэгтэй хуврагууд орчлонгийн баялагаас үнэхээр татгалзсан байдаг. Би Испанийн Монцерратад христийн нэгэн ламтай уулзаж билээ. Тэрээр таван жилийн турш уулын агуйд зөвхөн талх, цайгаар гол зогоон бясалгал хийсэн байна. Түүнээс би юу бясалгасан талаар асуухад энэрэл хайрыг бясалгасан гэж хариулсан юм. Ийн хариулахад түүний нүдэнд аз жаргалын оч гялалзаж байсан юм.”
Өнөөдрийн номын айлдварт 800 гаруй лам нар цуглалаа. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Бурхан Багш анхдугаар номын хүрдийг эргүүлэхдээ Хутагтын дөрвөн үнэний сургаалыг айлдсан бөгөөд үүнээс пали уламжлал дэлгэрсэн гэж үздэг. Харин хоёр дугаар номыг хүрдийг айлдах үед билиг барамидын сургаалыг номлож үүнээс санскрит уламжлал дэлгэрсэн гэж үздэг. Бидний номлох гэж буй “Шүтэн барилдахуйн магтаал” нь Бурхан Багшийг учир шалтгааны ухаанаар хоосон чанарыг тайлбарлан айлдсан болохыг магтсан магтаал юм. Юмс үзэгдэл бусдад үл шүтэн орших боломжгүй тул дан ганц бие даан бүтсэн зүйл нэгээхэн ч байхгүй. Бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болсон бол бусдад шүтэхгүйгээр оршиж чадахгүй гэсэн үг юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Шүтэн барилдахуйн магтаал" номыг тайлбарлан айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Шүтэн барилдахуйн магтаал”-ын тайлбарт аман эшийн дамжлага ховор боловч би Хүннү лама Ригзин Дамба багшаас хүртсэн юм. Мөн монгол багш Ойдүв Цогнигоос ахин хүртсэн ба тэрээр гарамгай мэргэн байлаа.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номоо алгуур уншиж, зарим газар тайлбар хийж байв.
Тэрээр хоосон чанарын талаар илүү их ойлгохыг хүсвэл хутагт Нагаржунайн “Билгүүний үндэс” номын 18, 24-р бүлгүүдийг нарийн сайн уншиж судлах хэрэгтэй гэж зөвлөлөө. Мөн дээр нь “Далан хоосон чанар”, “Жаран ухаан” номуудыг нэмж судлах хэрэгтэй гэв.
Ингээд аман эшийг хүртээж дууссаны дараа тэрээр багадаа ганцхан өглөө энэхүү номыг бүрэн цээжилсэн гэдгээ дурдаад цугласан хүмүүсээс энэхүү номыг цээжилж, уншиж байхыг хүслээ.
Төвөд иргэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг номын айлдварт сууж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Билакуппе. 2017.12.21. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Эцэст нь тэрээр цугласан бүх хүмүүст талархал илэрхийлээд энэхүү номын айлдварыг зохион байгуулсан ажлын хэсэгт мөн талархал илэрхийлсэн юм. Лам нар эрдэм номд шамдан суралцаж байгаад талархахын зэрэгцээ энгийн хүмүүст буддын гүн ухааны номыг үзэж судлах боломж бүрэн бий гэдгийг онцлон мэдэгдлээ. Бурханы шашин дан ганц сүсэг бишрэлийг чухалчилдаггүй, оюун санаагаа хэрхэн удирдах, ашиглах арга замыг заадаг гэв.
Номын айлдварын үйл ажиллагаа бурханы шашин дэлгэрэхүйн ерөөлийг уншин өндөрлөсөн бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүндэт зочдын хамт үдийн зоог барив.
Үзсэн: 1 803
Холбоотой мэдээ: