Мулбекийн Спринг Дейл дунд сургуульд зочиллоо
29-08-2018, 12:53
Каргил дэх зочид буудалдаа цөөн тооны хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хамгийн эхэнд өөрийн гурван зорилтоо тайлбарласан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Каргилд цугласан олонд хандаж үг хэллээ
29-08-2018, 03:24
Энэ өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Занскарыг орхих байсан боловч цаг агаарын байдлаас болж аялал түр хойшиллоо.
Төвөдийн Эм, зурхайн институтын салбар эмнэлэг ба дунд сургуульд зочлов
28-08-2018, 16:11
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Төвөдийн дунд сургуулийг төгссөн хэсэг хүүхдүүдийг хүлээн авч уулзав.
Жанрайсиг бурханы авшиг ба Бат оршил өргөх ёслол
26-08-2018, 06:57
Tэнгэр үүлэрхэг бөгөөд сэвэлзүүр салхи үлээсэн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шинэ ордны үүдээр алхан гарч ирлээ. Урьдын адил олон хүн түүнийг олж харах, боломж олдвол хэсэг зуур ярилцахыг хүсч байсан тул Дээрхийн Гэгээнтэн алгуур морилж тэдэнтэй уулзаж, бас ярилцаж явлаа.
Занскар дахь номын айлдварын эхний өдөр
25-08-2018, 07:31
Наран шарсан энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө өөрийн байрлаж буй Шинэ ордноос явган морилж номын айлдварын талбайд хүрэлцэн ирлээ. Тэрээр замдаа олон удаа зогсож хүмүүстэй уулзан, ярилцаж явав.
Занскарт хүрэлцэн ирлээ
24-08-2018, 05:38
Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өглөө эртлэн Лехээс Занскарын зүг нислээ. Нисдэг тэрэг Занскар мөрөнг даган ниссээр өндөр хадат уулсыг даван Падум тосгонд газардав. Түүнийг орон нутгийн хийдийн ахмад лам хуврагууд, албаны хүмүүс, мөн бусад хүндэт зочид угтлаа.
Насны авшиг хийгээд Бат оршил өргөх ёслол
23-08-2018, 05:39
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гурав дахь өдрөө Самстанлин хийдийн номын талбайд явган морилж ирлээ. Энэ үед олон хүн түүнийг олж харахыг хүсч цуглан зогссон байв.
Зуны их чойрт зориулсан номын айлдвар
23-08-2018, 03:56
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг номын айлдварын талбайд хүрэлцэн ирэхэд лам хуврагууд номын мэтгэлцээн өрнүүлж байв. Тэрээр олон нийтийн зүг мэндэлсэн ба дараа нь тэргүүн лам нар, хүндэт зочидтой мөн мэндлээд суудалдаа суулаа.
Самстанлин хийд дэх Зуны их чойрын нээлт
21-07-2018, 05:55
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Самстанлин хийдийн дуганы дээр байрлах өргөөнөөс морилон гарч дуганы доош буулаа. Тэрээр дотогш морилон дуганы үүдэнд зурсан “орчлонгийн хүрд” зургийг сонирхож, дараа нь Бурхан Багш, Богд Зонхов, 1000 мутарт Жанрайсиг бурхадын сэрэг дүрийн өмнө залбирав.
Дискитээс Сумурын зүг хөдөллөө
17-07-2018, 03:51
Тиксей ринбочэ, Гэлкан ринбочэ болон бусад лам хуврагууд, мөн нутгийн олон сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үдэхээр цугласан байлаа. Дээрхийн Гэгээнтэн өнөөдөр Дискитээс Нүбра мөрөний эх, уулын оргилд байрлах Сумурын зүг хөдлөх юм.
Дискит дэх номын айлдвар
17-07-2018, 02:46
Дискит дэх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын байрлах ордон нь хотын өндөрлөг хэсэгт орших ажээ. Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн байрлах өргөөнөөс Дискит хийд хүртэл явган морилж ирлээ. Замд олон хүн баяртайгаар түүнтэй мэндчилж байсан бөгөөд номын айлдварын талбайд хүрэлцэн ирэхэд 5600 хүн цуглан хүлээж байв.
Нүбрад хүрэлцэн ирлээ
14-07-2018, 03:58
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Нүбра тосгонд хүрэлцэн ирлээ. Нислэг ердөө 25 минут үргэлжилэв. Түүнийг нисэхийн буудалд Тиксей ринбочэ, Гэлкан ринбочэ, Гяал П Вангяал, Нүбрагийн дарга Дэлдан Намжал, Нүбрагийн бурханы шашны холбооны ерөнхийлөгч Т.Норбү, орон нутгийн муслимын холбооны ерөнхийлөгч Абдуллах Масжид нар угтлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны ойн баярыг тэмдэглэв
9-07-2018, 06:07
Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 83 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр энэ өглөө 7 цагт өргөөнөөсөө морилон гарч, өөрийн ойрын шадар туслахууд болон зарим хүндэт лам хуврагуудын хамт урт наслахуйн ерөөлийн хуралд оролцлоо.
Лехийн Зуу бурханд мөргөв
7-07-2018, 08:42
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Лехийн нандин шүтээн болох Зуу бурханд мөргөлөө. Инээмсэглэж, гартаа хүж, цэцэг барьсан олон сүсэгтнүүд замын хоёр талаар жагсан түүнийг олж харахыг хичээж байв.
Ладакт хүрэлцэн ирлээ
5-07-2018, 16:11
Энэ өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели хотоос Ладакийн зүг нисэв. Дээрхийн Гэгээнтнийг газардахад шүхэр, силнэн гэх мэт хүндэтгэлийн хөгжим сэлтээр ёслол төгөлдөр угтлаа. Гандан Ширээт асан Ризон ринбочэ, Бригүн Чэзан ринбочэ, Тиксей ринбочэ болон бусад ахмад лам хуврагууд түүнийг угтав.