Үйл явдлын он дараалал

5-04-2010, 02:11  |  Хэвлэх

Oн дараалал

Үйл явдал (он сар Төвдийн он цаг тооллын дагуу)

1933оны 12 сарын 17

XIII-р Далай лам 57 насандаа таалал төгсөв (Усан тахиа жил, 10 сарын 30 өдөр).

1935 оны 7 сарын 6

XIV-р Далай лам Төвдийн Амдо мужийн Такцэр тосгонд лагшин мэндлэв (Модон гахай жил, 5 сарын 5 өдөр).

1939 оны 7 сар

XIV-р Далай лам Амдог орхин Лхас орохоор 3 сарын аялалд гарав.

1939он

Бумчин хотын ойролцоо XIV-р Далай ламыг албан ёсоор тодруулан өргөмжлөв.

1939 оны 10 сарын 8

XIV-р Далай лам Амдогоос гарч 3 сарын дараа Лхаст морилон ирэв (Шороон туулай жил, 8 сарын 25 өдөр).

1940 оны 2сарын 22

XIV-р Далай ламыг ширээнд залах баяр ёслол болов (Төмөр луу жил, 1 сарын 14 өдөр)

1940

XIV-р Далай лам 5 настайдаа шашны сургалтаа эхлэв.

1942

XIV-р Далай лам Тактра Ринбүүчигээс сахил хүртэв.

1950 оны 11 сарын 17

1949 онд Төвдэд Хятадын түрэмгийлэл нэвтэрсний дараа XIV-р Далай ламд иргэний (төрийн) засгийн бүрэн эрх мэдлийг олгов. (Төмөр бар жил 10 сарын 11 өдөр).

1950 оны 12 сарын 16

XIV-р Далай лам Хятадын түрэмгийллээс зугатаж Лхасаас Дромод шилжин очив.

1950 оны 1 сараас 1951 оны 7 сар хүртэл

XIV-р Далай лам Ятун, Дромод амьдарч байв.

1951 оны 5 сарын 23

Төвдийн төлөөлөгчид Бээжингийн шахалтын дор "17 зүйлийн хэлэлцээр"-т гарын үсэг зурав.

1951 оны 7 сарын 16

Төвдийн иргэний болон цэргийн хэргийг эрхлэх тушаалд саяхан томилогдсон генерал Жан Зины толгойлсон Хятадын төлөөлөгчид XIV-р Далай ламтай Ятун Дромод уулзав.

1951оны 7 сарын 24

XIV-р Далай лам Ятун, Дромо-оос Лхас хотруу мордов. (Төмөр туулай жил, 5 сарын 17 өдөр).

1951 оны 8 сарын 17

XIV-р Далай лам Дромогоос Лхас хотод морилон ирэв. (Төмөр туулай жил, 6 сарын 13 өдөр).

1954

XIV-р Далай лам Лин ринбүүчигээс гэлэн санваар хүртэв (Модон морь жил, 1 сарын 15 өдөр).

1954

XIV-р Далай лам Лхасын Норовлин ордонд анх удаа Дүйнхорын авшиг хайрлав.

1954 оны 11 сараас 1955 оны 6 сарыг дуустал

XIV-р Далай лам энх тайвны хэлэлцээрт оролцохоор Hятадад айлчлалт хийж Мао Зэдун, Жоу Эньлай, Жу Дэ, Дэн Сяопин нар оролцсон Хятадын бусад удирдагчидтай уулзав.

1956 оны 11 сараас 1957 оны 3 сарыг дуустал

XIV-р Далай лам Будда Шагжамүни (Будда Джаянти) лагшин мэндэлсний 2500 жилийн баяр ёслолд оролцохоор Энэтхэгт айлчлав.

1959 оны 2 сар

Лхаст цагаан сарын их ерөөлийн үеэр XIV-р Далай лам гавж-лхарамбын дамжаа барив (Шороон гахай жил, 1 сарын 13 өдөр).

1959 оны 3 сарын 10

10,000 гаруй Төвдийн ард түмэн Дээрхийн гэгээнтнийг дарамт шахалтын дор Хятадын эзэлсэн газарт зохиогдох жүжиг үзэхээр морилоход саад болох зорилгоор Лхасын Норовлин ордны дэргэд цуглав. Лхас дахь Төвдийн ард түмний бослогын эхлэл тавигдав.

1959 оны 3 сарын 15

Хятадын цэргийн анги Норовлин ордон руу гал нээв.

1959 оны 3 сарын 17

14-р Далай лам шөнийн харанхуйг ашиглан Норовлин ордонг орхив.

1959 оны 3 сар

Лхүдүв цайзад Төвдийн засгийн газрыг сэргээн тогтоосон тухай зарлав. "17 зүйлийн хэлэлцээр" хүчингүй болохыг хүлээн зөвшөөрөв.

1959 оны 3 сарын 30

XIV-р Далай лам Төвдээс гарч хүнд хэцүү бэрхшээлийг даван туулсны эцэст 14 хоногийн дараа Энэтхэгийн хилийг давав.

1959 оны 4 сарын 18

XIV-р Далай лам олон улсын хэвлэлийн бага хурал явуулж "17 зүйлийн хэлэлцээрийг" цуцалсан тухай албан ёсоор зарлав.

1959 оны 4 сарын 20

XIV-р Далай лам Массурид морилон ирж Бирла-Хаузад буув.

1960 оны 4 сарын 30

XIV-р Далай лам Дарамсалад хүрэлцэн ирж Сварг Ашрам өргөөнд байрлав.

1963

XIV-р Далай лам Төвдийн ардчилсан үндсэн хуулийн төсвийг танилцуулав. Дарамсалад Төвдийн цагаачлалын парламентын (Төвдийн ардын депутатуудын хурал) анхдугаар хурал хуралдав.

1967

Япон ба Тайландад цагаачлан гарсан цагаас хойшхи анхны айлчлалаа хийв.

1968

XIV-р Далай лам Сварг Ашрам өргөөнөөс өнөөг хүртэл амьдран байгаа Тэгчин Чойлин өргөөнд шилжин морилов.

1973 оны 9 сараас 11сарын сүүл

Барууны орнуудад хийсэн анхны айчлал (Итали, Швейцар, Нидерланд, Бельги, Ирланд, Норвеги, Швед, Дани, Их Британи, Баруун Герман, Австри)..

1979

1959 онд цагаачлан гарснаас хойшхи ХБНАУ-ын засгийн газартай анх удаа холбоо тогтоов.

1987 оны 9 сарын 21

XIV-р Далай лам "Төвдийн тухай 5 зүйлээс бүрдсэн энх тайвны төлөвлөгөө" хэмээх түүхт баримтыг АНУ-ын Вашингтон хотод АНУ-ын конгрессийн гишүүдийн дунд хэлэлцүүлэхээр өргөн барив.

1988 оны 6 сар

XIV-р Далай лам Францийн Страсбург хотод байрлах Европын парламентын гишүүдийн дунд хэлэлцүүлэхээр Төвдийн ирээдүйн тухай "Страсбургийн дэвшүүлэлт" хэмээх өөр нэг түүхт баримт бичгийг өргөн барив.

1989оны 12 сарын 10

XIV-р Далай лам энх тайвны Нобелийн шагнал хүртэв. Осло хот, Норвеги.

1992

XIV-р Далай лам Төвдийн нийгмийн ардчилалын асуудлаар сайд нарыг (калон) Төвдийн ардын депутатуудын хурлаар сонгох болон засгийн газарт шүүхийн салбарыг байгуулах зэрэг нэмэлт арга хэмжээг авав. Урьд нь калоныг Дээрхийн гэгээнтэн томилдог байжээ.

2001

Төвдийн түүхэнд анх удаа ерөнхий сайд (калон трипа) олон нийтийн ардчилсан сонгуулаар сонгогдов.

Үзсэн: 23 749  |  Далай лам
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц