Номын айлдварт суухад анхаарах зүйлс

11-10-2012, 11:20  |  Хэвлэх

Дээрхийн гэгээнтэн Далай ламын Энэтхэг дахь номын айлдварт суухыг хүсэгчдэд зориулсан тохиромжтой зөвлөгөө

Дээрхийн гэгээнтэн Далай Ламын Энэтхэгт айлдах номын айлдварын үед та бүхэн дараах зүйлсийг авч ирэх хэрэгтэй. Үүнд доороо дэвсэж суух дэвсгэр, аяга, нарны малгай, богино долгионы фм радио байна. Ном айлдах газарт шалган нэвтрүүлэх хэсгүүд дуганы дэргэд байрлах бөгөөд өөрсдийн авч ирсэн зүйлсээ авсаархан болговол орж, гарахад илүү хялбар байх болно.

Бүртгэл

Энэтхэгт явагдах номын айлдварын үйл ажиллагаа үнэгүй ба олон нийтэд ил тод явагддаг. Дарамсала дахь номын айлдварт суухыг хүсэгчид Маклоёд Ганж-ын “Төвд зочид буудал”-ын дэргэдэх Төвдийн Аюлгүй Байдлыг Хангах Салбар газрын ажилтанд бүртгүүлнэ. Энд урьдчилан бүртгүүлэх үйлчилгээ байхгүй. Бүртгэл ойролцоогоор номын айлдвар эхлэхээс гурван өдрийн өмнө эхлэх ба ном айлдаж эхлэхээс нэг хоногийн өмнө дуусна. Та бүртгүүлэхдээ паспортын хэмжээний хоёр хувь зургийг пасспортын хамт авч ирнэ үү. Мянга мянган хүмүүс номын айлдварт оролцдог тул та бүгдийг хоёроос гурван өдрийн өмнө ирж өөрсдийн байрлах буудал, бусад зүйлсээ тохируулан сонгоорой гэж зөвлөж байна. Дарамсала хотод цөөн тооны буудлууд байдаг бөгөөд ном айлдах цагийн хуваарь ч нэг, эсвэл хоёр өдрийн өмнөөс товлогдож олон нийтэд зарлагддаг.

Суудал

Түрүүлж ирсэн хүнд илүү аятай тухтай суудал олдох болно. Баруунд зохиогдож буй ихэнх олон нийтийн арга хэмжээнд суудал болон суудлын дугаар нь бичигдсэн байдаг бол Энэтхэгт ийм үйлчилгээ байхгүй. Энэтхэгт номын айлдварт суухдаа ихэвчилэн газар суудаг. Нийт Төвд ард түмний дунд хэвшил болсон зүйл бол номлолын эхний өдөр суусан суудал дээрээ тэмдэг тавьдаг ба бусад өдрүүдэд тухайн суудал дээрээ суудаг. Энэ нь Төвдийхний дунд уламжлал болсон арга бөгөөд нэг нэгэнтэйгээ өдөр болгон суудлын маргаан гаргахаас зайлсхийж байгаа хэрэг юм. Хүмүүс ихэвчилэн нэгээс хоёр өдрийн өмнө ирж өөрсдийн суудлаа авдаг. Орчуулгын үйлчилгээ хүсчдэд зориулсан тусгай суудал зассан байдаг.

Орчуулга

Дээрхийн гэгээнтэн номын айлдвараа Төвд хэл дээр айлдах бөгөөд түүнийг Англи хэлэнд хөрвүүлдэг. Хэрэв та орчуулга сонсохыг хүсвэл богино долгионы фм радио авч ирэх хэрэгтэй. Чихэвчийг зайлшгүй авч ирэх хэрэгтэй. Учир нь номын айлдварт суугсадын олонхид орчуулга хэрэггүй байх тул та чихэвчээр орчуулга сонсох хэрэгтэй болно. Радио долгион цацах хэмжээ тухайн газрын нөхцөл байдлаас хамаарах бөгөөд та бүхэн үргэлж долгионоо шалгах хэрэгтэй.

Нар болон цаг агаарын хамгаалалт

Дээрхийн Гэгээнтэн наранд сууж буй хүмүүст анхаарлаа ихэд хандуулдаг бөгөөд нарнаас өөрсдийгөө хамгаалахыг байнга зөвлөдөг. Мөн бороотой үед шүхэр зайлшгүй хэрэгтэй. Тиймээс малгай эсвэл жижиг шүхрийг цаг агаартаа тохируулан номын айлдварын үед биедээ авч явах хэрэгтэй. Гутал-Төвдүүд зарим нь газар суухдаа гутлаа тайлдаггүй, эсвэл суусан хойноо гутлаа тайлдаг. Гутлаа тайлаад сууж байгаа олон хүмүүсийн дундуур барьж алхах нь хүмүүсийн нүүрний өмнө гутлаа аваачиж байгаатай адил байдаг тул ихэнх хүмүүс ийм зүйлд дургүйцдэг.

Номын айлдварт зориулсан цай болон өргөл

Номын айлдварт суусан хүн бүрт цайгаар үйлчлэх нь тогтсон уламжлал учраас өрийн аягаа авч ирэх хэрэгтэй. Номын айлдварын үед лам нарт зэд /мөнгө/ барьдаг. Цай болон өргөлийн мөнгө нь ихэвчлэн олон нийтээс цугларсан хандивийн мөнгө байдаг. Та хандив өргөхийг хүсвэл номын айлдвар болж буй газрын ойролцоох албан ёсны байранд хандана уу. Хэр хэмжээний өргөл өргөх нь таны сонголт юм.
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц