Номын айлдвар

11-10-2012, 11:37  |  Хэвлэх

Дээрхийн гэгээнтэн Далай лам жилийн турш олон газар ном номлодог ба олон нийтэд лекц яриа ч бас хийдэг. Энэтхэгт олон нийтийн яриа болон номлол нь ихэвчлэн үнэ төлбөргүй нийтэд нээлттэй явагддаг. Харин бусад улс оронд зохиогдож буй номлол болон олон нийтийн ярианд оролцоход ихэвчлэн тасалбар худалдаж авах шаардлагатай болно. Тасалбарын орлого нь Дээрхийн гэгээнтний тухайн улс оронд байрлах байр болон бусад зүйлст зарцуулагддаг.

Төвдийн тооллын (ихэвчлэн хоёр, гуравдугаар саруудад тохиодог) нэгдүгээр сарын 16 нд Дээрхийн гэгээнтэн жил бүрийн хаврын номлолыг (монлам) Дарамсала хотын гол дуганд номлодог. Энэхүү номын үйл ажиллагаа арван дөрвөн хоногийн туршид үргэлжилдэг ба богино долгионы сувгаар англи орчуулгыг албан ёсоор цацдаг. Жил бүр Төвд болон бусад улс орны хэдэн мянган иргэд энэхүү номын хуримд оролцдог. Сүүлийн хэдэн жилд Дээрхийн гэгээнтэн Тайван, Солонгос, Орос, Япон, Бирм зэрэг улс орны бурханы шашинтан нарын хүсэлтээр Энэтхэгт ном айлдаж байгаа. Эдгээр номлолыг тухай бүрд нь хятад, солонгос болон англи хэлний орчуулгатайгаар олон нийтэд богино долгионоор цацаж байна. Энэтхэгийн өвлийн саруудад Дээрхийн гэгээнтэн ихэвчлэн Бодь Гаяа, эсвэл Энэтхэгийн өмнөд хэсэгт байрладаг Төвдийн суурингуудад морилж ном номлодог юм.

Дээрхийн гэгээнтэн ном сургааль айлдахын зэрэгцээ жилд нэлээдгүй олон удаа авшиг (ван) хүртээдэг. Тэдгээрийн дотроос Калачакра буюу Дүйнхорын ван нь томоохонд тооцогдох бөгөөд 2011 оныг хүртэл гучин хоёр удаа айлдаад байгаа юм. Гэвч Дээрхийн гэгээнтэн цаг үргэлж ван авшиг гэхээсээ илүү бурханы сургаал номлолыг хэрхэн дагаж мөрдөхийг илүү ихээр айлддаг нь олон нийтэд буддын гүн ухааныг илүү ойлгуулахыг анхаарч байгаа хэрэг мөн.

Дээрхийн гэгээнтэн олон нийтэд нэлээдгүй удаа сэтгэлд ойрхон илтгэлүүдийг тавьсан билээ. Мөн олон нийттэй хийх яриа нь ихэвчилэн нэг цаг орчим үргэлжилдэг ба гадаад айлчлалын үед тавигдсан асуулт, хариултын бичвэрүүд нийтэд ихэд эрэлттэй байдаг.
 

Хуваарь (ойрын)

2017.01.03-14: Энэтхэг, Бихар, Бодгаяа. Дүйнхорын ван
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн төв захиргаа Гашагийн хүсэлтээр Дүйнхорын авшиг хайрлана. 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 4-ны өдрийг хүртэл Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Намжал дацангийн лам хуврагууд Дүйнхорын авшиг хайрлахын өмнөх бэлтэл үйлдэнэ. Үүнд хот мандал бүтээх, хурал уншлага зэрэг зан үйлүүд багтана. 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 8-ны өдрийг хүртэл бэлтгэл номын айлдварт Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй”, Гамалашила гэгээний "Бясалгалын дунд зэргэмж" номыг тайлбарлан айлдана. 1 дүгээр сарын 9-ний өдөр Намжал дацангийн лам нар цам бүжнэ. 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл Дүйнхорын авшиг хайрлана. 1 дүгээр сарын 14-ний өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсигийн авшиг хайрлах бөгөөд дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншүг өргөх ёслол болно.

Сайтын үндсэн бүтэц