Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Суратыг орхин, Нашик хотод ирлээ
27-01-2015, 14:41 | Хэвлэх
2015 оны 1 дүгээр сарын 4
Энэтхэг, Махараштра, Нашик, 2015 оны 1 дүгээр сарын 3 – Дээрхийн Гэгээнтнийг Сурат хотыг орхин хөдлөхийн өмнө Суратад ирсэнд нь дахин талархал илэрхийлэхээр түүнийг урьсан ноён Говинд Долакиа өөрийн гэр бүлийн хамт ирж уулзлаа. Дээрхийн Гэгээнтэн хариу талархал илэрхийлээд, түүний буяны хийгээд бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Энэтхэг-Төвөдийн Мангал Майтри Сангх байгууллагын төлөөлөгчид
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Нашикийн нисэх онгоцны буудал
дээр угтан авлаа. Энэтхэг, Махараштра, Нашик, 2015.1.3.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОСуратаас нисэх үед онгоц агаарын сэгсрэлтэд өртсөн бол Нашик хотноо буух үед будантай, бүрхэг цаг агаар угтав.
Дээрхийн Гэгээнтнийг нисэх онгоцны дуудал дээр Энэтхэг-Төвөдийн Мангал Майтри Сангх байгууллагын төлөөлөгчид угтан авсан ба 4500 гаруй энэтхэг, төвөд хүмүүс түүний үг хэлэхийг сонсохоор хуран цуглаад байгаа хотын зүг тэд шууд хөдөллөө. Арга хэмжээ болох танхимын индэр дээр тэрээр Бирм, Энэтхэг, Шри Ланкийн буддист лам нар болон Христийн шашны лам нартай нэгдээд, хинди хэлний орчуулга хэрэгтэй хүмүүсийг гараа өргөхийг хүсэхэд танхимын бараг тал хувь нь гараа өргөсөн байна. Ёслолын хэсгийг ийнхүү дуусгаад Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ.
“Ахан дүүс нар аа, та бүхний зарим тань намайг урьсан учраас би энд дахин ирээд байна.Та бүхэнтэй эргэн уулзаж байгаадаа маш баяртай байна. Уулзалтыг зохион байгуулагчид энэ боломжийг бүрдүүлэхэд их ажил хийснийг харж байгаадаа баяртай байна. Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн бүгд адилхан гэж боддогоо би очсон газар бүртээ хэлж ярьж явдаг. Бид бүгд сайн муу алиныг нь ч хийх чадвартай учраас хэрвээ бид аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол хийж бүтээж байгаа үйлдлийнхээ сөрөг талыг багасгаж, эерэг талыг нь нэмэгдүүлэх явдал бидний хувьд чухал зорилт юм.”
“Би хаа нэгтээг зорих бүртээ хоёр зүйлийг оюун ухаандаа тээж явдаг. Нэг дэх нь, хүн болж төрсний хувьд аз жаргалтай амьдралд хүрэх хамгийн үр дүнтэй арга зам, тухайлбал хүний үндсэн үнэт зүйл буюу дотоод үнэт зүйлийг амьдралд хэрэгжүүлэх арга замын тухай мэдлэгийг түгээх явдал. Хоёр дахь нь, буддын шашны лам хүний хувьд, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэхийг эрмэлздэг. Энд бид буддистууд, христийн болон хинду шашны төлөөллийг харж байгаадаа баяртай байна, харин лалын шашны төлөөлөл байна уу? Ихэнх шашин сэтгэлийн амар амгаланг буй болгох ёстой байтал энэ асуудлыг уур хилэн хийгээд үзэн ядалтад хэт их ашиглаж байгаа энэ цаг үед шашин хоорондын эв зохицол чухал ач холбогдолтой зүйл юм. Бид энд амар амгалан аж төрж байгаа ч, дэлхийн өөр нэг өнцөгт зөрчилдөөн, хүчирхийлэл шашны нэрийн өмнөөс үйлдэгдэж байна. Энэ л шалтгааны улмаас бидний дунд эв зохицол бий болгохын тулд хүчин чармайлт гаргах ёстой.”
Өвчин зовиур ба тааламжтай байдлыг мэдэрдэг хамаг амьтан, тэдгээрийн дотор амьтан, өт хорхой хүртэл аз жаргалд тэмүүлдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Нийт 7 тэрбум хүн аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд бид бүгдэд ийм эрх бий. Амьтадтай адил мэдрэх эрхтнээрээ дамжуулан хүртэх мэдрэмж бидэнд байхаас гадна ирээдүйгээ төсөөлөх, өнгөрснөө санах чадвар бүхий өндөр хөгжсөн тархи байдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Нэг талаас аливаа хүндрэлтэй асуудлыг шийдэх боломжийг олгож байгаагаараа энэ нь гайхамшигтай боловч, нөгөө талаас ирээдүйнхээ талаар санаа зовох, өнгөрснөө санаж харамсах сэтгэлийг бий болгодог.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Иргэний ёс зүй" сэдвээр үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Махараштра, Нашик, 2015.1.3.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОМэдрэхүйн эрхтнээр хүртэх мэдрэмжээс гадна хүмүүний оюун ухаанын хүчээр хүндрэлийг давах, аз жаргалтай амьдралаар амьдрах боломжтой болдог учраас энэ тал дээр анхаарахыг Дээрхийн Гэгээнтэн анхааруулав. Бид сэтгэлийн амар амгаланг бий болгох, хөгжүүлэхийн төлөө анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
“Хэрвээ бид өлөн бол мөргөл залбирал бидний ходоодыг дүүргэж чадахгүй учраас лам нар өглөг хүсэн тойрон явцгаадаг. Гэхдээ бие махбодийн цэнгэл хийгээд шаналлыг оюуныхтай харьцуулбал оюуных нь илүү хүчтэй байдаг. Амар тайван ухаанаар бие махбодийн өвчин шаналлыг сөрж, эсвэл давж чадах боловч, бие махбодийн тав тухыг гагцхүү хангаснаар сэтгэл санааны тавгүй байдлыг арилгахгүй. Юуг бол юуг хүсч болох баян чинээлэг найз нөхөд надад байдаг ч, тэд сэтгэл зовнил ихтэй, аз жаргалгүй байдаг. Үүгээр эд материалын баялаг нь бидний аз жаргалтай болоход хангалттай биш гэдэг нь харагдаж байна. Уур хилэн, айдас, үзэн ядалт нь бидний дархлааны тогтолцоог эвддэг бол сэтгэлийн амар амгалан байдал нь бидний эрүү мэндэд тустай болохыг эрдэмтэд нотолсон. Эд материал дээр тулгуурласан орчин үеийн нийгэм хүн төрөлхтөнд амар тайван амьдрал, аз жаргалыг өгч чадах уу? Би хувьдаа чадна гэж бодохгүй байна. Бидний хийх ёстой зүйл бол сэтгэлийн амар амгаланг бий болгож байдаг дотоод үнэт зүйлсдээ анхаарал хандуулах явдал юм.”
“Бид эхийн хэвлийгээс төрсөн даруйдаа эхийн хайр энэрэл, итгэл гэх мэт сэтгэлийн дотоод үнэт зүйлсийг бүгд мэдэрдэг. Зарим эрдэмтдийн нотолсноор, хүүхдийг төрсөн эхний өдрүүдэд эх нь хүрч, таалж байх нь хүүхдийн тархи зөв зохистойгоор хөгжих томоохон хүчин зүйл болдог байна. Ийм хайр энэрлийг амсаж өссөн хүмүүс том болоод аз жаргалтай, амьдралд хамгаалалттай байдаг бол ямар нэг шалтгаанаар хайр энэрлийг амсаж чадаагүй нэгэн нь амьдралд хөл алддаг, бусдад итгэхдээ хүндрэлтэй байх хандлага ажиглагддаг. Амьдрал угаасаа нийгэм дэх бусад хүмүүсээс хамаардаг учраас дээрх байдал нь сэтгэл дундуур байхын өөр нэг эх сурвалж болдог.
“Хүүхэд байхдаа бид сүсэг бишрэл, гэр бүл, яс үндсийн ялгааг огтхон ч үл анзааран, хамтдаа тоглодог. Харин том болохын хэрээр хүн гэсэн үндсэн ухагдахууныг улам бүр анзаарахаа больж, харин шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл, боловсролын түвшин зэрэг хоёрдугаар зэргийн шинж чанартай ялгаанд илүү анхаардаг болдог. Бие биенээ ‘бид’ ба ‘тэд’ гэсэн нүдээр харснаар бид зөрчилдөөний үндсийг тавьдаг. ‘Бид’ ялж, ‘тэд’ ялагдах бүх боломжийг хайж эхэлдэг. Энэ нь авилга, баян ядуугийн ялгааг бий болгодог дээрэлхэх, хууран мэхлэх, бусдын хүчийг ашиглахын үндэс болно. Бусдын төлөө бус, гагцхүү өөрийнхөө тухай бодсоны үр дагавар ингэж гардаг. Үүний оронд хүн төрөлхтний нэгдмэл байдлыг бэхжүүлэх цаг ирсэн.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 4500 гаруй
хүн сонслоо. Энэтхэг, Махараштра, Нашик, 2015.1.3.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОШашин шүтдэг хүмүүсийн зарим нь Бүтээгч Бурханд итгэж, зарим нь итгэдэггүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Гэхдээ бүх шашин хайр энэрлийг түгээдэг, үүнийгээ хүлээцтэй байдал, уучлал, энгийн даруу төлөв, сэтгэл ханамж болон хувийн сахилга батаар дэмжиж өгдөг. Энэ бүхэн бүх шашинд нийтлэг байдаг учраас шашны зүтгэлтнүүд, сүсэгтэн нар бие биенээ шашны ахан дүүс хэмээн үзэх ёстой гэж хэллээ. Гэхдээ үүнээс үл хамааран, хичнээн гайхалтай байлаа ч гэсэн нэг ч шашин бүх хүнд сэтгэл ханамжийг өгч чадахгүй.
Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний 1 тэрбум нь өөрсдийгөө шашингүй үзэлтэн хэмээн тодорхойлдог. Тэдгээр хүмүүст шашны ёс зүйгээр хандах аваас тэд хүлээн авахгүй нь ойлгомжтой хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Сүсэгтэн хэмээн нэрлэгдэж байгаа хүмүүсийн дотор ч чин шүтлэггүй, шашны үнэт зүйл бага зэрэг ганхсан хүмүүс байдаг. Энэ утгаар бүх шашны болоод шашингүйн үзэлт хүмүүсийн үзэл бодолд хэдэн мянган жилийн турш хүндэтгэлтэй хандаж ирсэн Энэтхэгийн иргэний зарчмыг хэрэгжүүлэх найдвар байгааг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.
“20 дугаар зуунд маш их цус урссан билээ. Мөн зөрчилдөөн үүсэх нөхцөл үргэлж байдаг учраас харилцан ярилцах, эвлэрэх замаар шийдлийг олох арга замыг бид хайх хэрэгтэй байна.”
Түүнтэй зэрэгцэн сууж байгаа, өөр өөр урсгалыг төлөөлсөн буддын лам нар луу Дээрхийн Гэгээнтэн инээмсэглэн хараад, буддизм дотор ч янз бүрийн үзэл бодол байдаг гэдгийг тайлбарлалаа. Нэг цагт нэг газар Бурхан Багшийн заасан ном нь өөр цагт өөр газар номлосонтой нь яагаад зөрчилддөг вэ гэсэн асуултыг бид тавьж болох юм хэмээн тэр хэлэв.
“Тэр төөрөлдсөн үү? Үгүй. Бусдыг төөрөлдүүлэхийг тэр оролдсон уу? Үгүй. Яагаад гэвэл хүн бүр өөр өөр хүсэл сонирхолтой байдаг учраас энэ бүхнийг тэр бодолцож сургаалиа номлосон. Янз бүрийн хүмүүсийн төрөл бүрийн хэрэгцээнд тохирсон шашны янз бүрийн уламжлалын үнэ цэнийг бид эндээс мөн ойлгож болно. Ямар ч байсан би, бүхий л шашны төлөөлөл болсон гайхамшигтай хүмүүстэй уулзаж байсан бөгөөд тэд сүсэг бишрэлээсээ урам зориг авч, бусдын төлөө амьдралаа зориулсан хүмүүс байдаг.’
Түүнтэй санал бодлоо уралдуулахын тулд хүсвэл асуулт тавихыг Дээрхийн Гэгээнтэн танхимд суугаа хүмүүсээс хүслээ. Асуулт хариулт эхлэхээс өмнө Нашик хотын төлөөлөгчид боломжийг ашиглан, Дээрхийн Гэгээнтэн тус хотод дахин морилон ирсэн явдлыг нэр төрийн хэрэг хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сонсогчдын асуултад хариулж
байгаа нь. Энэтхэг, Махараштра, Нашик, 2015.1.3.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛОШашны өөрчлөлт хувьсалд хэн, эсвэл юу хариуцлага хүлээх вэ гэсэн асуултад, энэ нь таны гүн ухааны үзэл бодлоос хамаарна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Бүтээгч бурханд итгэдэг хүмүүсийн тухайд, Бүтээгч бурхан нь хариуцлага хүлээнэ. Хүмүүсийн амьдрал дунд шашин үүсч хөгждөг хэмээн бусад хүмүүс бодож болох юм. Ёс зүйн үнэт зүйлсийг боловсролын тогтолцоонд хэрхэн нэвтрүүлэх вэ гэсэн асуултад, иргэний боловсролын тогтолцоонд иргэний ёс зүйн зарчмыг заах талаар сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажил хийгдэж байгааг тэр батлан хэллээ. Энэ ажилд АНУ, Европ болон Делигийн их сургуулиуд оролцож байгаа ажээ. Үе тэнгийнхэн нь шашинд улам бүр сонирхол буурч байгаа ч, дотоод сэтгэлдээ дээдлэх үнэт зүйлс үгүйлэгдэж байгаа тухайд санаа зовсон залуу эмэгтэйд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, иргэний ёс зүй л энэ орон зайг нөхөх боломжтой хэмээв.
“Иргэний ёс зүй нь хүн бүрийн сонирхолд нийцэх учраас бүх хүнд хэрэглэхэд тохиромжтой.”
Гүн ухааны шинжтэй асуултад тэрээр юмсын харагдах байдал хийгээд бодит байдлын хооронд байдаг асар том зөрүүтэй бид тулж байдгийг тайлбарлав. Би гэж байдаг ч, үзэгдэж байгаа шигээ бие даан оршдоггүй хэмээн Бурхан Багш номлосон ажээ. Би нь бие хийгээд сэтгэлийн суурин дээр зориулалт хэлбэрээр гагцхүү оршдог. Ашока хааны зөв засаглал өнөөдөр бидэнд сургамж болох уу гэсэн асуултад, харамсалтай нь орчин үеийн Энэтхэг эртний баялаг бөгөөд гүн мэдлэгийг тун бага үнэлж байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулсан байна. Эртний мэдлэгийн охийг орчин үеийн хөгжилтэй хослуулж чадвал Энэтхэг оронд аз жаргалтай амьдрал цэцэглээд зогсохгүй, дэлхий дахинд үлгэр дууриал болно хэмээн тэрээр зөвлөлөө.
Гэнэт нэгэн бяцхан охин нам дуугаар “Та яаж Будда болсон бэ? Будда шиг байхад юу мэдрэгддэг вэ? ” хэмээн асуухад танхим тэр чигээрээ нам гүм боллоо. Дээрхийн Гэгээнтэн түүнээс насыг нь асуухад тэрээр “Зургаа” гэж хариулав. Дээрхийн Гэгээнтэн инээгээд, би энэ насан дээрээ хэзээ ч иймэрхүү асуулт асууж байгаагүй хэмээн хэлэв. Сэтгэл оюунаа өөрчилж байж Будда болно хэмээн тэр охинд хэллээ. Мөн чи оюун ухаанаа дайчлах хэрэгтэй. Байнга энэ байдлаа хадгалах нь маш чухал. Хэрвээ сэтгэл оюунаа өөрчлөх талаар суралцахыг хүсч байгаа бол үүнийг 16 насандаа хийвэл хэрхэн сайн хийхийг ойлгох болно хэмээн тэрээр охинд хэллээ. 26 нас хүрэхдээ тэр бүр ихийг мэдэх болно. 36 насандаа маш их туршлагатай болно. Ийм замаар л замнана. Будда шиг байхад юу мэдрэгдэх тухайд гэвэл, энэ талаар Будда Шакьямунигаас асуух хэрэгтэй юм байна хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв.
Нэгэн насандаа гэгээрэлд хүрэх боломжтой юу гэсэн асуултад, зарим зохиолд үүнийг боломжтой хэмээн бичсэн байдаг ч, үүнд эргэлздэг хэмээн тэр хэлэв. Тэрээр,
“Би залуу байхдаа цэцэг тарихыг оролддог байсан. Би цэцэгний үр суулгаад, дараа нь услаад, хурдан ургуулахыг хичээдэг байсан. Энэ бүхэн тус болоогүй, үүнтэй нэгэн адил аливаа юм өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Сэтгэл оюуныг өөрчлөхөд мөн цаг хугацаа хэрэгтэй. Мэдлэгт хүрэх гурван түвшин байдаг. Унших, эсвэл сонсохоос эхлээд тайлбарлуулж авсан мэдлэг нь өнгөцхөн агаад бүдүүн тоймын байдаг. Уншсан, сонссон зүйлдээ дүн шинжилгээ хийсний үр дүнд олж авсан мэдлэг нь арай гүнзгий, арай бат байдаг. Эцэст нь, туршлагын үр дүнд, удаан хугацааны туршид, төвлөрч олж авсан мэдлэг гэж байдаг. Энэ хандлагыг бид Хоёр Үнэн, Хутагдын Дөрвөн Үнэн, Хутагтын Найман зам мөрийн тухайд хэрэглэж болно. Миний туршлагаас харахад, 50-60 жил үүний тулд зүтгэвэл эцэст нь ямар нэг үр дүнг та үзэж чадна” хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтэн маргааш орон нутгийн буддистуудтай уулзаад, үдээс хойш Дели рүүгээ буцна.
Энэтхэг, Махараштра, Нашик, 2015 оны 1 дүгээр сарын 3 – Дээрхийн Гэгээнтнийг Сурат хотыг орхин хөдлөхийн өмнө Суратад ирсэнд нь дахин талархал илэрхийлэхээр түүнийг урьсан ноён Говинд Долакиа өөрийн гэр бүлийн хамт ирж уулзлаа. Дээрхийн Гэгээнтэн хариу талархал илэрхийлээд, түүний буяны хийгээд бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Энэтхэг-Төвөдийн Мангал Майтри Сангх байгууллагын төлөөлөгчид
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Нашикийн нисэх онгоцны буудал
дээр угтан авлаа. Энэтхэг, Махараштра, Нашик, 2015.1.3.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО

Үзсэн: 2 266