Нью Орлеан дах “Уян хатан чанар: Энэрэн нигүүлсэхүй хийгээд нэгдлийн хүч” бага хурал

21-05-2013, 04:35  |  Хэвлэх

2013 оны 05дугаар сарын 18

АНУ, Луйзиана муж, Нью Орлеан, 2013.05.17 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нью Орлеан дах анхны ажил хэргээ хэвлэл мэдээллийнхэнтэй хийсэн уулзалтаар эхлэв. Уулзалтыг нээн ийнхүү айлдав:
“Та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Та бүхнийг Катрина хар шуурганд нэрвэгдэхэд би маш гунигтай байсан. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон мэдээг сонсоод мөн гунигтай байлаа. Өөрийн зүгээс, амиа алдагсад болон тэдний гэр бүлийхэнд эмгэнэл илэрхийлье. ”

Нью Орлеан дах “Уян хатан чанар: Энэрэн нигүүлсэхүй хийгээд нэгдлийн хүч” бага хурал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийнхэнтэй
уулзав. Луизиана муж, Нью Орлеан хот, 2013.05.17.
Зургийг Дэвид Ж. Шпилман
“Хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах бүртээ би өөрийн зорилго болсон хэдэн зүйлийн талаар санал бодлоо хуваалцдаг. Миний эхний үйл зорилго бол бидний аз жаргал бидний дотоод үнэ цэнээс эхтэй бөгөөд бусдыг төлөө санаа тавьснаар аз жаргалын эх үүсвэр болдог тул энэ ухамсрыг түгээх. Хоёр дахь үйл зорилго маань Бурханы шашны лам хүний хувьд шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө ажилладаг.”

Та яагаад Нью Орлеанд ирсэн бэ гэсэнд асуултанд урилга хүлээн авсан учраас хэмээн хариуллаа. Өнөө өглөөний төлөвлөж буй шиг уулзалт мэтгэлцээнд оролцох дуртай. Учир нь надад бусдаас суралцах боломж олгодог. Бурханы шашинтны хувьд бие, хэл, сэтгэлээ бусдын тусын тулд зориулдаг бөгөөд ийм уулзалт нь өөрийн бодлоо бусадтай хуваалцах боломжийг олгодог.

Хүмүүс бие биеэ үзэн ядах хангалттай олон шашин байдаг хэдий ч бие биеэ хайрлах сэтгэлийг төрүүлэх олон шашин байхгүй байна хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн ийнхүү болгоов:

“Үүнийг буруу гэж бодож байна. Бүхий л томоохон шашнууд хайр, энэрэл, хүнд хэцүү цаг, нөхцөл байдал тулахад хүлцэх, тэвчихийг сургадаг.”

Өглөөний хэлэлцүүлэг эхлэхийн өмнө, Тулане Их Сургуулийн Нийгмийн салбарын сургуулийн захирал Рон Марк өчигдрийн хэлэлцүүлэгт оролцсон сонсогчид энэрэн нигүүлсэх үйл хэргийн төлөө ажиллахаар бичгээр тангараг өргөж гарын үсэг зурсныг мэдээлэв. Тулане Их Сургуулийн саравчийг өмссөн нь хурц гэрлээс нүүрийг гялбахаас сэргийлэхээс гадна үзэгчдийн нүүрийг харахад дөхөмтэй байлаа. Ингээд Дээрхийн Гэгээнтэн:

“Ах дүү нар минь, юуны өмнө энд илтгэл тавьж буй хүнийг ямар нэг талаараа онцгой хэмээн бодох хэрэггүй гэдгийг тодорхой болгомоор байна. Бид бүгдээрээ оюун санаа, бие махбодь, сэтгэл хөдлөлөөрөө адилхан хүмүүс. Одоо амьдран буй долоон тэрбум хүн бүгдээрээ аз жаргалтай амьдралыг хүсдэг бөгөөд ингэж амьдрах эрх нь ч буй юм. Хэрэв бид хүн төрөлхтний нэгдмэл байдлаа үл ойшоон хоёрдугаар шатны ялгаанд анхаарсаар байх аваас гунигт үйл явдлууд газар авсаар байх болно.”

Нью Орлеан дах “Уян хатан чанар: Энэрэн нигүүлсэхүй хийгээд нэгдлийн хүч” бага хурал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэтгэлийн шархыг энэрэнгүйн
сэтгэлээр эдгээх нь хэлэлцүүлгийн үеэр. Луизиана муж, Нью
Орлеан хот, 2013.05.17. Зургийг Дэвид Ж. Шпилман
Тэрээр XX зуун алан хядлага, хүчирхийллийн зуун болж 200 гаруй сая хүн өртсөн гэсэн тооцоо байдаг. Өдгөө амьдарч буй 7 тэрбум хүмүүн бид уян хатан байх хэрэгтэй. Уян хатан чанар хүнд хэцүү бэрхшээлийг даван туулах итгэл найдварыг сэргээж өгдөг. Үүнийн оронд айдаст нэрвэгдэн, санаа зовох юм бол амархан ёс суртахуунгүй болно. Мэдээж энэ нь асуудал тулгарахгүй гэсэн үг биш. Асуудал тулгарахад үүнийг дан ганц мөнгөөр шийдэж чадахгүй. Үүнд дотоод сэтгэлийн хүч хэрэгтэй.

Сонсогчидын зүгээс энэрэнгүйн төлөө тангараг өргөсөнд сэтгэл хөдөлж буйгаа хэлээд үүнийг хэрхэн хадгалан бэхжүүлэх вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн:
“Үүнийг сонсож, уншиж суралцан тунгаан бодож, үзэл бодлоо бэхжүүлж бэрхшээл тулгарах үедээ юу ойлгож авснаа эргэн санаж үймэрсэн сэтгэлээ номхруулахыг хичээгээрэй. Энэ нь өөрийн туршлагаас дотоод эрч хүчээ олж авах арга зам юм” хэмээв.

Бас нэг оролцогч саяхан болсон эмгэнэлтэй үйл явдал шиг хүчирхийлэлтэй тулгарах үед хүнд энэрэн нигүүлсэх ухаан төрөх үү хэмээн асуулаа. Үүнд Маргарет Вийтли ийнхүү хариуллаа:

“Ийм үе тулгарахад бидний хамгийн эхний хариу үйлдэл бол хариу тулаан хийхийг хүсдэг. Шууд хариу үйлдэл үзүүлэлгүйгээр энэрэх сэтгэлээ гаргах хэсэг хугацааг самбаачлах хэрэгтэй.”

Ричи Дэвидсон нэмж:

“Дээрхийн Гэгээнтэн, та боловсролыг үргэлж чухалчилдаг гэхэд “Бага насны боловсрол нь маш тустай. Бид өгөөмөр сэтгэлтэй, энэрэнгүй байх ухамсартай төрдөг. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх олны хүч хэрэгтэй байна” гэж хэлээ.
Хүүхэд хэдэн наснаасаа эхлэн бясалгах нь зохистой вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн: Би 14, 15 настайгаасаа эхэлж бясалгасан. Түүнээс өмнө тэгтлээ их шимтдэггүй байсан. Гэхдээ нөхцөл байдал оюун санааны хувьд хүчтэй байхыг шаардаж байсан хэмээн айлдав.

Нью Орлеан дах “Уян хатан чанар: Энэрэн нигүүлсэхүй хийгээд нэгдлийн хүч” бага хурал
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нью Орлеан хотын чуулганы
танхимд хэлэцүүлэгт оролцргчдын хамт. Луизиана муж,
Нью Орлеан хот, 2013.05.17. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Хэлэлцүүлэгт оролцогчдоос XXI зууны эхэн үед та нарын хувьд ёс суртахууны хувьд хамгийн том алдаа, хамгийн том ололт юу байсан хэмээн үзэж байна вэ гэсэн асуултанд Маргарет Вийли түгдрэх зүйлгүйгээр цаг агаарын өөрчлөлт, бидний орон гэрийг нураасан, мэдээж хамгийн том хямрал, гэхдээ орон нутгийн эмэгтэйчүүд дэлхий даяар эерэг өөрчлөлтийг бий болгохоор урагштай алхамуудыг хийж байгаа нь хамгийн ололттой хэрэг гэлээ. Ричи Дэвидсон санал нэгдэж дэлхий ертөнцөө хямралд тулсан үед нь санаа тавьж эхэлж байгаа маань бидний алдаа. Гэвч энэ талаар чуулж цугларч байгаа маань том ололт. Дээрхийн Гэгээнтний энх тайван, энэрэн нигүүлсэхүйн айлдварууд нь хичнээн хүнд хүрч тэдгээр хүмүүс боловсрол, эрүүл мэнд, бизнесийн салбартаа тусгахыг хичээж байгааг харахад гүнзгий сэтгэл төрж байна гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн бидэнд тулгараад байгаа асуудлыг хоёр ангилж болох юм: байгалийн гамшиг болон бидний өөрсдийн үйлээс улбаатай гай зовлон. Үүний улмаас маш олон гэм зэмгүй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүд өртөж байна. Үүнд зөвхөн харамсал илэрхийлээд хараад суулгүй, үүний эсрэг ямар үйл хэрэг явуулж болохыг харах хэрэгтэй. Үүнд итгэл найдвар тавьсаар байгаа.

“Би 54 жилийн турш цагаачлан амьдарсаар ирлээ. Урьд нь хэн ч дотоод амар амгалангийн тухай ярьдаггүй байв. Одоо арван, арванаар олон хүмүүс энэ талаар ярьж материаллаг хөгжил хязгаарлагдмал хэмээн үзэж байна. Нэгэн чухал зүйл бол эрдэмтдийн баталсан өгөөмөр сайхан сэтгэл биеийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд бодитой хувь нэмэр оруулдагийг нотолсон явдал.”

Сэтгэлийн шарх, цочролыг хэрхэн даван туулах вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн:

“Төвд уламжлалаар, гай зовлонг даван туулахад тэсвэр тэвчээр чухал. Эхний шатанд уужуу тайван ухамсрыг хөгжүүлнэ. Тэсвэр тэвчээр нь уян хатан сэтгэлийг бүрдүүлж сэтгэл буртаглахаас хамгаалдаг. Миний нэг таньдаг настай лам 17, 18 жил, 1959 оноос хойш Хятадын шоронд хоригдсон. 1980 онд суллагдаад Энэтхэгт ирсэн. Бид уулзаад ярилцаж байх үед би шоронд байхад маш аюултай байдалд орж байсан гэлээ. Үүнийг би амь насанд нь аюул тохиох шахаж дээ гэж ойлгосон. Тэгэхэд тэр лам: Үгүй ээ. Хятадын хоригч нарт энэрэнгүй сэтгэлээ гээхийг шахаж байлаа гэсэн юм. Энэ л жинхэнэ жишээ. Энэ явдлаас хойш эмнэлэгт үзүүлж харуулсан ч тэрээр сэтгэлийн цочрол, гутралд ороогүй байна гэж оношлосон. Бие махбодь өвддөг ч сэтгэлийн хувьд ямар нэгэн шарх тээгээгүй.”

Дээрхийн Гэгээнтэн Нью Орлеоны хотын захирагч Митч Ландрью, Иргэдийн Хурлын Төлөөлөгч Жон Левис нарын хамт үдийн зоог барилаа. Христ, Еврей, Хинду, Буддист, Сих шашны төлөөллүүд оролцон залбирал үйлдэв.

Нью Орлеан дах “Уян хатан чанар: Энэрэн нигүүлсэхүй хийгээд нэгдлийн хүч” бага хурал
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Нью Орлеан хотын Могиол
театрт хийсэн Энэрэн Нигүүлсэхүйн хүч айлдвар. Луизиана муж,
Нью Орлеан хот, 2013.05.17. Зургийг Дэвид Ж. Шпилман
Үдээс хойш Дээрхийн Гэгээнтнийг 4000 сонсогчдын өмнө Хотын Захирагч Митч Ландрью урин залж манай хотод айлчлан ирсэнд нэн таатай байгаагаа илэрхийллээ. Дээрхийн Гэгээнтэн бодлогошронгуй өнгөөр айлдвараа ийнхүү эхлэв:
“Эрхэм ах дүү нараа, энд багахан хугацааны өмнө байгалийн гамшиг болж, хэдхэн хоногийн өмнө гунигт үйл явдал тохиосон. Та бүхний зовлонг хуваалцаж сэтгэл маань эмтэрч байгаагаа хэлье. Зарим хүмүүс намайг “амьд Будда” хэмээж зарим нь “чөтгөр” гэдэг ч үнэндээ бол би жирийн л нэг Буддын шашинтан лам хүн.”

“Намайг төрж байхад Япончууд Хятадыг эзэлж, Нацистууд Европд ноёрхож, Сталин Зөвлөлт Улсад дарангуйллаа тогтоож байсан. Дараа нь дэлхийн II дайн, Солонгосын дайн, Вьетнамын дайн, Хятадын иргэний дайн болсон. XX зууны энэ их хүчирхийлэл хядлагын улмаас 200 гаад сая хүн амиа алдсан гэдэг нь гайхах тоо биш. Тэрхүү хүчирхийлэл нь илүү амар амгалан дэлхийг байгуулсан бол үүнийг тунгааж үзэхсэн. Гэвч харамсалтай нь ийм үр дүнг бидэнд авчраагүй юм.”

“Өнөө үед баян хоосны ялгаа улам ихэссээр байна. Энэ нь ёс суртахууны хувьд буруу төдийгүй том алдаа. Баян хүмүүсийг сэтгэлийн түгшүүрт амьдруулж ядуу хүмүүсийг сэтгэлийн гутралд амьдруулж байна. Энэ их зөрүүг арилгахын төлөө бид ажиллах хэрэгтэй. Зарим хүмүүс дэндүү их юмтай байхад зарим хүмүүс идэх ч хоолгүй байх нь шударга хэрэг биш.”

Энэ зууныг аз жаргалтай зуун болгохын төлөө ажиллацгаая. Хэлцэлийн замаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Асуудал тулгарахад хүчээр бус, хэлэлцэн ярилцаж шийддэг болох нь зүйтэй. Хүн төрөлхтөн бид бүгд нэгэн гэр бүл гэсэн сууринаас хандаж өөрийн сонирхлыг бусдын ашиг сонирхолтой нийцүүлье. Зөвхөн өөрсдийнхээ ашиг сонирхлыг бодож тэд нар болон бид нар гэдэг ухагдахуун хоцрогджээ.

Нью Орлеан дах “Уян хатан чанар: Энэрэн нигүүлсэхүй хийгээд нэгдлийн хүч” бага хурал
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Энэрэн Нигүүлсэхүйн хүч
айлдварын үеэр. Луизиана муж, Нью Орлеан хот, 2013.05.17.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дэлхийн эдийн засаг, цаг уурын өөрчлөлт, бид бүгдэд хамаатай. Бид хамтран ажиллах ёстой. Энэ арга замыг сайн дурын үндсэн дээр шийдвэрлэнэ. Өөрийн ашиг сонирхол байх хэдий ч үүнд ухаалаг бодитоор хандаж өчүүхэн бодолтой байж болохгүй.

“Энэрэнгүй сэтгэл, хайр, тэвчээрийг зөвхөн шашны зүйл мэтээр бүү бодоорой. Энэ нь хүмүүн бидэнд хамаатай зүйл. Энэрэх сэтгэлээс бид өөрсдийн өөртөө итгэх итгэлээ олж авдаг. Энэ нь дотоод сэтгэлийн хүчийг бэхжүүлж ил тод, чин шударга үйлийг бүтээхэд тустай болгодог. Хэрвээ энэ зууныг илүү амар амгалан зуун болгоё хэмээвээс бид ч мөн хувь хүнийхээ хувь ийм байх шаардлагатай. Хүчирхийллийн бус арга замыг өдөөж бусдын сайн сайханд санаа тавьж чаддаг байвал энэ нь боломжтой.

“Хэрэв хувь хүн аз жаргалтай байвал түүний гэр бүл аз жаргалтай, гэр бүл аз жаргалтай байвал ойр орчныхон аз жаргалтай, улмаар улс орон аз жаргалтай. Ийнхүү бид өөрсдийгээ өөрчилж, энэ зууныг энэрэн нигүүлслийн зуун болгон өөрийн амьдралыг өөрчилж чадах билээ.”

Мөн Төвдөд болж буй нөхцөл байдлын талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн: Нөхцөл байдал заримдаа гайгүй, заримдаа хэцүү байдалтай байгаа. Яг одоогоор их хүнд байна. 80-аад оны эхэн үед эерэг өөрчлөлт болно хэмээн бид найдаж байлаа. Ху Яао Банг хэвээр байсан бол Төвдийн асуудал шийдэгдэх байсан. Гэвч жагсаал цуглааны улмаас Тиан Ан Миний талбайд болсон үйл явдал өрнөж улмаар устгагдсан.

Таныг юу аз жаргалтай байлгадаг вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн бага насаа дурсав.
“Намайг бага байхад Далай Ламын хойд дүрээр Лхаст хүргэгдсэний дараа ээж минь надад өөрийн барьсан янз бүрийн талхыг авчирч өгдөг байж билээ. Маш сайхан талх барьдаг байсан. Шинэхэн барьсан талхтай ээжийгээ хараад үнэхээр их баярладаг байлаа. Хүүхдүүдтэй хүмүүст хандан ээж маань надтай хамт байхыг хүсдэг байсан шиг өөрсдийн хүүхдүүддээ цаг зав гаргаж байгаарай. Миний ээж боловсрол мэдлэггүй, бичиг үсэггүй нэгэн байсан ч түүнийг уурлаж байхыг хэзээ ч хараагүй юм. Ээж минь үргэлж эелдэг зөөлөн, энэрэнгүй ханддаг байсан. Тэр үед би хамгийн бага нь байсан учраас намайг их хайрладаг байв. Хэрэв надад өчүүхэн төдий энэрэнгүй сэтгэлийн уг байгаа бол энэ нь миний элгэмсэг зөөлөн ээжийн минь суулгасан үр. Баярлалаа”
Үзсэн: 2 786
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц