Дарамсала хот дах “Бодьсадвын Явдалд Орохуй” номын айлдвар (1 дэх өдөр)

2-06-2013, 18:07  |  Хэвлэх

2013 оны 6 дугаар сарын 1

Энэтхэг, Дарамсала, 2013.06.01 – Хэдийгээр зуны аагим халуун шатаж байсан ч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж буй Шантидэва Гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” номын айлдварыг сонсохоор Зүглагханд 8000 гаруй хүмүүс хуран цугласан байлаа. Энэхүү богино хэмжээний номын айлдварыг Энэтхэгийн Буддистууд хүсэлт гарган зохион байгуулж байгаа бөгөөд тэдний дотор 480 нь Ражастан, Уттар Прадеш, Бихар зэрэг мужуудийн Залуу Буддистын Нийгэмлэгийн гишүүд байлаа. Мөн түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 1900 гадаадын иргэд, 5000 Төвд хүмүүсийн 2000 гаруй нь сүм хийдийн лам хувраг байв.

Дарамсала хот дах “Бодьсадвын Явдалд Орохуй” номын айлдвар (1 дэх өдөр)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн лам нарын хүсэлтээр
дөрвөн өдөр сургаал номлох ба эхний өдрийн айлдварын нээлтийн
үеэр. Энэтхэг, Дарамсала, 2013.06.01. Зургийг Абхишек Мадхукар
Бурхан Багшийн сургаалийг анх Энэтхэгийн их багш нараас Төвдүүд өвлөн авсан бөгөөд тэднийг багшаа гэж үздэгээ нотлон хэлээд санскрит хэлээр бүгдээрээ “Билгүүний Зүрхэн” судрыг уншив. Дараа нь төрөл бүрийн шашнуудын уламжлалыг үнэлэн хэлж түүний дотор Буддын сургаалийг ч мөн дурьдав. Тэрээр шашны уламжлалуудыг өөрийн философийн үзэлтэй болон үзэлгүй, бүтээгч Эзэнд итгэдэг болон учир шалтгааны хуульд итгэдэг хэмээн ангилав.

“Эдгээр нь бүгдээрээ хүн төрөлхтний сайн сайхны төлөө бидний хүн ёсны суурь үнэ цэнийг тэтгэх хайр, энэрлийг түгээх зорилготой байдаг” хэмээв.

Судраа уншиж эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Төвдийн Буддист уламжлал болон түүний баялаг утга зохиолын уурхай болсон агуу их Энэтхэгийн Сургалтын Төвийн багш нарт хүндэтгэл үзүүлэн Наландагийн арван долоон их хувилгаадын шидээр 2001 оны 12дугаар сард туурвисан “Гурван давхар итгэлийг гэрэлтүүлэхүй” номын талаар товчхон тайлбар айлдлаа.


Дээрхийн Гэгээнтэн Шантидева Гэгээний судрыг Киннаури, Куну Лам, Тэнзэн Гялцэн зэрэг багш нараар хөтлүүлэн тайлбарлуулсан ажээ. Бодьсатвачаряаватара хэмээх санскрит нэр нь жинхэнэ эх нэр агаад Төвд нэр нь Бодьсадвын үйлстэй холбогдсон утгатай юм. Учир нь Бурхан бодьсадва нарын үйлсийг судрын аймагт оруулан Төвд хэлэнд орчуулсан байдаг.

Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадвын Явдалд Орохуй” нь Төвдийн Буддизмын бүхий л сургуулиудад үнэлэгддэг төдийгүй Төвдөд Гаадамба уламжлалын зургаан сонгодог судрын нэг болохыг онцлов.

Энэ удаагийн айлдварыг хоёр бүтэн, нэг тал өдөр үргэлжлүүлэн айлдах ажээ.
Үзсэн: 2 787
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц