Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дюнэдинд оюутнуудтай уулзаж, Дэлхий нийтийн ёс суртахуун сэдвээр олон нийтэд яриа хийв

17-06-2013, 06:12  |  Хэвлэх

2013 оныб 6 дугаар сарын 11

Шинэ Зеланд, Дюнэдин, 2013.06.11 – Сэрүү татсан энэ өдөр янз бүрийн шашны төлөөлөгч нараас бүрдсэн Шашин Хоорондын Зөвлөлийн орон нутгийн 30 гаруй сүм хийдийн тэргүүн нартай St. Paul's Cathedral-ийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай лам уулзав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дюнэдинд оюутнуудтай уулзаж, Дэлхий нийтийн ёс суртахуун сэдвээр олон нийтэд яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дюнэдин хотын Шашин Хоорондын
Зөвлөлийн гишүүдтэй St. Pauls сүмийн өмнө уулзав. Шинэ Зеланд,
Дюнэдин, 2013.06.11. Зургийг Жаки Волкер
Тэндээс хөдлөн Отаго Их Сургуулийг зориж Клоктаувэр барилгын өмнө дэд захирал профессор Харлин Хайэн угтан авав. Маоричууд дуугаа дуулан ахмад настан нь ерөөлөө өргөн уламжлал ёсоор угтан авлаа. Дараа нь Маоричуудаас хойд нас, бурхан, байгаль дэлхийн талаар тэдний үзлийг сонирхон асуув. Үүний дараа Их Сургуулийн Ариун Давидийн илтгэлийн танхим руу мориллоо.

Танхимд дэд захирал товч танилцуулга хийж Шинэ Зеландын анхны их сургуульд анхлан айлчилж байгааг дурьдав. Нийт 550гаад багш ажилчид, оюутнууд хүрэлцэн ирж асуулт хариулт болгоов.

Анхны асуулт нь бүтээгчийн талаарх Буддист үзлийг асуув. Дээрхийн Гэгээнтэн Буддизм Жэйнс шашны нэгэн адил Бүтээгч Бурхан гэсэн ойлголт байдаггүй. Харин учир шалтгаан хийгээд орчлон ертөнц эцэс төгсгөлгүй гэдэгт итгэдэг. Орчлон ертөнц үүсч бий болж, оршин тогтнож, устаж үгүй болдог. Үргэлжилсэн мөчлөгөөр дахин давтагдаж байдаг.

Бидэнд одоо нүүрлээд байгаа асуудал энэ зууныг хэрхэн амар тайван аз жаргалтай зуун болгох вэ гэдэг асуудал байна.

Та унтаж байхдаа зүүдээ ажигладаг уу хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн Буддизмд бие даасан “би” гэх ойлголт байдаггүй. Гэхдээ энэ нь өөрийгөө үгүйсгэх гэсэн утга биш. Бие ба сэтгэлийн нэгдэл.

“Бид одоо ухамсарт мэдрэхүйгээ ашиглаж байгаа ч биднийг унтаж, зүүдлэх үед тэр нь унтардаг. Энэ нь мэдрэхүйн ухамсар ажиллаагүй үед нарийн түвшний ухамсар ажилласаар байгааг харуулж байна. Бас нэгэн жишээ. 2011 онд нас барсан нэгэн лам эмнэлгийн магадлагаагаар нас барсны дараа 17 хоногийн турш бие нь үхжээгүй байсан. Иймэрхүү үзэгдлийг эрдэмтэд сонирхон судалж эхэлж байгаа бөгөөд уураг тархинаас хамааралгүй илүү гүнзгий ухамсрын түвшин байгаа юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дюнэдинд оюутнуудтай уулзаж, Дэлхий нийтийн ёс суртахуун сэдвээр олон нийтэд яриа хийв
Отаго Их Сургуулийн Ариун Давидын илтгэлийн танхимд
оюутнуудтай ярилцлага хийлээ. Шинэ Зеланд, Дюнэдин,
2013.06.11. Зургийг Жаки Волкер
Шашин хийгээд шинжлэх ухааны харилцааны талаар ярихдаа, Дээрхийн Гэгээнтэн “1970 аад оны үед би шинжлэх ухаанд суралцахыг хүсдэг байсан. Тэр үед нэгэн америк найз маань шинжлэх ухаан шашныг устган үгүй болгогч гэж анхааруулж байсан. Бурхан багшийн сургаалийн нэг зөвлөмж нь зөвхөн сүсгээр итгэхээсээ илүү судалж үзэж түүн дээрээ үндэслэн итгэ гэж номлосон байдаг. Энэ чанар нь шинжлэх ухаанч аргыг хэрэглэн мөн чанарыг ойлгох тухай гэж би хувьдаа бодож байна. Энэ ч утгаараа эрдэмтэдтэй уулзан хэлэлцэхээр “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнг санаачлан Төвдийн гол сүм хийдүүдийн сургалтын хөтөлбөрт шинжлэх ухааны программыг оруулж байгаа.”

Үхэл бидний амьдралд яаж тусдаг вэ хэмээн асуухад ерөнхийдөө тогтмол биш цаг цагаар өөрчлөгдөж байдаг. Төрж л байвал үхэл байж л таарна. Дээрхийн Гэгээнтэн зарим хутагт хувилгаад үхлийн процессыг бясалган өдөр бүр хэд хэдэн удаа бэлтгэж байдаг. Үхлийг тоохгүй байж хэрхэвч болохгүй.
Та үнэхээр Төвдийг Хятадаас салгахыг хүсч байна уу хэмээн асуухад:
“1974 онд Хятадын удирдлагуудтай бага багаар хэлэлцэн ярилцахаар шийдээд тусгаар тогтнолоо олохыг чармайх нь үр дүнтэй хэрэг биш гэж шийдсэн.1979 онд Дин Сиапин тусгаар тогтнолоос бусад талын хэлэлцүүлэг нээлттэй гэсэн байдаг. Магадгүй Ху Яаобангийн үед Төвдийн асуудал шийдэгдэх байлаа. Тианмины талбайд болсон үйл явдлаас болж хатуу чигийг баримлах болсон. Хятад нөхдүүд маань хэрэв Хятадын ард олон бидний байр суурийг мэдэж Дундаж Хандлагын гол санаа нь тусгаар тогтнолын хайж буй бус жинхэнэ автономит засаглалыг хайж байгааг мэдвэл дэмжих болно гэж хэлж зөвлөж байсан хэмээлээ. Төвдийн Буддист соёл нь өөрөө амар амгалан, энэрэн нигүүлсэхүйн соёл бөгөөд дэлхий дахинаа үнэ цэнэтэй соёл. Бид үүнийг хамгаалахыг хүсч байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дюнэдинд оюутнуудтай уулзаж, Дэлхий нийтийн ёс суртахуун сэдвээр олон нийтэд яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Отаго Их Сургуулийн оюутнуудын
асуултанд хариулж байгаа нь. Шинэ Зеланд, Дюнэдин, 2013.06.11.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Эцэст нь, Дээрхийн Гэгээнтнээс нэгэн үгээр зөвлөгөө өгнө үү хэмээхэд “боломжгүй зүйл” хэмээгээд:

“Бидний сэтгэлийн амар амгалангийн уурхай болсон дотоод сэтгэлийн үнэ цэнийн тухай нарийн сайн бодож үзээрэй. Бид хүч түрэмгийлийг урьтал болголгүй зөрчил маргааныг яриа хэлэлцээрээр шийдвэрлэе. Миний бие хүн төрөлхтний нэгдмэл байдал нэгэн цөм болохыг мэдэрсэн. Тиймээс зөвхөн Шинэ Зеланд гэж бодолгүй, дэлхий нийтээр нь бодоорой.”

Дэд захирал болон их сургуулийн удирдах албаныхантай үдийн зоог барьсны дараа 2100 орчим хүн цугласан хотын захиргааны танхим руу “Дэлхий нийтийн ёс суртахуун” сэдэвт яриа хийхээр замдаа гарав.

“Ах дүү нараа, Би та бүхэнтэй өөрийн үзэл бодол, туршлагаасаа хуваалцах боломж олдсонд баяртай байна. Миний өнөөдөр St. Paul's сүмийн шатнаа олон шашинтны уулзалтаар эхэлсэн. Цаг хугацаа, газарзүйн байршил, амьдралын хэв маягаас улбаалан өөр уламжлалт шашин шүтлэгтэй ч хүнд хүргэх гол агуулга нь адилхан билээ. Иймээс шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэн түгээхэд хүчин зүтгэх хэрэгтэй байна. Бид харилцан бие биеэсээ суралцана. Хувь хүний зүгээсээ өөрийн итгэл үнэмшлийг тууштай дагах ч бусдын итгэл үнэмшлийг ойлгон хүндэтгэх нь зүйн хэрэг.”

Хуучин цагт шашны зөвлөлүүд асуудлыг хутган үймүүлж ашиглах зорилгоор шашны үзэл санаануудаа эсрэгцүүлж тавьдаг байв. Энэ нь ёс суртахууны доройтлоос үүдэлтэй. Ёс суртахуун нь амар амгалангийн эх үүсвэр. Ёс суртахуун нь авилгал, хээл хахууль, зусарчлалын эсрэг тал бөгөөд амьдралд үнэн шударгыг авчирч итгэлцлийг нэмэгдүүлнэ. Итгэлцлэл нь нөхөрлөлийн үндэс болж нөхөрлөл өгөөмөр сэтгэлийг бадраадаг.

“Бидний дотор хэн энэрэн хайрлахын үрийг тарьдаг вэ? Шашин биш бидний ээж маань тарьдаг. Бид бүгд эхээс төрж эхийн элбэрэл хайраар өсч торнидог. Улмаар энэ хайр энэрэл хожмоо бидний аз жаргалтай амьдралын гүн суурь үндэс болдог. Хайр энэрэлээр дутаж, хатуу хэцүүг туулж өссөн хүүхэд өөртөө итгэлгүй болж айдас хүйдсээр дүүрэн амьдардаг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дюнэдинд оюутнуудтай уулзаж, Дэлхий нийтийн ёс суртахуун сэдвээр олон нийтэд яриа хийв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дюнэдин хотын захиргааны танхимд
“Дэлхий нийтийн ёс суртахуун” сэдэвт олон тийтийн яриа хийлээ.
Шинэ Зеланд, Дюнэдин, 2013.06.11. Зургийг Жаки Волкер
“Хайр энэрэл нь энэрэн нигүүлсэхүйн үр төдийгүй биологийн хүчин зүйл. Энэ нь шашнаас ангид ёс суртахуун. Бид үүнийг өргөн утгаар нь хэрэгжүүлж эргэн тойрны хүмүүсээ ажиглан харж болно. Хичнээн баян чинээлэг бус ч гэр дүүрэн хайр, итгэлцлээр дүүрэн хүмүүс илүү аз жаргалтай амьдардаг. Материаллаг эд зүйлсээр баялаг ч итгэлцэл, хайраар дундуур хүмүүс аз жаргалаар дутмаг байдаг. Үл итгэлцэл нь сэжиг хардлага төрүүлж айдас, ганцаардлыг бий болгож аз жаргалгүй байдалд хүргэдэг. Жинхэнэ аз жаргал нь материаллаг эд баялгаас бус дотоод үнэ цэнээс үүдэлтэй. Эрдэмтэдийн судалгаагаар өгөөмөр сайхан сэтгэл нь хүний биед сайнаар нөлөөлдөг бол уур хилэн, айдас нь биднийг дархлааг сулруулдаг нь нотлогджээ.”

Дээрхийн Гэгээнтэн ёс суртахууныг боловсролоор дамжуулан суулгах хэрэгтэй. Боловсролын системээр дэлхий нийтэд хүрэх бөгөөд бүгдэд хүртээлтэй байж чадна хэмээн айлдлаа.

Хэн нэгэн бидний дотоод амар амгаланг сарниулахаас хэрхэн сэргийлэх вэ хэмээн асуухад: Дээрхийн Гэгээнтэн, сэтгэлийн амар амгалан, энэрэнгүй сэтгэлээ хамгаалах тэвчээр хэрэгтэй. Тэвчээр, өршөөл хоёр хамгаалалтын нэг хэсэг. Дайснууд, төвөг удагч нар бидэнд тустай. Учир нь тэд тэвчээр, уучлалыг өөртөө баттай суулгах боломжийг олгодог. Гэмийн талаар асуухад гэмших нь тустай байх хэдий ч өөрийгөө буруутгах сэтгэлийг тээж явах нь тусгүй хэмээв.

Өөрийн амьдралдаа үзсэн хамгийн том өөрчлөлтийг нэрлэнэ үү хэмээн асуухад: Берлиний ханыг нураасан нь их том өөрчлөлт байлаа. Өнөөдөр илүү олон удирдагч нар энэрэн нигүүлсэл гэдэг үгийг хэрэглэдэг болжээ. Урьд нь зөвхөн шашны хүрээнд л сонсогддог байв.

Сэтгэлийн амар амгаланг суулгах түлхүүрийг зааж өгнө үү хэмээхэд тэрээр илүү цогц байдлаар, урт удаан хугацаанд энэрэх сэтгэлээ тэжээн тэтгэхийг зөвлөлөө.

Хотын захиргааны танхимаас Отаго Их Сургуульд морилон профессор Лойд Жийринтэй телевизд залуу үеийн амьдрал болон шашнаас ангид ёс суртахууны талаар ярилцлага өгөв.

Маргааш өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Аукланд руу нисч хэд хэдэн уулзалт хийхээс гадна “Аз жаргалын зам мөр” яриа хийх ажээ.
Үзсэн: 2 629
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц