Ассам дах энх тайван хийгээд шашин хоорондын эв нэгдлийн төлөөх чуулган

14-02-2014, 04:20  |  Хэвлэх

2014 оны 2 дугаар сарын 1

Энэтхэг, Ассам, Гувахати, 2014.02.01 – Хэдийгээр өглөө Делид манантай байсан ч Далай Ламын нислэг Ассамын нийслэл Гувахатид цагтаа буулаа. Дээрхийн Гэгээнтнийг Lawyer’s Book Stall (LBS) Ассамын хэвлэлийн компаний төлөөлөгч угтан авав. Дээрхийн Гэгээнтний үдлэх зочид буудлын өмнө Төвдүүд болон Ассамын ард иргэд хүлээн зогсож Дээрхийн Гэгээнтнийг уламжлал ёсоор угтан авах ёслол хийлээ.

Ассам дах энх тайван хийгээд шашин хоорондын эв нэгдлийн төлөөх чуулган
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энх тайван ба шашин хоорондын эв
нэгдэл чуулганд оролцогсодын хамт нээлтийг хийн зул бадраав.
2014.02.01. Энэтхэг, Аccам, Гувахати. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн “Энх тайван ба шашин хоорондын эв нэгдэл”-ийн чуулганд оролцохоор Рабиндра Баваныг зорьж тэнд олон шашны төлөөлөл бүхий хүмүүстэй чулган эхлэхийн өмнө уулзсан юм. Проф. Ранжит Дев Гошвами чуулганыг нээн хүндэтгэлийг үг хэлж төлөөлөгчид хамтдаа нээлтийг тэмдэглэн зул бадраав.

Чуулганы эхний илтгэлийг Рамакришна цуглааны Свами Суманасананда тавьлаа. Тэрээр саматана сургаал буюу мөнхийн сургаал нь нэгэн баньяан хэмээх том модтой адил олон хүний гэр болж харин түүний үндэс салаа нь гэгээрлийн олон зам мөрийг харуулдаг. Шри Шамакришнагийн хэлсэнчлэн “хэдий чинээ итгэл байна төдий чинээ зам байна”. Шашны олон урсгалууд нь нэгэн зорилгод хөтөлдөг хэмээлээ.

Хамба Томас Менамрагампил, хамба Гувахати Емеритус нар олон шашныг төлөөлсөн эдгээр хүмүүсийг нэгэн дор цуглуулсанд бурханд талархав. Тэрээр Дээрхийн Гэгээнтний энэрэн нигүүлсэх сэтгэлийг олон түмэнд түгээх үйлсийг сайшаан үүнийг бүхий л шашинд байдаг түгээмэл суурь хэмээв. Лалын эрдэмтэн Тайфикур Раман Борбора хэлэхдээ: Лалын шашин энх амгалангийн шашин. 5 бүлэг 6 зарчимтай. Сих уламжлалын Сваран Сингхи нь бурханд хүрэх зам ухаанаар бус түүнд хүрэх сэтгэл билээ. Бусдад саад хөнөөл болохгүйгээр нийгэмшин амьдрахын чухлыг дурьдлаа. Дараа нь Жэйн шашны Капоор “Жэйнизм нь эртний Энэтхэгийн Ведикийн өмнөх үеэс улбаатай. Өөртэйгөө болон бусадтай хүчирхийллийн бус замаар холбогдон цэвэршихийг хэлдэг. Энэ нь бусдад хор хөнөөл учруулахгүй гэсэн зорилготой” хэмээн тайлбарлав.

Ассам дах энх тайван хийгээд шашин хоорондын эв нэгдлийн төлөөх чуулган
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энх тайван ба шашин хоорондын
эв нэгдэл чуулганд үг хэлж байгаа нь. 2014.02.01. Энэтхэг, Аccам,
Гувахати. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Дараа нь Проф. Гошвами “агуу хүн” хэмээн нэрийдэн Дээрхийн Гэгээнтнийг үгээ айлдахыг урив. Дээрхийн Гэгээнтэн “Хүндэт ах дүү нараа” хэмээн мэндчилээд би олон газарт айлчлахдаа Гувахатийн нисэх буудлаар хэд хэдэн удаа дайран өнгөрч байсан ч анх удаагаа энэ хотод албан ёсоор зочилж байна.
Энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа нь зүйтэй хэрэг бөгөөд зохион байгуулагчдад талархал илэрхийлэе. Мөн энд өөрсдийн итгэл үнэмшилийг тайлбарлан оролцож буй илтгэгч нарт ч баярлалаа.

“Томоохон шашны бүхий л уламжлалууд хайрыг мөрдөл болгож саад бэрхшээлийг давах тэсвэр тэвчээр, уучлах сэтгэлтэй байхыг номлодог. Түүнчлэн энэрэн нигүүлсэх, өгөөмөр, ёс суртахуунтай байхыг номлодог. Амин хувиа бодогч нь шуналд хөтлөгддөг бол өгөөмөр сэтгэлтэй байх нь амьдралыг энгийн болгодог. Сүүлийн 40 гаруй жилийн турш шашны хүмүүстэй уулзах завшаан олдож бүхий л томоохон шашнууд хайрыг номлодог талаар олж мэдсэн. Хэрэв бид шашнаа үнэн мөнөөр даган мөрдвөөс хээль хахуулийн тахал арилахсан. Манай дэлхийд хангалттай асуудал байхад шашин хоорондын мөргөлдөөнийг нэмэхгүй байхсан.
Энэтхэг орон маш олон шашныг нийгэмдээ багтаасан улс. Эдгээр шашинтнууд бүгдээр энх тайван эв нэгдэлтэйгээр зэрэгцэн оршиж байна.

Ассам дах энх тайван хийгээд шашин хоорондын эв нэгдлийн төлөөх чуулган
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энх тайван ба шашин хоорондын эв
нэгдэл чуулганд үг хэлэв. 2014.02.01. Энэтхэг, Ассам, Гувахати.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
“Би хувьдаа өөрийгээ эртний Энэтхэгийн үзлийг түгээгч хэмээн үздэг. Би явсан газар бүртээ ахимса буюу хүчирхийллийн бус арга зам ба шашин хоорондын эв нэгдлийг ярьдаг хэмээхэд танхимд алга ташилт нижигнэв. Олон шашинд гүн ухааны өөр өөр үзлүүд байдагч хүмүүст хүргэх мессеж ерөнхийдөө адил. Хинду болон Буддын уламжлал ах дүү мэт хоорондоо төстэй. Гэвч үзэл онол нь өөр. Хинду шашинтнууд Атман оршдог гэж үздэг бол Буддын шашинд эсрэгээрээ эзэн хэмээгч биегүй хоосон гэж үздэг юм.

Дээрхийн Гэгээнтэн: Будда өөр цаг үед, өөр өөр орон зайд, ялгаатай сургаал номлолыг айлдсаны адил өөр өөр шашнууд ч мөн өөр өөр нутаг дэвсгэр, цаг үед ялгаатай сургаал номлолыг сургасан байдаг. Мөн түүнчлэн дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүний 1 тэрбум нь итгэл үнэмшилгүй, шашингүй үзэлтэн.

“Тэдгээр хүмүүст там, диваажин, Эзэн, Бурхан Будда алиныг ч хэлсэн “надад хамаагүй” гэж хэлнэ. Тэдэнд хүний амьдралын аз жаргалтай байх эх үүсвэр болон ёс суртахууныг таниулахын тулд шашнаас ангид ёс суртахууныг ярих хэрэгтэй. Түүний тулд биеийн ариун цэвэр нь эрүүл мэндэд тустай бол оюун санааны хиргүй тунгалаг байдал нь ч мөн эрүүл мэндэд тустайг ойлгуулах нь чухал хэмээв.”

Ассам дах энх тайван хийгээд шашин хоорондын эв нэгдлийн төлөөх чуулган
Энх тайван ба шашин хоорондын эв нэгдэл чуулганд оролцогсод.
2014.02.01. Энэтхэг, Ассам, Гувахати. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн “Шашнаас ангид ёс суртахуун нь аль нэгэн шашныг дөвийлгөхгүйгээр бүхий л шашинд хүндэтгэлтэй хандана.

“Хүний аз жаргалыг дэлгэрүүлэн шашин хоорондын эв нэгдлийг хангах нь миний зорилго. Үүнийгээ та бүхэнтэй хуваалцах завшаан олдож ийнхүү уулзсандаа баяртай байна” хэмээлээ.

Оролцон сонсогчид үүний хариуд халуун алга ташилтаар хариу барилаа. Дээрхийн Гэгээнтэн бүх оролцогчдод цагаан өнгийн хадаг барьж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж санаачилсан Ассамын засаг төр, LBS санд талархал илэрхийлсэн юм.
Үзсэн: 1688
 

Хуваарь (ойрын)

Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 5-8

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн сүсэгтнүүдийн хүсэлтээр "Номын хүрд эргүүлсэн судар", "Шүтэн барилдахуйн судар" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, Бихар, Бодьгаяа

2018 оны 1 дүгээр сарын 14-16

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хутагт Нагаржунайн "Бодь сэтгэлийн тайлбар", Тогмэд Санбугийн "Бодьсадвын гучин долоон гарын авлага" номуудыг тайлбарлан айлдана.
Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 3 дугаар сарын 2

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлалт ёсоор "Бурхан Багшийн төрөл цадиг" номыг Зүглаг Хан дуганд тайлбарлан айлдана.

Сайтын үндсэн бүтэц