Аз жаргалд амьдрахуй, Унсунг энэрэн нигүүлсэхүйн баатрууд

28-02-2014, 19:30  |  Хэвлэх

2014 оны 2 дугаар сарын 24

АНУ, Калифорниа муж, Сан Франсиско, 2014.02.23 – Дээрхийн Гэгээнтэн энэ өдөр Сан Франсиско хотоос Төвдийн соёлын төвийн нээлтэнд оролцохоор Ричмондыг зорилоо. 1980 оноос хойш өргөжин 1500 гаруй Төвдүүд амьдран суурьшжээ. Дээрхийн Гэгээнтнийг хүлээн авахаар бүхий л насныхан хуран цуглаж уламжлал ёсоор хүлээн авав.

Аз жаргалд амьдрахуй, Унсунг энэрэн нигүүлсэхүйн баатрууд
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвдийн соёлын төвийн нээлтэнд
морилон ирэв. АНУ, Калифорниа муж, Ричмонд, 2014.02.23.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Нутгийн зөвлөлийн тэргүүн Кунжо Таши Дээрхийн Гэгээнтнийг дагалдан тууз хайчилж нээлт хийв. Дээрхийн Гэгээнтэн сэнтийдээ заларч Төвдийн өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалахын чухлыг товчхон өгүүлээд тус төв олон түмэнд тустай газар болно хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.
Гадна талбайд Ричмонд хотын дарга Гэйл МакЛафлин Дээрхийн Гэгээнтнийг тавтай морилохыг урин заллаа.

Дээрхийн Гэгээнтэн: Бид 55 жилийн турш цагаачлан амьдарч байна. Анх цагаачлах үед төрсөн хүмүүс эцэг, эх болж гурван үеэрээ цагаачлан амьдарч байна.
Хувь хүний хувьд энэ хугацаа урт юм шиг санагдавч Төвдийн үйл хэрэгтэй харьцуулахад урт хугацаа бус. Төвдөд амьдарч буй элэг нэгтнүүд маань бидэнд итгэл найдвараа хүлээлгэсээр байна.”

“Бид аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Үүний тулд бидний оюун санаа энэ түвшинд байгаа эсэхийг харах хэрэгтэй. Төвдийн Буддист соёл нь ганцхан тарни уншиж, залбиран мөргөж шашны зан үйлийг гүйцэтгэх биш. Бодит байдлын мөн чанарыг ухаарах саруул ухааныг олж авах хэрэгтэй. Бурхан Багшийн заасан сургаал хамгийн өргөн дэлгэрээр бидэнд бий. Энэ мэдлэгийг өвлөн авсан нь бахархалтай. Цаг хугацаагаа ууж согтож, тоглож наадаж бүү өнгөрүүлээрэй.”

Аз жаргалд амьдрахуй, Унсунг энэрэн нигүүлсэхүйн баатрууд
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвдийн соёлын төвийн өмнө
олон нийттэй уулзлаа. АНУ, Калифорниа муж, Ричмонд,
2014.02.23. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Улс төрийг Сиконг авч ажиллаж дэлхий дахинаа олон хүмүүс Төвдийг дэмжиж ажиллаж байгаа нь Төвдийн үйл хэрэг бүтэмжтэй байгааг харуулж байна. “Дундаж Хандлага” нь Төвдийг Хятадаас салан тусгаарлахын төлөө бус, бидэнд үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийг хүсч байгаа юм. Саяхан Төвдөөс Должал буюу Шүгдэнг шүтэгчид энэ сахиуснаас татгалзан бусад сүм хийдийхэнтэй эв нэгдэлтэй байж нутгийн хүмүүсийг баярлуулж байна гэсэн мэдээ авлаа. Баяртай мэдээ” хэмээв.

Беркели хотын театрт Дээрхйин Гэгээнтний олон нийттэй хийх ярианд 3,300 орчим хүмүүс хуран цугларсан байлаа. Уулзалтын эхэнд төвд хүүхдүүд америк, төвдийн төрийн дуулал дуулав. Дээрхийн Гэгээнтнийг конгрессын гишүүн Барбара Ли урин нийт улсын хэмжээнд хамгийн дэвшилттэй муж болохыг танилцуулахын ялдамд түүний энх амгалангийн төлөөх зогсолтгүй үйл хэргийг үнэлж тус хотод морилон ирсэнд талархал илэрхийлэв.

Аз жаргалд амьдрахуй, Унсунг энэрэн нигүүлсэхүйн баатрууд
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Беркели хотын театрт олон
нийттэй хийх уулзалтанд Төвд хүүхдүүд Америк, Төвдийн
төрийн дуулал дуулав. Төвдийн соёлын төвийн нээлтэнд морилон
ирэв. АНУ, Калифорниа муж, Беркели, 2014.02.23.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн “Хүндэт конгрессын гишүүн, ах дүү нар аа, Бидэнд ах дүүсийн чин сэтгэл хэрэгтэй. Бидний амиа хувиах үзэл нь олон асуудлыг дагуулж байна. Бид зөгий, шоргоолж шиг шашин хуулийг сахилгүйгээр байгалиасаа хамтран ажиллаж амьдарч чадна. Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж байгалийн гамшиг ихсэж буй энэ цаг үед хүн төрөлхтөн бид нэгэн цөм гэдгээ ухаарах хэрэгтэй.

Дээрхийн Гэгээнтэн сонсогчдод хандан:

“Хэрхэн аз жаргалтай болох вэ, мөнгө, эрх мэдэл үү? Миний ах Такцэр Ринбүүчи “Хийдэд байхдаа мөнгөний тухай ер боддоггүй байлаа. Нэгэн удаа хийдээс гараад явж байхдаа мөнгө ямар чухлыг мэдэрлээ” гэж ярьж байсан. Мөнгө бидэнд бие махбодийн тав тухыг өгдөг. Гэвч материаллаг баялаг дангаараа сэтгэлийн амар амгаланг өгөхгүй хэмээгээд Барселонад явж байхдаа тааралдсан нэгэн ламын түүхийг өгүүлсэн юм.

Эрдэмтэд ч энэрэн нигүүлсэх сэтгэлтэй хүмүүс илүү аз жаргалтай байдгийг тогтоосон. Мөн амар тайван оюун санаа нь биеийн эрүүл мэндэд ч тустай. Бидэнд найз нөхөд хэрэгтэй. Харин яаж найз нөхдийг олох вэ? Итгэлцэл, ил тод байдал, үнэнч шударга зан нь найз нөхдийг өөртөө татдаг. Аз жаргалтай хувь хүн нь аз жаргалтай гэр бүл, аз жаргалтай дэлхийг цогцлооно.

Аз жаргалд амьдрахуй, Унсунг энэрэн нигүүлсэхүйн баатрууд
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Беркели хотын театрт олон
нийттэй хийсэн уулзалтын үеэр. АНУ, Калифорниа муж,
Беркели, 2014.02.23. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн шашнаас ангид ёс зүйг шашнаас ангид боловсролоор олгох тал дээр эрдэмтдийн хийж буй ажлаас танилцууллаа. Хүмүүс нэг нэгэндээ санаа тавих нь шашны сургаал бус, хүний ёс. Бүхий л томоохон шашнууд хувийн сахилга баттай байхыг номлодог. Энэ ч үүднээсээ шашин хоорондын эв нэгдлийг хангахын төлөө зүтгэдэг. Мөн эрдэмтдийн судалгаагаар дотоод сэтгэлийн үнэ цэнэ нь бидний амьдралд жинхэнэ аз жаргалыг өгдөг болохыг харуулсан” хэмээв.

Сонсогчдоос Дээрхийн Гэгээнтэнд хандан үхлийн тухай ярьж өгнө үү хэмээн хүсэхэд бусдад хор хүргэлгүй утга төгөлдөр амьдарсан бол сайн зүйл тохионо. Үхэхээс айж сэтгэлээ чилээх хэрэггүй. Нас барж байх үедээ хүн сэтгэлээ амар амгалантай байлгах нь чухал. Буддист өнцгөөс зарим хүмүүс өөрсдийн өдөр тутмын амьдралдаа үхлийг төсөөлөн бодож энэрэн нигүүлсэх болон аливаа юмсын мөн чанарыг бясалгадаг.

Өглөөний уулзалтыг хүүхдүүд Дээрхийн Гэгээнтнийг урт наслахыг ерөөн уншлага үйлдсэнээр өндөрлөв.

Үдийн зоогны дараа дэлхийн өнцөг булан бүрт хариу нэхэлгүй тус хүргэж бусдын зовлон шаналанг хөнгөвчлөхийн төлөө ажилладаг “Унсунг энэрэн нигүүлсэхүйн баатрууд”-ын нэрэмжит арга хэмжээнд оролцов. Энэхүү үйл ажиллагааг анх Дик Грэйс болон Грэйсийн гэр бүлийн сангаас зохоин байгуулсан бөгөөд өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна.

Уулзалтын эхэнд Агваан Хичог лимбэ үлээж Такелма омгийн 90 настай Агнэс гуай Дээрхийн Гэгээнтэн болон түүний ард олныг муу зүйлээс хамгаалж өгөхийг даатган өөрийн бурхандаа залбирлаа. Дараа нь жүжигчин Петер Коёоте Дээрхийн Гэгээнтнийг тайзнаа урив.

Аз жаргалд амьдрахуй, Унсунг энэрэн нигүүлсэхүйн баатрууд
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Унсунг энэрэн нигүүлсэхүйн
баатрууд” арга хэмжээнд оролцлоо. АНУ, Калифорниа муж,
Сан Франсиско, 2014.02.23. Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Бид бүгд эхээс төрдөг. Энэ настай эмэгтэй эх хүн үрээ хайрлан хамгаалдаг тэр сэтгэлээр бидэнд хандаж байгаад талархаж байна.

“Миний үеийхэн XX зуунд ихэнх насаа элээсэн. 79 настай миний бие Сири гэх мэт газар хүчирхийлэл алан хядлагыг харсаар л байна. Ингэж хайр найргүй бие биеэ алж устгах нь хүний мөн чанар уу? Бид эхээс төрж, эхийн сүүгээр хүн болцгоосон. Эрдэмтэд уур хилэнгээ дарж өгөөмөр сэтгэлтэй байх нь бидний эрүүл мэндэд ч тустайг нотолсон. Энэ нь хүний мөн чанар, найрсаг эелдэг зан гэдгийг харуулж байна.

“Бодит байдал дээр өмнө хэлсэнчлэн бид бүгд нийгмийн амьтад. Бие биеэсээ хамааралтай. Дайн гэдэг ойлголт хоцрогдсон хэлбэр. Эрт дээр үед дайснаа устгах нь ялалтыг авчирдаг байсан бол одоо үед дэлхий ертөнц маань нэгэн бие болсон байна. Бусдад тохиосон явдал бидэнд ч хамаатай. Тиймээс бид бие биедээ санаа тавих хэрэгтэй.”

“30-аас доош насныхан та нар XXI зууны хүмүүс. Залуу үеийн та нар амар амгалан дэлхий ертөнцийг цогцлоохын төлөө ажиллах хэрэгтэй хэмэгээд би хаана ч байсан та нарыг амар амгалангийн төлөө хэрхэн ажиллаж байгааг харна шүү” хэмээн наргиа болгон хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн тус сангийн гишүүдэд хандан ийм сайхан хувь хүмүүсийг энэ үйл хэрэгтээ татан оролцуулсанд талархал илэрхийлэв. “Залуу хүмүүст үлгэр дууриал болжээ. Энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүн бүрт талархал илэрхийлье” хэмээн энэ удаагийн үйл ажиллагаа өндөрлөв.
Үзсэн: 3 581
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц