Махабодь сүмд мөргөл, залбирал үйлдлээ

3-02-2018, 12:45  |  Хэвлэх

2018 оны 1 дугаар сар 2

Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам юуны түрүүнд Махабодь сүмд мөргөл үйлдлээ. Тэрээр өөрийн байрлах Бодьгаяа дахь Намжал дацангийн салбар Гандан Пэлжэйлин хийдээс Махабодь суврага хүртэл машинаар морилон сүмийн хашааны баруун хаалгаар морилон оров. Түүнийг Махабодь сүмийн удирдлага болон 26-р сажын их ерөөлд оролцож буй Сажа Гонма Тизин ринбочэ угтан авлаа.

Махабодь сүмд мөргөл, залбирал үйлдлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Махабодь суврагын өмнө мөргөл үйлдэж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эхлээд бодь модны дэргэд саатав. Одоогоос 2500 гаруй жилийн өмнө Бурхан Багш энэ модны дэргэд суун гэгээрлийн хутгийг олсон гэж үздэг юм. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сажын ёсны их ерөөлийн тахилд зул өргөлөө. Дараа нь тэрээр суврага гороолон морилж, хашааны гаднаас түүнийг ажиглан харж буй хүмүүсийн зүг гар даллан мэндэлж байлаа.

Махабодь суврагын үүдэнд ирээд тэрээр гурвантаа сунаж мөргөөд дотогш оров. Тэрээр хэсэг лам нарын хамт Бурхан Багшийн шүтээний өмнө суугаад Чухаг Дээд гурвын мөргөл, Шүтэн барилдахуйн магтаал, Наландагийн 17 бандидагийн магтаал зэрэг нэлээдгүй уншлага уншиж залбирал үйлдэв.

Махабодь сүмд мөргөл, залбирал үйлдлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Махабодь суварга дахь Бурхан Багшийн шүтээний өмнө уншлага уншиж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.02. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Сүмээс гарсныхаа дараа тэрээр цугласан хүмүүсийн зүг инээмсэглэн, гар даллаж явган явж ахин суврага гороолсон юм. Эргэн бодь модны доор суугаад хэсэг залбирал үйлдсэний дараа хашааны баруун хаалгаар морилон гарав. Тэрээр машиндаа эргэн сууж Намжал дацангийн зүг хөдөлсөн юм.
Үзсэн: 1 253
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц