Ажлын хуваарь. Archive

2017.10.03-06. Номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
 

2017.09.25. Олон нийтийн уулзалт. Латви, Рига.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сконто ордонд "Хилийн дээсгүй эв нэгдэл" сэдвээр илтгэл тавина. Дэлгэрэнгүй мэдээллийг: lv.dalailama.ru/
 

2017.09.23-24. Номын айлдвар. Латви, Рига.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сконто ордонд хоёр өдрийн турш Гамалашила гэгээний "Бясалгалын дунд зэргэмж", Богд Зонховын "Бодь мөрийн зэргийн хураангуй" номуудыг тайлбарлан айлдана. Дэлгэрэнгүй мэдээллийг: lv.dalailama.ru/
 

2017.09.20. Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг. Итали, Тускани, Писа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Писагийн конгрессийн ордонд зохион байгуулагдах "Буддын шинжлэх ухаан ба Орчин үеийн шинжлэх ухаан" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцоно. Уг хурал нь буддын гүн ухаан ба шинжлэх ухаан, неврологи, квантын физик, Барууны гүн ухаан сэдвүүдээр явагдана. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Писагийн их сургууль болон Лама Зонхов институт хамтран зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailama.it/
 

2017.09.19. Олон нийтийн уулзалт. Итали, Тускани, Флоренс.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мандела форумд "Боловсролоор энх тайвныг бүрдүүлэх нь" сэдэвт илтгэл тавина. Энэхүү олон нийтийн уулзалтыг "Флоренсийн хот" байгууллага зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailama.it/
 

2017.09.18. Олон нийтийн уулзалт. Итали, Сицил, Палермо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Массимо театрт боловсролын тухай илтгэл тавина. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.teatromassimo.it/

 

2017.09.17. Олон нийтийн уулзалт. Итали, Сицил, Мессина.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Vittorio Emanuele театрт "Энэрэнгүй ёс суртахуун ба Шүтэн барилдлага" сэдэвт илтгэл тавина. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.etnabox.it/bccuk/
 

2017.09.16. Олон нийтийн уулзалт. Итали, Сицил, Таормина.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Таорминагийн Эртний Грек-Ромын театрт олон нийтийн уулзалт хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.boxol.it/
 

2017.09.14. Эрдэм шинжилгээний хурал. Герман, Франкфурт.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Франкфуртын Jahrhunderthalle ордонд "Барууны шинжлэх ухаан-Бурханы шашны хэтийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailama-frankfurt.info/
 

2017.09.13. Олон нийтийн уулзалт. Герман, Франкфурт.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Франкфуртын Jahrhunderthalle ордонд "Дэлхий дахины ёс суртахуун-Үнэт зүйлсээ хуваалцах нь" сэдэвт илтгэл тавина. Энэхүү олон нийтийн уулзалтыг Төвөдийн Хаус зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailama-frankfurt.info/
 

2017.09.10. Олон нийтийн уулзалт. Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри-Лондондерри

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миллениум форумд "Энэрэнгүй үйлс" сэдвээр илтгэл тавина. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.childrenincrossfire.org/
 

2015.07.10 Дээрхийн Гэгээнтний 80 насны ойн баярын талархалын ёслол

Дээрхийн Гэгээнтэн XIV-р Далай Ламын 80 насны ойн баяр талархлын ёслол, АНУ, Нью Иорк 07/10: Уг ёслолыг Хойд Америк дах Төвөдийн нийгэмлэг зохион байгуулж үйл ажиллагаанд Монгол, Буриад, Халимаг, Тува, Орос, Бутан, Энэтхэг, Непал зэрэг үндэстэн ястнууд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailamabirthday.net
 

2015.07.09-10 Бат оршил өргөх ёслол болон айлдвар

Бат оршил өргөх ёслол болон айлдвар, АНУ, Нью Иорк 07/09-10: Хойд Америк дах Төвөдийн нийгэмлэгээс зохион байгуулах бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Камалашилагийн “Бясалгалын дунд шат” сэдвээр 7дугаар сарын 9-нд сургаал айлдана. 7 дугаар сарын 10-нд Дээрхийн Гэгээнтэн “Цагаан Дарь Эх”-ийн авшиг хайрлана. Уг ёслолыг Хойд Америк дах Төвөдийн нийгэмлэг зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаанд Монгол, Буриад, Халимаг, Тува, Орос, Бутан, Энэтхэг, Непал зэрэг үндэстэн ястнууд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailamabirthday.net
 

2015.07.05-07 Дээрхийн Гэгээнтний 80 насны ойн баяр

Дээрхийн Гэгээнтэн XIV-р Далай Ламын 80 насны ойн ёслол, Дэлхийн энэрэн нигүүлсэхүйн чуулган АНУ, Калифорн муж 07/05-07: Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 80 нас тохиосны ойн баярын хүрээнд хэд хэдэн арга хэмжээнд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.www.HHDL80.org
 

2015.06.29 Олон нийтийн уулзалт, Их Британи, Алдершот

Олон нийтийн уулзалт, Их Британи, Алдершот 06/29: Дээрхийн Гэгээнтэн “XIX зуунд Буддизм” сэдвээр ЭСС стадионд олон нийттэй уулзалт хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.bccuk.co.uk/bccuk/
 

2015.06.21 Бат оршил өргөх ёслол, Энэтхэг, Дарамсала

Бат оршил өргөх ёслол, Энэтхэг, Дарамсала 06/21: Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын 80 насны ойг тохиолдуулан бат оршил өргөх ёслол болно. Ёслолыг Төвөдийн төв захиргаа, Амдуу мужын холбоо, гэлүгбийн холбоо, намжал дацан хамтран зохион байгуулна.
 

2015.06.14 Олон нийтийн уулзалт, Австрали улс, Перт

Олон нийтийн уулзалт, Австрали улс, Перт 06/14: Дээрхийн Гэгээнтэн “Өгөх авахуйн ухаан” сэдвээр үдээс хойш олон нийттэй уулзалт хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailamainaustralia.org
 

2015.06.11-12 Олон нийтийн уулзалт, Австрали улс, Кьюнсланд

Олон нийтийн уулзалт, Австрали улс, Кьюнсланд 06/11-12: Дээрхийн Гэгээнтэн “Энэрэн нигүүлсэх ухаан” сэдвээр үдээс хойш олон нийттэй уулзалт хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailamainaustralia.org
 

2015.06.11 Брисбан дах айлдвар, Австрали улс, Кьюнсланд

Брисбан дах айлдвар, Австрали улс, Кьюнсланд 06/11-12: Дээрхийн Гэгээнтэн Нагаржунайн “Эрдэнийн Эрхи” сургаал айлдана. Айлдварыг Австрали дах Далай Лам сан зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailamainaustralia.org
 

2015.02.08 Швейцарь, Базелд олон нийтэд хийх яриа

2015, 2 дугаар сарын 8
Швейцарь болон Лихтенштейнийн Төвөдийн нийгэмлэгээс Санкт Якобсхаллд зохион байгуулах олон нийтийн уулзалтад Дээрхийн Гэгээнтэн Өнөөгийн дэлхий дахины ёс зүй сэдвээр яриа хийнэ. Website: www.dalailama2015.ch
 

2015.02.07 Швейцарь, Базел дахь айлдвар

2015, 2 дугаар саны 7-8
Дээрхийн Гэгээнтэн Швейцарь болон Лихтенштейнийн Төвөдийн нийгэмлэгээс Санкт Якобсхаллд зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Нагаржуна гэгээний “Бодь Сэтгэлийн Тайлбар” (Жанчүв Сэмдэл), Гэвш Лангритамбагийн “Оюун Судлахуйн Найман Бадаг” (Ложон Цигжад) ном айлдаж, Жанрайсигийн авшиг (Жигдэн Ванчүг Жанрайсиг) хүртээнэ. Website: www.dalailama2015.ch
 

2015.02.01 Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса дахь айлдвар

2015, 2 дугаар сарын 1-2
Энэтхэгийн Залуу Буддистуудын Нийгэмлэгээс зохион байгуулах арга хэмжээний хүрээнд Дээрхийн Гэгээнтэн Дармапада сударт үндэслэн хоёр өдөр сургааль айлдана. Email: hdlteachingsankisa@gmail.com
 

2014.12.23 Энэтхэг, Карнатака, Мундгод дахь айлдвар

2014, 12 дугаар сарын 23-29
Лин Чогбрүл ринбучи болон Гандан Шарзэ дацангийн хүсэлтээр Мундгодод (болох газрыг тусгайлан шийднэ) “18 Бодь Мөрийн Зэрэг”-ийн Тайлбарыг (Ламрим) Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн айлдана. Цахим хуудас: http://www.jangchuplamrim.org ба http://www.jangchuplamrim.com
 

2014.12.02 Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала дахь айлдвар

2014, 12 дугаар сарын 2-5
Дээрхийн Гэгээнтэн Монголын буддистуудын хүсэлтээр Богд Зонховын “Их Бодь Мөрийн Зэрэг” (Ламрим Чинмо) номыг Төвөдийн төв хийдэд айлдана. Цахим хуудас: dalailamamongolsunchoi.mn
 

2014.08.24 Герман, Гамбург

Айлдвар – Герман, Гамбург, 8/24-26: Дээрхийн Гэгээнтэн 8-р сарын 24,25 нд Шантидева Гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” айлдаж 8-р сарын 26 нд Жанрайсиг бурханы авшиг хайрлана. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailama-hamburg.de цахим хуудаснаас авна уу.
 

2014.08.23 Герман, Гамбург

Хэлэлцүүлэг – Герман, Гамбург, 8/23: Дээрхийн Гэгээнтэн “Шашнаас ангид ёс зүй – Өнөөгийн амьдрал дах хүний үнэ цэнэ” хэлэлцүүлгийг явуулна. Мэдээллийг: www.dalailama-hamburg.de цахим хуудаснаас авна уу.
 

2014.07.05 Энэтхэг, Ладак

Дүйнхорын ван – Энэтхэг, Ладак, 7/5-14: Дээрхийн Гэгээнтэн Ладакын Буддистуудын холбоо, Ладак дах хийдүүдийн холбооны хүсэлтээр Дүйнхорын ван айлдана. 7-р сарын 3-5 хүртэл эхний гурван өдөр Дээрхийн Гэгээнтэн Намжал дацангийн лам нарын хамт зан үйл үйлдэж ном хуран авшиг хайрлахад бэлтгэнэ. Үүнд ном хурах, мандал өргөх болон бусад үйлүүд орно. 7-р сарын 6-8 нд Дээрхийн Гэгээнтэн Нагаржунайн “Хаанд Илгээсэн Захидал” номыг хөтлөн тайлбарлана. 7-р сарын 9 нд Намжал дацангийн лам нар Дүйнхор бурханы зан үйлийн цам бүжинэ. 7 сарын 10-13 нд Дээрхийн Гэгээнтэн Дүйнхор бурханы авшиг хайрлаж 7 сарын 14 нд насан хутагийн авшиг хайрлана. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.ladakhkalachakra2014.com цахим хуудаснаас авна уу.
 

2014.06.15 Итали, Ливорно

Олон нийтийн яриа – Итали, Ливорно, 6/15: Дээрхийн Гэгээнтэн үдээс хойш “Энэрэн Нигүүлсэх ёс суртахуун” олон нийтийн яриа хийнэ. Мэдээллийг: www.dalailama.it цахим хуудаснаас авна уу.
 

2014.06.14 Итали, Ливорно

Айлдвар – Итали, Ливорно, 6/14-15: Дээрхийн Гэгээнтэн 6-р сарын 14нд Нагаржунайн “Хаанд Илгээсэн Захидал” айлдаж 6-р сарын 15нд Жанрайсиг бурханы авшиг хайрлана. Айлдварыг “Лама Зонхов” хүрээлэнгийн хүсэлтээр хийж байгаа билээ. Мэдээллийг: www.dalailama.it цахим хуудаснаас авна уу.
 

2014.03.20 Энэтхэг, Дели

Уулзалт – Энэтхэг, Дели, 3/20: Дээрхийн Гэгээнтэн “Амжилт, Ёс зүй ба аз жаргал” уулзалт Шри Рам эмэгтэйчүүдийн коллежид хийнэ.
 

2014.03.07 АНУ, Вашингтон хот

Олон нийтийн яриа – АНУ, Вашингтон хот, 3/7: Дээрхийн Гэгээнтэн Үндэсний Катедрал болон Төвдийн оффистой хамтран зохион байгуулсан “Шашнаас ангид: Дэлхий ертөнцийн ёс зүй” сэдэвт олон нийтийн яриа хийнэ.
 

2014.03.02 АНУ, Минесота, Сэйнт Пол

Олон нийтийн ярий - АНУ, Минесота, Сэйнт Пол, 3/2: Дээрхийн Гэгээнтэн Макалестр Коллежид “Аз жаргалын мөн чанар, зорилгодоо хүрэх тэдгээрийн нэгдэл” олон нийтийн яриа хийнэ.
 

2014.03.02 АНУ, Минесота, Минеаполис

Төвдийн шинэ оны баяр - АНУ, Минесота, Минеаполис, 3/2: Дээрхийн Гэгээнтэн Минесота дах Төвд Америкийн сангаас зохион байгуулж буй Төвдийн шинэ жилийн баярт оролцоно.
 

2014.03.01 АНУ, Минесота, Минеаполис

Уулзалт – АНУ, Минесота, Минеаполис, 3/1: Дээрхийн Гэгээнтэн XXVI Нобелийн энх тайвны шагналтнуудын уулзалтанд оролцон үг хэлнэ. Уг үйл ажиллагааг Нобелийн энх тайвны шагналын форум болон Агусбург коллеж хамтран зохион байгуулна.
 

2014.02.25 АНУ, Калифорн, Лос Анжелес

Олон нийтийн яриа – АНУ, Калифорн, Лос Анжелес, 2/25: Дээрхийн Гэгээнтэн Лурдес сангаас зохион байгуулж буй “XXI зуунд хүчирхийллийн бус арга зам хийгээд энэрэн нигүүлсэхүйн үр ашиг” сэдэвт олон нийтийн яриа хийнэ.
 

2014.02.24 АНУ, Калифорн, Санта Клара

Хэлэлцүүлэг- АНУ, Калифорн, Санта Клара, 2/24: Дээрхийн Гэгээнтэн “Энэрэн нигүүлсэхүй ба бизнес” хэлэлцүүлэгт оролцоно. Хэлэлцүүлгийг CCARE ба Санта Кларагийн Их сургууль хамтран зохион байгуулж байгаа юм.
 

2014.02.23 АНУ, Калифорн, Беркели

Олон нийтийн яриа – АНУ, Калифорн, Беркели, 2/23: Дээрхийн Гэгээнтэн Беркели театрт “Аз жаргалд хүрэхүй” олон нийтийн яриа хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.tanc.org цахим хуудаснаас авна уу.
 

2014.02.22 АНУ, Калифорн, Сан Франсиско

Олон нийтийн яриа – АНУ, Калифорн, Сан Франсиско, 2/22: Дээрхийн Гэгээнтэн Давис Симфонийн танхимд олон нийтийн яриа хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.himalayan-foundation.org цахим хуудаснаас авна уу.
 

2013.12.25 – 01.03 Энэтхэг, Карнатака, Билакуппэ

Дээрхийн Гэгээнтэн Сэра хийдэд Лин Чогбрүл Ринбүүчи болон Гандан Шарцэ хийдийн хүсэлтээр 18 гишүүнт бодь мөрийн зэрэг тайлбарлан хөтлөнө. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.jangchuplamrim.org болон www.jangchuplamrim.com хуудаснаас үзнэ үү.
 

2013.12.02-04 Энэтхэг, Химачел Прадеш, Дарамсала

Дээрхийн Гэгээнтэн Ламийн Гэгээн тэргүүтэй Монголчуудын хүсэлтээр хоёр өдөр хагасын турш Богд Зонховын “Мөрийн Гурван Эрхэм” болон “Эрдэм Бүхний Суурь” айлдана.
 

2013.10.20 АНУ, Нью Иорк хот

Дээрхийн Гэгээнтэн Бикон театрт “Хүчирхийллийн бус арга замын сайн тал” сэдэвт олон нийтийн яриа хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dalailamany.org хуудаснаас үзнэ үү.
 

2013.10.18-20 АНУ, Нью Иорк хот

Дээрхийн Гэгээнтэн хоёр өдөр хагасын турш Бикон театрт “Билгүүний Зүрхэн”, The Heart Sutra (sherab nyingpo), “Чухаг Дээд Гурвыг Даган Санах” мөн Шантидева гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй”-н ес дүгээр бүлгээс айлдах ба мөн “Хураангуй Гурван Тангараг”-ын авшиг айлдана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dalailamany.org хуудаснаас үзнэ үү.
 

2013.10.16 Мексик улс, Закатекас

Дээрхийн Гэгээнтэн Конференсиа Магистрал чуулганы танхимд “Аз жаргалтай амьдрах урлаг” сэдвээр олон нийтийн яриа хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг My Webpage хуудаснаас үзнэ үү.
 

2013.10.15 Мексик улс, Мексик хот

Дээрхийн Гэгээнтэн Фокс төвд “Энэрэн нигүүлслийг амьдралд хэрэгжүүлэх нь” олон нийтийн яриа хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийгwww.dalailama.com.mx/micrositio/Programa.html хуудаснаас үзнэ үү.
 

2013.10.14 Мексик улс, Мексик хот

Дээрхийн Гэгээнтэн Мексик хотын цэнгэлдэх хүрээлэнд оюутнуудад зориулан “Орчин цагийн боловсрол дах хүний үнэ цэнэ” сэдэвт олон нийтийн яриа хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dalailama.com.mx/micrositio/Programa.html хуудаснаас үзнэ үү.
 

2013.10.13 Мексик улс, Мексик хот

Дээрхийн Гэгээнтэн Мексик хотын цэнгэлдэх хүрээлэнд “Шашнаас ангид: Дэлхий нийтийн ёс суртахуун” олон нийтийн яриа хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dalailama.com.mx/micrositio/Programa.html хуудаснаас үзнэ үү.
 

2013.10.12-14 Мексик улс, Мексик хот

Дээрхийн Гэгээнтэн Мексик хотын цэнгэлдэх хүрээлэнд Шантидева Гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” сургаал айлдана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dalailama.com.mx/micrositio/Programa.html хуудаснаас үзнэ үү.
 

2013.10.10 АНУ, Атланта

Дээрхийн Гэгээнтэн Эмори Их Сургуульд I Банчин богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага”-ыг Брайбун хийдийн урилгаар айлдана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dalailama.emory.edu хуудаснаас үзнэ үү.
 

2013.10.09 АНУ, Атланта

Эмори Их Сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит профессор, Дээрхийн Гэгээнтэн “Шашнаас ангид ёс суртахуун 101” хичээлийг Емори Их Сургуулийн оюутнуудад заана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dalailama.emory.edu хуудаснаас үзнэ үү.
 

2013.10.09 АНУ, Атланта

Эмори Их Сургуулийн Ерөнхийлөгчийн нэрэмжит профессор, Дээрхийн Гэгээнтэн “Шашнаас ангид ёс суртахуун ” симпозиум удирдан хөтлөнө. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dalailama.emory.edu хуудаснаас үзнэ үү.
 

2013.10.08 АНУ, Атланта хот

Дээрхийн Гэгээнтэн Жвинет Төв талбайд XXI-р зууны дэлхийн иргэний үүрэг хариуцлага сэдэвт олон нийтийн яриа хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dalailama.emory.edu хуудаснаас үзнэ үү.
 

2013.10.08 АНУ, Атланта

Дээрхийн Гэгээнтэн үдээс хойш Жвинет Төв талбайд “Боловсрол дах шашнаас ангид ёс суртахуун” хэлэлцүүлэгт оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг www.dalailama.emory.edu хуудаснаас үзнэ үү.
 

2013.09.30-10.03 Энэтхэг, Химачел Прадеш, Дарамсала

Дээрхийн Гэгээнтэн Тайванчуудын хүсэлтээр Төвдийн гол дуганд гурван өдөр хагасын турш хутагт Нагаржунайн “Жаран Ухаан” болон Богд Зонховын “Бодь Мөрийн Зэргийн Хураангуй Утга” айлдана.
 

2013.09.19 Герман, Штайнхюд дэх олон нийтийн яриа

Дээрхийн Гэгээнтэн Энэрэн нигүүлсэл ба эв нэгдлийн хүч сэдвээр олон нийтийн яриа хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailama-future4children.de хуудаснаас авна уу.
 

2013.09.18 Герман, Гановер дэх олон нийтийн яриа

Дээрхийн Гэгээнтэн Энэрэн нигүүлсэхүй болон тэвчээрийн хүч чадал сэдвээр олон нийтийн яриа хийнэ. Swiss life ордон. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailama-future4children.de хуудаснаас үзнэ үү.
 

2013.09.14 Чех, Прага дах олон нийтийн яриа

Дээрхийн Гэгээнтэн Өнөөгийн нийгэм дэх энэрэн нигүүлсэл хийгээд хүндлэл сэдвээр Tipsport цэнгэлдэх хүрээлэнд үдээс хойш олон нийтийн яриа хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.forum2000.cz хуудаснаас үзнэ үү.
 

2013.09.13 Литви, Вилниус дэх олон нийтийн яриа

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Амар амгалангийн зам мөр хийгээд дэлхий нийтийн аз жаргал сэдвээр Siemens цэнгэлдэх хүрээлэнд үдээс хойш олон нийтийн яриа хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.freetibet.lt хуудаснаас үзнэ үү.
 

2013.09.03-05 Энэтхэг, Химачел Прадеш, Дарамсала

Дээрхийн Гэгээнтэн Төвдийн гол дуганд хоёр өдөр хагасын турш Шантидева Гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй”-н найм дугаар бүлгээс Зүүн Өмнөд Азийн орнуудын лам хувраг, ард олны хүсэлтээр үргэлжлүүлэн айлдана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tibetanbc.org хуудаснаас үзнэ үү.
 

2013.08.25-27 Энэтхэг, Химачел Прадеш, Дарамсала

Дээрхийн Гэгээнтэн Төвдийн гол дуганд солонгосчуудын хүсэлтээр хоёр өдөр хагасын турш Богд Зонховын “Бодь Мөрийн Зэргийн Хураангуй Утга” болон “Их Тарнийн Зэргийн Ерөнхий Утга” айлдана.
 

2013.08.21 Энэтхэг, Ладак, Лэх

Дээрхийн Гэгэээнтэн Далай Лам Шивацэлийн айлдварын талбайд Цагаан Дарь Эхийн авшиг хайрлана.
 

2013.04.13. Швецари, Фриборг хот

4 дүгээр сарын 13-14
Швецарын Фриборг хотод айлдах айлдвар. Дээрхийн гэгээнтэн Фриборгийн форум дээр Адиша гэгээний “Бодь Мөрийн Зул” (Жанчүв Ламдон) номыг нэг өдөр хагасын турш айлдаж, Цагаан Дарь Эхийн жинан хайрлана. Website: www.dalailama2013.ch
 

2013.02.26 Энэтхэг, Химачел Прадеш, Дарамсала

02 сар
Хаврын эхэн сарын 16-ны өдрөөс эхэлдэг Цагаан сарын номын айлдвар энэ жил явагдахгүй.
 

2013.02.25 Энэтхэг, Химачел Прадеш, Дарамсала

02 сарын 25
Дээрхийн Гэгээнтэн Төвдийн гол дуганд Бурхан багшийн “Төрөл цадиг” (жэйрав) –ийг товч айлдана.
 

2013.01.07 Энэтхэг, Уттар Прадеш, Саранат

01 сарын 07 - 10
Дээрхийн Гэгээнтэн 4 өдрийн сургааль (сэдэв одоогоор тодорхой бус) айлдана. Номын айлдвар Төвд Судлалын Төв Их Сургуулийн ойролцоо явагдана.
 

2012.12.24 Энэтхэг, Химачел Прадеш, Дарамсала

12 сарын 24 - 26
Дээрхийн Гэгээнтэн Оросын сүсэгтнүүдийн хүсэлтээр Төвдийн гол дуганд Шантидэва гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” (жонжүг) номыг айлдаж, Манал Бурханы авшиг (Маналын ван) хүртээнэ.
 

2012.11.30 Энэтхэг, Карнатака, Мундгод

11 сарын 30 - 12 сарын 13
Дээрхийн Гэгээнтэн Бодь Мөрийн Зэрэг-ийн 18 сонгомол бүтээлүүд, тухайлбал Адиша гэгээний “Бодь Мөрийн Зул” (жанчүв ламдон), Богд Зонховын “Их, Дунд, Бага Бодь Мөрийн Зэрэг” (ламрим чинмо, ламрим брин, ламрим дүйдон) болон Бодь Мөрийн Зэрэг-ийн бусад 14 сонгодог бүтээлийн тайлбарыг 14 хоногийн хугацаанд Дээрхийн Гэгээнтэн Лин Чогбрул Ринбучигийн хүсэлтээр Гандан, Брайбун хийдүүд болон Гандан Шарзэ дацанд айлдана. Холбоо барих: www.jangchuplamrim.org ба www.jangchuplamrim.com
 

2012.11.20 Энэтхэг, Дарамсала, Химачел Прадеш

11 сарын 20-21
Дээрхийн Гэгээнтэн Төвдийн гол дуганд Монголын сүсэгтнүүдийн хүсэлтээр III-р Далай ламын “Бодь Мөрийн Зэргийн Тунгаамал Алт”(Ламрим сэршүнма) номыг айлдаж, Очирваанийн авшиг (Чагна Доржын ван) хүртээнэ.
 
 

Хуваарь (ойрын)

2017.09.10. Олон нийтийн уулзалт. Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри-Лондондерри
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миллениум форумд "Энэрэнгүй үйлс" сэдвээр илтгэл тавина. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.childrenincrossfire.org/
2017.09.13. Олон нийтийн уулзалт. Герман, Франкфурт.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Франкфуртын Jahrhunderthalle ордонд "Дэлхий дахины ёс суртахуун-Үнэт зүйлсээ хуваалцах нь" сэдэвт илтгэл тавина. Энэхүү олон нийтийн уулзалтыг Төвөдийн Хаус зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailama-frankfurt.info/
2017.09.14. Эрдэм шинжилгээний хурал. Герман, Франкфурт.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Франкфуртын Jahrhunderthalle ордонд "Барууны шинжлэх ухаан-Бурханы шашны хэтийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.dalailama-frankfurt.info/

Сайтын үндсэн бүтэц