Орчлон ертөнцийн өмнө хүлээх үүрэг ба хүрээлэн буй орчин

11-11-2012, 06:03  |  Хэвлэх

Бага наснаас бурханы шашны сургаал номлолд суралцах явцдаа би хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж хандахын ач холбогдлыг заалгасан юм. Энэрэнгүйн ёс маань зөвхөн хүн төрөлхтөнд ч биш, бүх ухамсарт бодгальд хамаатай. Хаана ухамсар байна тэнд өвдөлт, таашаал баяр баясгалант мэдрэмжүүд байна. Ямар ч бодгаль зовлонг биш аз жаргалыг хүсдэг. Бүх бодгалиуд эдгээр мэдрэмжээ ямар нэгэн түвшинд хуваалцдаг гэдэгт би итгэдэг.

Бурханы шашны сургаал номлолоор бол бид энэхүү энэрэнгүйн үзэл болон юуг ч үл ялган хөнөөн сүйтгэхгүй байж хэвшсэнээр зовлонгоос гэтлэх үзэл сэтгэл оюунд дасах болно. Бид хэдийгээр цэцэг модыг оюун ухаантай гэдэгт итгэдэггүй ч тэдэнтэй мөн адил хүндэтгэлтэй харьцдаг. Ингэж бид орчлон ертөнцийн өмнө хүлээсэн үүргээ хүн байгаль хоёулантай нь хуваалцаж байгаа юм.

Хүний хойд төрлийн талаарх итгэл маань ч ирээдүйдээ санаа тавих нэгэн жишээ мөн. Хэрвээ чи өөрийгөө дахин төрнө гэж бодож л байгаа бол өөрөө өөртөө би эдгээрийг хамгаалах ёстой, учир нь миний дараа төрөл үүнийг үргэлжлүүлнэ гэж өөртөө хэл. Чи дараа төрөлдөө амьтан болж төрсөн ч, магадгүй өөр гариг дээр төрсөн ч хойд насны сургааль нь чамд эх дэлхий, ирээдүй үедээ шууд санаа тавих шалтгаан болох учиртай.

Баруунд хүн гэхээр хүн төрөлхтний зөвхөн одоо амьдарч буй үеийг л хэлдэг. Өнгөрсөн үеийн хүн хэдийнээ байхгүй, ирээдүйн хүн эсвэл үхэл хараахан ирээгүй байна гэдэг. Барууны үзэл ихэнхдээ хүн төрөлхтний одоо үеийн зүйлсийг бодит талаас нь авч үздэг.

Төвдийн хүрээлэн буй орчны талаарх ойлголтууд бүхэлдээ шашинд суурилсан байдаг. Тэдгээр нь зөвхөн буддизмаас ч биш, Төвд амьдралын хэв маягаас урган гарсан юм. Жишээ болгож хүрээлэн буй орчин нь манайхаас огт өөр Япон, Тайландын буддизмыг бодоод үзье. Тэдний соёл, хандлага нь биднийхтэй адилгүй. Хосгүй нандин байгаль орчин маань бидэнд хүчтэй нөлөөлсөн. Бид хүн ам ихтэй жижигхэн арал дээр амьдардаггүй ч алслагдсан хөршүүд, өргөн уудам газар нутаг, сийрэг хүн амтайдаа түгшдэг байлаа. Харин олон нийгэмд байдаг шиг хавчигдмал байдалд бидэнд байгаагүй.

Итгэл бишрэл, соёлын мөн чанарыг шашинд авталгүйгээр ойлгох бүрэн боломжтой. Төвдийн соёл хэдийгээр бурханы шашны нөлөөнд маш их орсон байдаг ч үндсэн бүх зарчмаа энэ шашинаас аваагүй билээ. Нэг удаа би Төвдийн дүрвэгсдийг хариуцсан байгууллагад Төвд дэхь амьдралын хандлага нь хүмүүст яаж нөлөөлдөг талаар судалгаа хийвэл их сонирхолтой байх болов уу гэж хэлж байсан юм. Төвдүүдийг жаргалтай тайван байлгадаг тэр хүчин зүйлс нь юу юм бэ? Хүмүүс манай өвөрмөц орчинг мартаад асуултынхаа хариултыг зөвхөн манай шашнаас хайдаг.

Хүрээлэн буй орчиндоо санаа тавихад заавал ариун шүтээн байх албагүй, үргэлжийн энэрэл нигүүлслийг ч шаардаад байдаггүй. Бурханы шашинт бид нар өршөөн хайрлах сэтгэлийг бүх ухамсарт бодгальд үзүүлдэг бол хад чулуу, мод, эсвэл байшинд ингэж хандах шаардлагагүй. Ихэнх төвдүүд маань хувийн байшиндаа ямар нэгэн хэмжээгээр санаа тавьдаг ч хэзээ ч маш ихээр хайрладаггүй, харин засаж сэлбэн тэндээ жаргалтай тайван амьдардаг. Гэр орондоо жаргалтай амьдармаар байвал түүнд санаа тавих хэрэгтэйг л бид мэддэг. Тэгэхээр бидний ойлголт бол энэрэл нигүүлслээс илүү санаа тавих явдал юм.

Үүн шиг манай дэлхий бол манай гэр орон. Бид өөрсдөдөө, үр хүүхдүүддээ, найзууддаа болон энэ сайхан гэртээ хамт амьдран сууж буй бусад бодгальд аз жаргал хүсдэг бол дэлхийгээ хайрлан хамгаалах ёстой юм. Хэрвээ бид гараг дэлхийгээ өөрийн гэр шиг, өөрийн эх шиг үзэх юм бол аяндаа санаа тавьж эхэлнэ.

Өнөөдөр бид хүн төрөлхтний ирээдүй манай гарагаас маш их хамааралтай, манай гарагийн ирээдүй ч хүн төрөлхтнөөс маш их хамааралтайг ойлгож байна. Гэвч энэ бидэнд үргэлж ойлгомжтой байгаагүй. Одоог хүртэл эх дэлхий маань бохирдолтой байж ирсэн. Харин одоо хүний хэрэглээ, хүн төрөлхтөн, технологи зэрэг нь одоогийн "эх дэлхий маань дахиж ийм байдлаар хөшингө байхыг хүлээж байж чадахгүй" тийм хэмжээнд хүрчээ. Олон арга замаар эх дэлхий маань бидэнд "Миний үр хүүхдүүд муу үйлдлүүд хийж байна" хэмээн хэлж үүгээрээ биднийг үйлдлээ хязгаарлах анхааруулга өгч байгаа.

Төвдийн Бурханы шашны сургаальд амар амгалан байхыг заадаг, магадгүй энэ нь бидний байгальтай харицах харьцаатай холбоотой байж болно. Бид эмх замбараагүй хэрэглээг сайшаадаггүй. Бид өөрсдийн хэрэглээндээ хязгаарлалт тавьдаг. Бид энгийн амьдрал, хувиа даасан хариуцлагыг эрхэмлэдэг. Бид үргэлж өөрсдийгөө байгалын үнэт хэсэг хэмээн үздэг байсан. Бидний эртний сургаал номлолд манай гараг дэлхийг “сав ертөнц” хэмээн номлодог. Дэлхий бол “Сав” буюу бидний гэр орон бөгөөд бид тэнд агуулагдсан “саван доторх агууламжууд” юм.
Энгийн зүйлээр бид онцгой харицааг тодорхойлж болно. Сав байхгүй бол агууламжууд савлагдаж чадахгүй. Агууламж байхгүй бол, Сав юуг ч агуулахгүй, ямар ч утгагүй болно.

Таван-талт Энх тайвны төлөвлөгөөнд би Төвдийг ариун дагшин, энх тайвны газар болгоё гэж санал тавьсан. Төвд тийм газар байсан, гэхдээ албан бичгээр бус байсан юм. Энх тайван бол зохицол-хүмүүс хоорондын зохицол, хүн амьтны зохицол, бодьгал болон байгаль орчны зохицол. Дэлхийн өнцөг булан бүрээс Төвдөд ирсэн зочид энх тайван болон зохицол гэдгийг мэдэрч болно. Олон худалдааны төв, олон өрөөтэй том зочид буудлын оронд бид өөрийн тань гэр шиг тухтай байгальтай зохицсон жижигхэн байшин санал болгоно.

Байгалийг ашигалан хэрэгтэй зүйлсийг бүтээнэ гэдэг тийм ч буруу зүйл биш, гэхдээ бид огт хэрэггүйгээр байгалийг сүйтгэж болохгүй. Байшинд амьдарч, эм тан хэрэглэж, хаа нэг тийшээ машинаар хүрч очно гэдэг сайхан. Гэхдээ өөр талаас нь харвал машин бол тансаглал биш, зүгээр л хэргэцээний зүйл. Жишээ нь зургийн аппарат зураг дарж ойлголтыг дээшлүүлж байна. Гэвч юм бүхэн хязгаартай. Хэтэрхий их хэргэлээ эсвэл мөнгө олох гэж хичээсэн их оролдлого сайн биш. Аль аль нь амар амгаланг авчрахгүй ээ. Сэтгэл ханамж гэдэг бол зорилго боловч хоосон сэтгэл ханамж нь бараг амиа егүүтгэхтэй адил биш гэж үү?
Миний бодлоор Төвдүүд аугаа амар амгалан байсан. Тэгээд бид улсаа адсан. Өнөөдөр бид аугаа амар амгаланг байгалиасаа авч чадахгүй болсон билээ.
Хүмүүсийн энэрэнгүй бус үйл ажиллагааны дор дэлхийн амь амьдрал хийгээд энх тайван аюулд учирч ирснийг бид мэднэ.

Байгаль болон түүний баялгын сүйрэл нь дэлхийн амьд зүйлсд үл хүндэтгэлтэй, шуналтай хандсаны үр дүн юм. Байгаль орчны сүйрэл энэ хэмжээндээ үргэлжилж, дэлхийн энх тайван биелэлээ үл олвоос үл хүндэтгэсэн энэ байдал бидний үр хойч, ирээдүйд их хэмжээгээр сүйтгэгдсэн гараг ертөнцийг өвлөж авах хүмүүсд ч үргэлжилнэ.

Бидний өвөг дээдэс дэлхийг баялаг өгөөмөр гэж үздэг байсан. Өнгөрсөн үеийн олон хүмүүс байгалийг шавхагдашгүй баялаг буюу бидний анзаарч хардаг ганцхан талаас нь авч үздэг байжээ.

Мунхагаас үүдэлтэй өнгөрсөнд үүссэн сүйрлийг уучлах хэцүү биш. Өнөөдөр бид олон төрлийн мэдээлэл авч бид нар ёс зүйн хувьд бид юу өвлөж авсан, бид ямар хариуцлага хүлээсэн, бид ирээдүй үедээ юу өвлүүлэх зэргээ бодох хэрэгтэй. Үнэндээ бол бид гол үндсэн үеийнхэн мөн. Глобал харилцаа боломжтой зүйл, гэвч энх тайвны тухай утга төгөлдөр харилцан ярианаас илүү сөргөлдөөн газар авч байна.

Дэлхийн зарим хэсэгт болж буй өлсгөлөн болон зарим нэг амьдралын мөхөл зэрэг өнөөгийн болж буй олон эмгэнэлт явдал нь манай шинжлэх ухаан технологийн гайхамшигийн хэрээс хэтэрсэн зүйл юм.

Сансрын эрэл хайгуулын хувьд ч дэлхийн далай тэнгис, цэнгэг усны бохирдлын хэмжээ үлэмжээр ихсэж буй, мөн тэдний амьдралын хэв маяг нь үл мэдэгдэх нууцлаг зүйл болсон.

Дэлхийн амьдралын орчин, амьтад, ургамал шавж, бичил биетүүд хүртэл бидний мэдэхээр цөөрч аюулд нэрвэгдсэн, магадгүй бидний ирээдүй үед оршихгүй ч байж мэднэ. Бидэнд чадвар болон хариуцлага байна. Бид хэтэрхий оройтхоос өмнө хөдлөх хэрэгтэй.
Үзсэн: 4836
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц