Нүбрад хүрэлцэн ирлээ

14-07-2018, 03:58  |  Хэвлэх

2018 оны 7 дугаар сар 12

Энэтхэг, ЖК, Ладак, Дискит – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Нүбра тосгонд хүрэлцэн ирлээ. Нислэг ердөө 25 минут үргэлжилэв. Түүнийг нисэхийн буудалд Тиксей ринбочэ, Гэлкан ринбочэ, Гяал П Вангяал, Нүбрагийн дарга Дэлдан Намжал, Нүбрагийн бурханы шашны холбооны ерөнхийлөгч Т.Норбү, орон нутгийн муслимын холбооны ерөнхийлөгч Абдуллах Масжид нар угтлаа.

Нүбрад хүрэлцэн ирлээ
Нутгийн иргэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтахаар үндэсний хувцсаа өмсөн зогсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Дискит. 2018.07.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Нисэх онгоцны буудлаас машинаар явахад нутгийн сүсэгтэн олон гартаа цэцэг, хүж, хадаг барин замын хоёр талаар зогсон угтаж байв. Мөн зарим сүсэгтнүүд гартаа тараг, сүү барин угтаж байлаа. Эрэгтэй, эмэгтэй, буддын болон муслимын асар олон сүсэгтнүүд нэгдэн цуглаж, мөн сургуулын сурагч хүүхдүүд бүжиг бүжиж, хөгжимчид үндэсний хөгжмөө тоглож байв.

Нүбрад хүрэлцэн ирлээ
Нутгийн иргэд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтахаар үндэсний хувцсаа өмсөн зогсож байгаа нь.Энэтхэг, ЖК, Ладак, Дискит. 2018.07.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дискитын гудамжаар бурханы шашны далбаа дүүрэн хийсгэсэн байлаа. Хүндэт хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг угтахаар асарын доор цугласан байв. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг хүрэлцэн ирэхэд Дискит хийдийн лам хуврагууд бүрээ, бишгүүр үлээн угтсан юм. Түүнийг машинаас гарч ирэхэд Тиксей ринбочэ болон Гэлкан ринбочэ нар хадаг барин мэндчиллээ. Дээрхийн Гэгээнтэн олон нийтийн зүг гар даллан мэндлээд өргөөндөө амрахаар морилов.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Сэтгэл засахуйн найман шүлэг”, “Шүтэн барилдахуйн магтаал” номуудыг тайлбарлан айлдана.
Үзсэн: 162
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц