Далай лам ба Монголчууд

Дээрхийн гэгээнтэн Далай багш dalailama.mn цахим хуудсанд зочилсноор номын айлдвар эхлэв

Дээрхийн гэгээнтэн Далай багш dalailama.mn цахим хуудсанд зочилсноор номын айлдвар эхлэв

20-11-2012, 16:02
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Дарамсалад Монголын сүсэгтнүүдэд зориулан хоёр өдрийн номлолоо айлдаж эхэлсэн бөгөөд мянга мянган жилийн амьд түүх бүхий Монгол Төвдийн харилцаа холбоо одоо ч цэцэглэн байгааг онцлон тэмдэглэлээ.
 
Далай лам ба Монгол лам нар (зураг)

Далай лам ба Монгол лам нар (зураг)

11-10-2012, 17:49
Дээрхийн гэгээнтэн Монгол лам нар болон Монголын хувилгаадтай уулзаж байгаа нь. Дээрхийн гэгээнтэн Далай лам номын айлдвар болон бусад арга хэмжээний үеэр үргэлж Монголчуудыг хүлээн авч уулздаг ба ялангуяа лам нартай уулзаж сургааль зарлигаа айлддаг юм.
 
 

Хуваарь (ойрын)

2017.01.03-14: Энэтхэг, Бихар, Бодгаяа. Дүйнхорын ван
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн төв захиргаа Гашагийн хүсэлтээр Дүйнхорын авшиг хайрлана. 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 4-ны өдрийг хүртэл Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Намжал дацангийн лам хуврагууд Дүйнхорын авшиг хайрлахын өмнөх бэлтэл үйлдэнэ. Үүнд хот мандал бүтээх, хурал уншлага зэрэг зан үйлүүд багтана. 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 8-ны өдрийг хүртэл бэлтгэл номын айлдварт Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй”, Гамалашила гэгээний "Бясалгалын дунд зэргэмж" номыг тайлбарлан айлдана. 1 дүгээр сарын 9-ний өдөр Намжал дацангийн лам нар цам бүжнэ. 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл Дүйнхорын авшиг хайрлана. 1 дүгээр сарын 14-ний өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсигийн авшиг хайрлах бөгөөд дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншүг өргөх ёслол болно.

Сайтын үндсэн бүтэц