1989 оны Нобелийн Энх Тайвны шагналыг гардуулах шийдвэр

12-10-2012, 13:08  |  Хэвлэх

1989 оны Нобелийн Энх Тайвны шагналыг гардуулах шийдвэр

Норвегийн Нобелийн хороо 1989 оны Нобелийн Энх Тайвны шагналыг Төвдийн ард түмний төр, шашны удирдагч 14-р Далай лам Данзанжамцад олгохоор шийдвэрлэв.

Төвдийн эрх чөлөөний төлөө Далай лам хүч үл хэрэглэх зарчмыг баримтлан тууштай тэмцэж ирснийг хорооны зүгээс онцлон тэмдэглэхийг хүсч байна. Өөрийн ард түмний түүх, соёлын өв уламжлалыг хамгаалан хадгалах үүднээс хүчирхийллийн оронд бие биенээ харилцан хүндэтгэх, хүлээцтэй байх, асуудлыг энх тайвнаар шийдэх арга замыг тэрээр хөхүүлэн дэмжсэн юм.

Далай лам нийт хүн төрөлхтөн, хамаг амьтан, байгалийн асуудлыг хамарсан хамтын хариуцлагын үзэл баримтлал дээр үндэслэн өөрийн энх тайвны философийг боловсруулжээ. Далай лам олон улсын зөрчилдөөн, хүний эрх болон дэлхий нийтийн байгаль орчны асуудлыг шийдвэрлэх ирээдүйг харсан, бүтээлч саналыг дэвшүүлсэн гэж хорооны зүгээс үзсэн болно.

1989 оны 10 дугаар сарын 5, Осло хот
Үзсэн: 4751
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц