Ёс суртахуун, боловсрол, хүний хөгжил

9-03-2014, 17:20  |  Хэвлэх

2014 оны 3 дугаар сарын 4

АНУ, МН, Рочестер, 2014.03.03 –Дээрхийн Гэгээнтэн энэ өдөр Рочестер хотын Маёо эмнэлэгт жил бүр үзүүлдэг заншилаараа биеийн эрүүл мэндээ үзүүлэв. Дараа нь “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийн удирдах зөвлөлийг гишүүдтэй “Ёс суртахуун, боловсрол, хүний хөгжил” сэдэвт уулзалт хийлээ. Уг уулзалт өнөөгийн боловсролд шашнаас ангид ёс суртахууны хичээлийн программыг зохиох төсөл ямар шатанд явж байгааг Дээрхийн Гэгээнтэнд мэдээлэх зорилготой юм.

Ёс суртахуун, боловсрол, хүний хөгжил
Дээрхийн Гэгээнтэн Маёо эмнэлэгт морилон ирэв.
Минесота, Рочестер, 2014.03.04. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн: “шашнаас ангид” гэдэг үг зүй ёсоороо ёс суртахууны үнэ цэнэ дэлхий нийтэд ялгаваргүй, адил тэгш, бүхий л шашны уламжлалд хүндэтгэлтэй хандаж байгаа эсэхийг нягтлахыг чухалчлав. Нэгэн лалын шашинтай хүнтэй уулзахад тэрээр шашин болон шинжлэх ухаан хоёрын хоорондын ээдрээтэй харилцааны тухай асуусан бөгөөд би “Шинжлэх ухаан юмс үзэгдлийн гадаад байдлыг тайлбарладаг бол шашин дотоод үнэ цэнэ рүү нэвтэрдэг” хэмээн хариулж байлаа. Итгэл бишрэл нь энэрэн нигүүлсэхүйг дэлгэрүүлэхийг зорьдог. Бурханы орших хийгээд эс оршихуйг шинжлэх ухаан нотолж чадахгүй. Пап Бенедикт: итгэл бишрэл ба учир шалтгаан нь шашин ба шинжлэх ухаан гэсэн үг. Тиймээс энэ ойлголт хамтдаа байх ёстой хэмээн тайлбарлаж байсан тэр үгэнд дуртай хэмээв.

Дан Гоулман: сургуулийн хүүхдүүдийн сэтгэлийг түгшээдэг асуудалд хөгжлийн программыг санал болгосны дараа сурагчдын өөртөө хяналт тавих чадвар нэмэгдсэн. Тэд өөрсдийн сэтгэл мэдрэмжиндээ юу болж байгаа талаар илүү сайн ойлголттой болж улмаар бусдын хэрэгцээ шаардлагыг ойлгон түүнд нийцүүлэх чадвар суулгасан юм. Энэ харилцан уялдаатай чадварыг “Нийгмийн сэтгэл хөдлөлөөс суралцахуй” нэрийн дор зааж сургасан тухайгаа өгүүлэв.

Ричи Давидсон: америкчуудын 47 хувь нь өөрсдийн хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулдаггүй гэсэн судалгаа байна. Хэрэв багаас нь зөв дадал суулгавал энэ асуудлыг үгүй болгож чадна хэмээв.

Тэрээр Шинэ Зеландын Дюнэдинд 1,000 хүнийг хамарсан өөрийгөө хянах чадвар, дэг журамд суралцуулсны үр дүнг гаргах урт хугацаанд хийсэн судалгааныхаа тухай ярилаа. Судалгаанаас 32 насандаа илүү өөрийгөө хянах чадвартай, илүү аз жаргалтай, амжилттай байгаа нь харагдсан тухай тайлбарлан ярив.

Ёс суртахуун, боловсрол, хүний хөгжил
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Оюун санаа ба Амьдрал"
хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүдтэй “Ёс суртахуун,
боловсрол, хүний хөгжил” сэдэвт уулзалт хийж байгаа нь.
Минесота, Рочестер, 2014.03.04. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Давидсон: Сүүлийн үед мэдрэлийн шинжлэх ухаан хүүхэд 4-7 насандаа сургуульд орох үедээ, 11-17 өсвөр насандаа хөгжилд илүү мэдрэг байдгийг олж тогтоосон. Үүнтэй холбоотой XIX зууны сүүлээр зарим газар 16 наснаас эхлэн бэлгийн бойжил явагддаг байсан бол өнөө үед 9 наснаас энэ үзэгдэл явагдах болсон. Энэ өөрчлөлтүүд нь илүү ээдрээтэй хүчин зүйл бөгөөд үүний дотор хоол хүнсний өөрчлөлт ч орж байна. Тэгсэн атлаа тархины хөгжил удаан хэвээр байж олон хүмүүс 20 нас хүртлээ тархи нь хөгжиж дуусдаггүй.

Мөн богино хугацааны энэрэн нигүүлслийг дадлагжуулах сургалт ч эерэг үр дүнг өгч байгаа болохыг илтгэв. Дээрхийн Гэгээнтэн:

“Гайхалтай” хэмээн сайшаалаа.

Даяана Чапман Вольш Энэтхэгт Мундгод хотноо “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийхэнтэй уулзаж байх үедээ Дээрхийн Гэгээнтэн: “Дэлхий ертөнц дээр ийм их зовлон шаналал байхад бид яасан тав тухтай сууна вэ” хэмээн хэлсэн үг түүний сэтгэлд гүн хүрсэн тухайгаа дурсаад америкчуудын 92 хувь нь конгресс, санхүүгийн тогтолцоо, хэвлэл мэдээллийхэнд дундажаас доогуур итгэлтэй байдаг тухай дурьдав. Дээрхийн Гэгээнтэн: “Магадгүй хэт өндөр хүлээлттэй байдгаас болж байгаа байх” хэмээгээд “Бидний зорилго 7 тэрбум хүмүүст туслах билээ. Энэ зууны эцсээр энэ улсад олон төрлийн манлайлал гарч ирэх боломж байна. Энэ байдал Ази болон бусад орнуудад ч өргөн дэлгэр тархаасай. Та бүхэн Азийн зарим орнууд, Европт энэ ажлыг эхэлсэн тухай бид мэднэ. Африкт ч бас энэ ажлыг хүргэх хэрэгтэй. Тэгэж чадваас бид ганц америк бус нийт хүн төрөлхтөнд тулгараад байгаа асуудалд шийдэл олж чадна” хэмээн айлдав.

Ёс суртахуун, боловсрол, хүний хөгжил
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Оюун санаа ба Амьдрал"
хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүдтэй “Ёс суртахуун,
боловсрол, хүний хөгжил” сэдэвт уулзалтанд оролцогсодын
хамт. Минесота, Рочестер, 2014.03.04.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Артур Заёонц “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийн ёс суртахуун, боловсрол хүний хөгжил төслийн ахлах ажилтан Брук Додсон Лавелаас хэрхэн хэрэгжүүлэх арга замуудын талаар асуув. Тэрээр ёс суртахууны мэдрэмжтэй хүүхэд гэж аюулгүй орчинд байгаагаа мэддэг, бусдад итгэдэг, бусдыг үнэлдэг, бусдад санаа тавьдаг, ажигч гярхай хүүхдийг хэлнэ хэмээн тодорхойлов. Хөтөлбөрийн эхний хэсгийг “Анхаарал халамжийн хэрэгцээ шаардлага” гэж нэрлэсэн. Үүн дотроо: бусдаас анхаарал халамж авах, өөртөө анхаарал халамж тавих, бусдад анхаарал халамж тавих гурван бүлэгт хуваасан. Энэ хөтөлбөрийг 2-3 ангийханд зориулж багш сурагч хоёуланд нь зориулж бэлтгэсэн тухайгаа тайлбарлалаа.

Дээрхийн Гэгээнтэн: “Буддист оюун санааны сургалтын арга нь эерэг ба сөрөг хоёр талтай нь сургадаг уламжлалтай. Ингэж хийвэл ийм тустай, эсрэг хийвэл ийм хөнөөлтэй хэмээн сургадаг. Энэрэн нигүүлсэхүйг дадлагжуулах сургалтандаа бидний амьдрал бусад хүн төрөлхтнөөс хамааралтай гэдгийг мэдэх хэрэгтэй” хэмээв.

Артур Заёонц энэ төслийг Хонг Конг их сонирхож байгаа хэмээгээд: “Нэг нэгдээ санаа тавихыг яаж сургах вэ? Энэ бидний эхний алхам” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн: “Энэ төслийн үр жимс магадгүй ахиад 40, 50 жилийн дараагаас гарах байх. Тэр үед би байхгүй байна. Гэхдээ бидний энэ үед эхлэх хэрэгтэй. Одоогийн шинэ үеийн залуус шударга, үнэнч байна. Бид тэдэнд манай үеийнхэний гаргасан алдааг давтвал тэд нар зовох болно гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Бидний энэ л цаг үед өөрчлөлтийг эхлэх цаг болсон. Залуу үеийхэн энэ тал дээр ажиллан, хүн төрөлхтөн илүү нэгдмэл болж удирдан манлайлал ч өөр болно гэж найдаж байна.”
Үзсэн: 5 925
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц