Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диегод морилон ирлээ

21-06-2017, 04:00  |  Хэвлэх

2017 оны 6 дугаар сар 15

АНУ, Калифорниа, Сан Диего – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Рочестерээс Сан Диегод хүрэлцэн ирлээ. Сан Диегогийн захирагч Кевин Фаулконер эхнэрийн хамт Дээрхийн Гэгээнтнийг нисэх онгоцны буудал дээр угтсан юм. Мөн Сан Диего дахь Калифорниагийн их сургуулийн захирал Прадип Косла хамт угтав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диегод морилон ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сан Диегод түүнийг тосон угтаж байгаа хүмүүстэй уулзаж байгаа нь. АНУ, Калифорниа,
Сан Диего. 2017.06.15. Гэрэл зургийг Жереми Рассел (ДЛО)
Дараа нь зочид буудалдаа ирэхэд Сан Диего, Сан Франсиско хавийн төвөд, хятад иргэд нийлсэн 150 гаруй сүсэгтнүүд хүлээж байлаа. Тэрээр хуучин танилуудтайгаа гар барин мэндэлж уулзсаны дараа өргөөндөө морилсон юм.

Маргааш тэрээр сэтгүүлч нартай уулзаж, Калифорниагийн их сургуульд илтгэл тавина.
Үзсэн: 850
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц