Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портланд дах Баруун Хойд Бүсийн Төвдийн Нийгэмлэгт айлчлав
16-05-2013, 04:29
АНУ, Орегон муж, Портланд хот, 2013.05.12 – Портланд хот дах айлчлалаа өндөрлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Баруун Хойд Бүсийн Төвдийн Нийгэмлэгт (БХБТН) айлчлан 1000 гаруй хүнд айлдвараа хайрласны дотор 70 монгол хүн байлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портландад болсон байгаль орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалтанд оролцож, энэрэн нийгүүлсэхүйн талаар айлдав
14-05-2013, 17:59
АНУ, Орегон муж, Портланд, 2013.05.11- Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын АНУ-ын Ореган муж дах айлчлалын 4 дэх өдрөө Майтрипа коллежоос зохион байгуулж буй байгаль орчны тухай баримтат кинонд оруулах богино хэмжээний ярилцлага өгсөнөөр эхэллээ. Тэрээр бид одоо л ямар нэгэн зүйл хийж эхлэхгүй бол экологийн асуудлууд бидэнд нөлөөлөхгүй ч бидний хойч үед нөлөөлнө хэмээн өдгөө оршин буй энэ үеийнхэн бус ирээдүй хойч үедээ санаа зовниж байгаагаа илэрхийллээ.
Майтрипа коллежид хойд насны амьдрал симпозиум, Южинд Амар амгалан хийгээд аз жаргалын зам
14-05-2013, 09:16
АНУ, Орегон, Портланд, 2013.05.10 – Майтрипа Коллеж нь анх 2005 онд Портландад байгуулагдсан Төвдийн Буддист Коллеж бөгөөд 2008 онд анх төгсөлтийн баяраа хийж уг үйл явдалд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уригдан ирж байлаа. Нар туссан гудамаар дүүрэн хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг даллан, сайн сайхныг хүсч уг сургуулийн үүсгэн байгуулагч Ерөнхийлөгч Яанси Ринбүүчи үүдэнд угтан авав. Гол танхимд орохын өмнө барилга байгууламжийг үзүүлээд сэнтийдээ залрахын өмнө бурхан шүтээнд мөргөв. Орегоны боловсролын зөвшөөрлийн ажилтан хадагтай Женифер Диалло товчхон нээж үг хэлэхдээ тус сургууль нь боловролын зэрэг дэв олгох шалгуурыг зүй ёсоор давсан талаар тайлбар хийлээ.
Орегон, Портланд дах Итгэл бишрэл ба Дотоод болон гадаад ертөнцийн талаархи санаа бодол
14-05-2013, 07:46
АНУ, Орегон, Портланд 2013.05.09 – “Сарнайн хот” хэмээн нэрийдэх Портланд хотод Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Портландын Их Сургуулийн Чилис төвд морилон ирснээр ажлын өдрөө хэллээ.
Портландад Төвд оюутнуудтай уулзав
14-05-2013, 06:10
АНУ, Орегон, Портланд, 2013.05.08 – АНУ-ын зүүн эргээс баруун эрэгт морилон ирсныхээ дараахан нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Дэлхийн Манлайлагчдын Санаачлага” уулзалтанд оролцож буй Төвд оюутнуудтай уулзлаа. Тэрээр өмнөх үеийн XIII Далай Лам орчин үеийн боловсролыг Төвдөд дэлгэрүүлэхээр чармайн ажилладаг байсан. Тиймээс Энэтхэг оронд дүрвэн гарсныхаа дараахан нэн тэргүүний зорилт нь сургууль байгуулах байлаа. Тэдгээр зорилт маань амжилттай болсон. Харин одоо бидэнд хэрэгтэй зүйл бол нарийн мэргэжиж мэргэшсэн боловсон хүчин хэмээн айлдав.
АНУ, Мэриланд: Энхийн төлөөх Анвар Садат илтгэл ба Суфизм, Буддизмын талаарх хэлэлцүүлэг
10-05-2013, 08:29
АНУ, Мэриланд, Коллеж Парк, 2013.05.07 – Энэтхэгээс хөөрсөн урт нислэг газардахын үед хөлгийн ахлагч Вашингтон орчмын тэнгэр бүрхэг байгаа талаар сэрэмжлүүлэв. Өнөөдөр бороо их цутгаж байсан ч Дээрхийн Гэгээнтний Энхийн төлөөх Анвар Садат илтгэлийг сонсохоор 15000 хүн цугласан байлаа.
Далхаузид ТТС-ийн ойн баярын арга хэмжээнд оролцож “Зүрх сэтгэлээ хөгжүүлэх нь” сургаал айлдлаа
2-05-2013, 13:25
Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далхаузи дахь Төвдийн Төв Сургуулийн (ТТС) тусгайлан зассан саравч руу морилон тус сургуулийн тавин жилийн ойн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүмүүстэй хүндэтгэлтэйгээр алгаа хавсран мэндчилээд сэнтийдээ заларлаа.
Далхаузи: “Бодьсадьвын гучин долоон гарын авлага” сургаал
2-05-2013, 05:34
Дээрхийн Гэгээнтэн Дарамсалагаас эртлэн хөдөлж аян замдаа алжаалгүй сайхан явсаар Далхаузид морилон ирэв. Замын хажуугаар жакаранда мод нил ягаан цэцэгсээр алаглан байсан нь үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа. Тийнхүү Далхаузийн цэнгэлдэх хүрээлэнд морилон ирэхэд орон нутгийн Төвд болон Энэтхэгийн төлөөний хүмүүс угтан авав. Энэ барилга байгууламж нь анх 1854 онд Британийн стадион нэртэйгээр баригдаж байсан ажээ.
Кембрижид “Хүчирхийллийн бус арга зам” болон “Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам мөр” сэдвээр айлдлаа
23-04-2013, 16:50
Англи, Кембриж, 2013.04.20 – Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн нарлаг сайхан байгааг ажиглан Ариун Жонсийн Коллеж рүү Дэлхийн Эрдэмтэдийн Симпозиумд “Хүчирхийллийн бус арга зам хийгээд Зөрчилдөөнийг шийдвэрлэх нь” илтгэл тавихаар явлаа. Уг үйл ажиллагааг зохион байгуулсан 12 оюутантай товчхон уулзсаны дараа Камерун Тейлор Дээрхийн Гэгээнтнийг индэрт урин танилцууллаа. Дээрхийн Гэгээнтэн Англи, Кембрижэд уулзалтанд оролцон “Зүрх сэтгэлийг хөгжүүлэх нь” ярилцлага хийлээ
23-04-2013, 16:16
Англи, Кембриж. 2013.04.19 - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Дэлхийн Эрдэмтдийн Симпозиум”-д зочноор уригдсан билээ. Энэхүү симпозиум нь орчин үеийн дэлхий дахины нэр нөлөө бүхий лидерүүдтэй залуу эрдэмтдийг уулзуулан дэлхий дахинд нүүрлээд буй асуудал бэрхшээлийн талаар ярилцдаг уламжлалтай. Тэрээр Ариун Жонсийн мастер байранд байрласан бөгөөд өнөөдрийн анхны ажил хэргээ Дивинити сургуулиас эхэлсэн юм. Лозанне их сургуулиас зохион байгуулсан “Амар амгалан оршихуй ба үхэхүй” сэдэвт бага хурал
21-04-2013, 20:36
Швейцарь, Лозанне – Лозаннын их сургууль Женева нуурын эрэг дээр байрладаг. Өнөөдөр тус сургуулиас зохион байгуулж буй “Амар амгалан оршихуй ба үхэхүй-хөгшрөлтийн асуудлыг олон өнцгөөс харах нь” сэдэвт бага хуралд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уригдан оролцлоо. Түүнийг хүрэлцэн ирэхэд сургуулийн ректор Доминик Арлетта болон бага хурлыг санаачлагч Филипп Морейон нар угтан авсан байна.
Деррид энхийн төлөө тэмцэж, нигүүлслийн үрийг тарьж, энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэв
21-04-2013, 04:43
Умард Ирланд, Дерри – Өнөөдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь удаагаа Деррид айлчлав. Дерри хотын уриа нь “Амьдрал, Үнэн, Ялалт” бөгөөд 2013 оны Их Британийн соёлын хотоор шалгарсан юм. Тэрээр Кроссфайерын Асрамжийн Төвийн захирал хуучны анд Ричард Мурын урилгаар хүрэлцэн ирсэн билээ.
Дээрхийн Гэгээнтэн Рикон дахь Төвдийн хүрээлэнд айлчлан Дерри хот руу замдаа гарлаа
19-04-2013, 16:05
Анх 1961 онд хэсэг бүлэг Төвдийн дүрвэгсэдийг Швейцарийн Рикон хотод ажиллаж амьдрах боломж олгожээ. Тэдгээр хүмүүс тэнд суурьшин амьдарч Төвдийн соёл уламжлалыг хадгалан үлдээхээр 1960 аад оны сүүлээр Төвдийн Хүрээлэнг Риконд байгуулжээ. Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бурханы сургааль, соёлын уламжлалыг суралцахад залуу үеийнхэн ямар ахиц дэвшил гаргаж байгааг харахаар айлчлав. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бернийн Их Сургуульд илтгэл тавьж Швейцарийн Парламентэд айлчлав
18-04-2013, 04:49
Швейцарь, Берн – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарийн франц хэл давамгайлдаг бүс нутагт хэд хоног айлчилсны дараа өнөөдөр герман хэлтний нийслэлд Бернийн Их Сургуулийн урилгаар хүрэлцэн ирлээ. Сургуулийн ректор проф.Мартин Таубэр хүлээн авч бусад нөхөдөө танилцууллаа. Үүний дараа “Тогвортой ирээдүйн зүг”сэдэвт илтгэл тавихаар хурлын танхим руу морилов.
Фрайбург: “Бодь Мөрийн Зул” айлдвар
16-04-2013, 07:25
Швейцарь, Фрайбург - Фрайбургийн Форумд оролцохоор Далай лам буудлаасаа Морат нуурын эргээр явахдаа Швейцарын хөдөө нутгийн үзэсгэлэн, ногоон тал болон ой мод, алсад харагдах цаст оргилыг харж явлаа. Арга хэмжээг зохион байгуулагчдын төлөөлөл түүнийг дагалдан танхимын тайзан дээр гарахад 8000 гаруй хүн Адиша Гэгээний “Бодь Мөрийн Зул" айлдварыг сонсохоор цугласан байв.