Ассам дах энх тайван хийгээд шашин хоорондын эв нэгдлийн төлөөх чуулган

Ассам дах энх тайван хийгээд шашин хоорондын эв нэгдлийн төлөөх чуулган

14-02-2014, 04:20
Энэтхэг, Ассам, Гувахати, 2014.02.01 – Хэдийгээр өглөө Делид манантай байсан ч Далай Ламын нислэг Ассамын нийслэл Гувахатид цагтаа буулаа. Дээрхийн Гэгээнтнийг Lawyer’s Book Stall (LBS) Ассамын хэвлэлийн компаний төлөөлөгч угтан авав. Дээрхийн Гэгээнтний үдлэх зочид буудлын өмнө Төвдүүд болон Ассамын ард иргэд хүлээн зогсож Дээрхийн Гэгээнтнийг уламжлал ёсоор угтан авах ёслол хийлээ. 
Step by Step сургуулийн сурагчидтай уулзалт хийв

Step by Step сургуулийн сурагчидтай уулзалт хийв

12-02-2014, 19:06
Энэтхэг, Ноида, 2014.01.31 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Яамуна голын цаана орших Ноида хотын “Step by Step” сургуульд зочлов. Анх 1992 онд байгуулагдахдаа асрамжийн газар байсан бөгөөд 2008 оноос өргөжин бага, дунд сургууль болж нийгэмд хариуцлагатай, ёс суртахуунтай, амьдралд бэлтгэгдсэн залуу иргэдийг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. 
Дээрхийн Гэгээнтэн Далай лам: “Бодь Мөрийн Зэрэг”-ийн 18 хөтөлбөр

Дээрхийн Гэгээнтэн Далай лам: “Бодь Мөрийн Зэрэг”-ийн 18 хөтөлбөр

26-12-2013, 21:04
2013 оны 12 сарын 25 наас 2014 оны 1 сарын 3 хүртэлх өдрүүдэд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Энэтхэгийн Сера хийдэд “Бодь Мөрийн Зэрэг”-ийн 18 хөтөлбөрийг үргэлжлүүлэн айлдана. Уг номын үйл ажиллагааг Монгол хэлээр шууд дамжуулна. 
Шууд дамжуулалт. Далай лам. Монголын бурханы шашинтнуудад зориулсан айлдвар

Шууд дамжуулалт. Далай лам. Монголын бурханы шашинтнуудад зориулсан айлдвар

1-12-2013, 19:36
Арван хоердугаар сарын 2–3 ны өдрүүдэд Дээрхийн гэгээнтнээс Монголын бурханы шашинтнуудад зориулсан номын айлдварын интернет-дамжуулалт болно. 
Токио хотод “Эх дэлхий, аж амьдрал ба боловсрол”  сэдвээр эрдэмтэдтэй хийсэн ярилцлага

Токио хотод “Эх дэлхий, аж амьдрал ба боловсрол” сэдвээр эрдэмтэдтэй хийсэн ярилцлага

27-11-2013, 07:21
Япон, Токио хот - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2004 оноос хойш тав дахь удаагаа явагдах гэж буй Японы эрдэмтэдтэй хийх ярилцлагад оролцохоор Японы Буддизмийн Шингон сургуулийн төв байранд хүрэлцэн ирэхэд Кояасаны Хамба Лам угтан авав. Доктор Харуо Сажи Буддизм болон шинжлэх ухааны хооронд бодит байдалд нийцсэн ижил төстэй хандлага олон байдгийг оролцогчдын анхааралд сонордуулан уулзалтыг нээв. 
Дээрхийн Гэгээнтэн  Далай Ламын Япон дахь айлчлал

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Япон дахь айлчлал

20-11-2013, 15:25
2013.11.15 Япон, Нарита. - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Dreamliner” онгоцоор Энэтхэгээс Наритагийн нисэх буудалд газардахад жил жилийн энэ үеэр цаг агаар ямар байдаг, тэр л янзаар үүлэрхэг байлаа. Харин угтан авахаар ирсэн найз нөхөд, хүмүүсийн уур амьсгал халуун дулаан, найрсаг байв.
 
Закатекад шашин хоорондын хэлэлцүүлэг ба “Аз жаргалтай амьдрах урлаг” олон нийтийн яриа

Закатекад шашин хоорондын хэлэлцүүлэг ба “Аз жаргалтай амьдрах урлаг” олон нийтийн яриа

27-10-2013, 04:44
Мексик, Закатека, 2013.10.16 – Түүхийн дурсгалт хот Закатекад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочлон НҮБ-ын соёлын өв эртний Сан Агустино сүмд зочлов. Сэргээн босгосон энэ барилга урлаг соёлын үзэсгэлэнгийн танхим болжээ. Энд Закатека мужийн хамба Монсеньор Нориэга Барсэло урин шашин хоорондын хэлэлцүүлгийг хийх аж. Дээрхийн Гэгээнтэн морилон ирэхэд хөгжим тоглон сурагчид жагсаж хамба ламтан угтан авлаа. Монсеньор Сижифредо Дээрхийн Гэгээнтнийг индэрт урин танилцуулав. 
Дээрхийн Гэгээнтэн энэрэн нигүүлсэхүйг амьдралдаа хэрэгжүүлэхийг сургаж Фокс төв дэх ерөнхийлөгчийн номын ордонд зочлов

Дээрхийн Гэгээнтэн энэрэн нигүүлсэхүйг амьдралдаа хэрэгжүүлэхийг сургаж Фокс төв дэх ерөнхийлөгчийн номын ордонд зочлов

27-10-2013, 04:18
Мексик, Гуанахуато, Леон, 2013.10.15 –Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үдэлсэн Сан Кристобал ордонд ерөнхийлөгч асан Висенте Фокс гэргийн хамт зочлон уулзав. Дараа нь Фокс судлалын төв, номын сан, музейг үзүүллээ. Энэхүү орчин үеийн барилга нь анхны америк загварын ерөнхийлөгчийн номын өргөө бөгөөд энэ эзэмшилдээ түүний гэр бүл сүүлийн 100 гаруй жил амьдарчээ. 
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Фэйлин хар шуурганд өртөгсдөд эмгэнэл илэрхийлэн ном уншив

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Фэйлин хар шуурганд өртөгсдөд эмгэнэл илэрхийлэн ном уншив

16-10-2013, 16:44
Мексик, Мехико хот, 2013.10.14 –Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхи, дэд ерөнхий сайд Навеен Патнайкт захидал илгээлээ. Уг захидалд бямба гарагийн орой болсон фэйлин хар шуурганы улмаас амь үрэгдэн орон гэрээ алдаж эд хөрөнгөөр хохирогсдод хандан эмгэнэл илэрхийлэв. 
Шашнаас ангид ёс зүйн талаар ярьж “Бодьсадвын Явдалд Орохуй” айлдав

Шашнаас ангид ёс зүйн талаар ярьж “Бодьсадвын Явдалд Орохуй” айлдав

16-10-2013, 16:41
Мексик, Мехико хот, 2013.10.13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Мехико хотын дугуй танхимд морилон орон нутгийн Буддын шашны хүмүүстэй уулзлаа. Тэдэнд хандан шашны зан үйлээ хийж уншлага залбирал үйлдэх нь зйлшгүй ч XXI зуунд буддизмыг ойлгон мэдэж тунгаан судлах нь чухал. Эрдэмтэд ч буддизмын талаар өргөн дэлгэр сонирхож байгаа. Бид тэдэнд оюун санааны тухай хэлж чадна. 
“Бодьсадвын Явдалд Орохуй” сургаал айлдаж Понтифисиа де Мехико Их сургуульд зочлов

“Бодьсадвын Явдалд Орохуй” сургаал айлдаж Понтифисиа де Мехико Их сургуульд зочлов

16-10-2013, 06:44
Мексик, Мехико хот, 2013.10.12 – Дээрхийн Гэгээнтэн Мехико хотын хөл хөдөлгөөн дүүрэн гудамжийг туулан Мехико хотын төв зааланд морилон ирэхэд олон хүн эгнэн жагсаж гараа даллан мэндчилж байлаа. 
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мексикт морилон ирлээ

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мексикт морилон ирлээ

14-10-2013, 15:54
Мексик, Мехико хот. 2013.10.11 – Дээрхийн Гэгээнтэн Атланта хот дах айлчлалаа өндөрлөн Мексик улсыг зорилоо. Мехико хотын нисэх буудал дээр Мексик дэх Casa Tibet-ийг үүсгэн санаачлагч, ерөнхийлөгч Марко Антонио Карам тэргүүтэй бусад угтан авагсад хүрэлцэн ирсэн байлаа. 
Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдвар

Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдвар

13-10-2013, 06:32
АНУ, Жоржиа, Атланта, 2013.10.10 – Дээрхий Гэгээнтэн Далай Лам Атланта дахь Брайбун хийдийн хүсэлтээр Эмори Их сургуулийн нийтийн зааланд Банчин Богд Лувсанчойжижалцаны “Их Мутарлага” айлдахаар морилон ирэв. Уламжлалт хэв маяг уншлага тайлбарын алгасан үндсэн айлдвартаа орлоо. 
Эмори Их сургуульд шашнаас ангид ёс зүй  айлдав

Эмори Их сургуульд шашнаас ангид ёс зүй айлдав

12-10-2013, 17:36
АНУ, Атланта, Жоржиа, 2013.10.09 –Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Эмори Их сургуульд морилоход түүнийг тус сургуулийн ерөнхийлөгч Жэймс Вагнер тосон угтлаа. Дээрхийн Гэгээнтний энэ өдрийн эхний хөтөлбөр Эмори Их сургуулийн Хятад-Төвдийн Үүсгэл Санаачлагын гишүүдтэй хийсэн уулзалт байв. 
XXI зууны дэлхийн иргэний үүрэг

XXI зууны дэлхийн иргэний үүрэг

12-10-2013, 13:41
АНУ, Атланта, Жоржиа, 2013.10.08 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам улаан цэнхэр гэрэл анивчуулсан хамгаалалтын мотоцикль, нисдэг тэргээр хүрээлүүлэн зочид буудлаас Жвинет танхимд морилон ирэхэд үүдэнд Эмори Их сургуулийн ерөнхийлөгч Жэймс Вагнер угтан авч 10,000 хүний суудал бүхий танхимд урихад тэнд цуглагсад халуун алга ташилтаар хүлээн авав. 
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц