Мэдээ

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Сарнатад  номын айлдвараа өндөрлөлөө

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Сарнатад номын айлдвараа өндөрлөлөө

12-01-2013, 11:28
Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат – Дээрхийн Гэгээнтнийг Сарнатад морилсноос хойш анх удаа цаг агаар намдуу, хөх тэнгэр гийсэн өдөр байсан тул тэрээр өглөө эртлэн ном айлдах газраа ирлээ. Жанрайсигийн авшиг хүртээх зан үйлийн бэлтгэл ажилд нэг цаг орчим зарцуулав. Мангала судрыг пали хэл дээр уншсаны дараа “Билгүүний Зүрхэн” судрыг орос хэл дээр уншсан юм.
 
Сарнатад Дээрхийн Гэгээнтэн Далай ламын номын айлдвар гуравдахь өдрөө үргэлжлэв

Сарнатад Дээрхийн Гэгээнтэн Далай ламын номын айлдвар гуравдахь өдрөө үргэлжлэв

11-01-2013, 09:50
“Зовлон бүхний үндэс болсон мунхгийн харанхуйг ялан дийлэхийн тулд бид бодит амьдралыг ойлгох шаардлагатай. Ийм боломжийг бий болгож, алдаа мадаггүй сургааль айлдсаных нь төлөө Бурхан багшийг Нагаржуна магтсан байдаг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн номлолоо эхэлсэн юм.
 
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Шантидева гэгээний номын тайлбараа үргэлжлүүлж байна

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Шантидева гэгээний номын тайлбараа үргэлжлүүлж байна

10-01-2013, 09:45
Энэ өглөө хүйтний эрч буурсны адил танхимд цугларсан 6000 орчим хүн Дээрхийн Гэгээнтнийг халуун дулаан угтан авсан бөгөөд цугларсан олны бүрэлдэхүүнд эрэгтэй, эмэгтэй лам нар ойролцоогоор 2000, Гималайн бүс нутгийн иргэд 800, Төвд хүн 2500 , хэвлэл мэдээллийн төлөөлөгчид 96, мөн 33 орны 650 гаруй гадаадын иргэд байв.
 
Дээрхийн Гэгээнтэн Сарнат хотод Шантидевагийн номын тайлбар сургаалаа эхэллээ

Дээрхийн Гэгээнтэн Сарнат хотод Шантидевагийн номын тайлбар сургаалаа эхэллээ

9-01-2013, 07:10
Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат,- Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Шантидевагийн “Бодьсадын Явдалд Орохуй” ном айлдахаар Патнагаас Сарнатад ирсэн бөгөөд Сарнат нь Хойд Энэтхэгийн бусад нутгийн адил агаарын хүйтэн урсгалын нөлөөн дор байдаг учраас танхимд цугласан олон дулаан хувцасласан байв. Сэнтийд залрахын өмнө тэрээр хуучин олон анд нартайгаа, түүний дотор ламтан Жанзе Цорж Лувсан Тэнзинтэй мэндчилэв.
 
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Олон Улсын Буддист Сангха нарын бага хуралд оролцлоо

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Олон Улсын Буддист Сангха нарын бага хуралд оролцлоо

7-01-2013, 07:04
Дээрхийн Гэгээнтэн Далай лам өнөөгийн нөхцөлд Буддист байна гэдэг ямар учиртай талаар тайлбарлахаас яриагаа эхлэхдээ “Шар өмсгөл өмсөж, үсээ хуссанаар өөрийгөө Буддист гэж үзэх нь хангалттай бус. Бурхан, ном, хувраг гэх гурван эрдэнэд дахин дахин аврал одуулаад ч энэ нь хангалттай бус. Бидний мэдэх ёстой зүйл бол Бурхан, ном, хувраг гэж юу чухам болохыг мэдэх явдал мөн” гэв.
 
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Бихарын тэргүүн сайдын урилгаар Патнад айлчлав.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Бихарын тэргүүн сайдын урилгаар Патнад айлчлав.

6-01-2013, 06:02
Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Энэтхэгийн эртний хот Патнагийн нисэх онгоцны буудалд газардахад Бихарын тэргүүн сайд Нитиш Кумар халуун дотноор угтан авлаа. Дараа нь холгүй байрлах Төрийн Зочны өргөө рүү хөдлөв.
 
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын буддистуудад ном айлдлаа – Дөрөв дэх өдөр

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын буддистуудад ном айлдлаа – Дөрөв дэх өдөр

5-01-2013, 19:29
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Делид Оросын буддистуудад зориулан айлдаж байгаа дөрөв дэх өдрийнхөө айлтгалыг сэтгэл өндөр эхэлсэн юм. Тэрээр айлдахдаа “Дээдийн ном нь бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой бөгөөд номлол дуусангуут цааш нь таьчихдаг эд зүйл биш юм. Миний заасан бүхнийг аливаа үйлийг эхлэх боломж болгон ашиглацгаа.
 
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Дели хотноо Оросын буддистуудад ном айлдлаа- Гурав дахь өдөр

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Дели хотноо Оросын буддистуудад ном айлдлаа- Гурав дахь өдөр

3-01-2013, 10:53
Энэ өдрийн ном айлдах газар луу явах замдаа Дээрхийн Гэгээнтэн Далай лам Төвдийн Самелинг суурингийн Алтан ойн арга хэмжээний баярт оролцохоор Мажнука Тилла нэрээр олонд алдартай Нью Аруна Нагар дахь уг сууринд түр саатлаа.
 
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын буддистуудад ном айлдлаа- Хоёр дахь өдөр

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Оросын буддистуудад ном айлдлаа- Хоёр дахь өдөр

3-01-2013, 10:13
“Би адис өгөхгүй. Би өөрийгөө Далай лам гэж бодохыг бус, харин бусадтай адил нэгэн гэж бодож байна. Хамгийн чухал нь бид аз жаргалтай амьдрахыг хүсч, өөрсдийгөө боловсруулах шаардлагатай байна.” гэсэн үгээр Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхэллээ.
 
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Дели хотноо Оросын буддистуудад ном айлдлаа- Эхний өдөр

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Дели хотноо Оросын буддистуудад ном айлдлаа- Эхний өдөр

2-01-2013, 06:28
Дээрхийн Гэгээнтэн Оросоос ирсэн зочдод мэндчилээд, эрт цагт Буриад, Халимаг, Тувагаас олон их багш нар Төвдийн төв хэсэгт суралцахаар ирж, төгс боловсордог байсан тухай ярилаа. Тэрхүү уламжлал өнөөдөр ч үргэлжилж байна хэмээв.
 
Tөвд – Tайланд буддистуудын ярилцлага – Хоёр дахь өдөр

Tөвд – Tайланд буддистуудын ярилцлага – Хоёр дахь өдөр

20-12-2012, 18:04
Энэ өглөө танхим дүүрэн цугларсан Тайландын лам, сүсэгтэн олон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Дээрхийн Гэгээнтэн ирээд бүх хүнтэй залбиран мэндэлснийхээ дараа танхимд цугларсан олныг суухыг хүсэв. Пали хэл дээр Мангала судрыг уншсаны дараа Далай Лам мөн богино ерөөл уншаад, түүнээс хүссэний дагуу “Зүрх сэтгэлээ эхэлж нэгтгээд, дараа нь гар нийлэн ажиллая ” сэдвээр яриагаа эхэллээ.
 
Арга зам өөр ч, хүрэх зорилго нэг – Тайландын буддистуудын Дээрхийн гэгээнтэн Далай ламтай хийсэн уулзалт

Арга зам өөр ч, хүрэх зорилго нэг – Тайландын буддистуудын Дээрхийн гэгээнтэн Далай ламтай хийсэн уулзалт

16-12-2012, 10:19
Шинэ Дели хотноо өнөөдөр 50 орчим лам хийгээд эрдэмтэд, ахмадуудаас бүрдсэн Тайландын төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэнтэй уулзан Бурханы шашны дотоод асуудлаар хэлэлцүүлэг хийсэн нь чухал ач холбогдол бүхий, урам зориг өгсөн арга хэмжээ боллоо.
 
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Мумбай хотод амьтдыг энэрэн хайрлах өдрийн арга хэмжээнд оролцов

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Мумбай хотод амьтдыг энэрэн хайрлах өдрийн арга хэмжээнд оролцов

3-12-2012, 05:26
Энэтхэг, Мумбай – Бангалорт манантай байсны улмаас нислэг ялигүй саатсан ч Дээрхийн Гэгээнтнийг Энэтхэгийн санхүүгийн нийслэл болох Мумбайд морилох үед тэнгэр цэлмэж, дулаарсан байлаа. Зочид буудалд түүнийг буудлын эзэн, ахмад Кришнан Найр болон бусад хүмүүс угтав.
 
Дээрхийн гэгээнтэн Далай лам Тумкурын их сургуульд зочилж, Бангалор хотод суурьшсан Төвд иргэдтэй уулзлаа

Дээрхийн гэгээнтэн Далай лам Тумкурын их сургуульд зочилж, Бангалор хотод суурьшсан Төвд иргэдтэй уулзлаа

1-12-2012, 18:30
Энэтхэг, Карнатака муж, Бангалор – Энэ өглөө Дээрхийн Гэгээн Далай лам Бангалороос баруун хойш 70 кт-т орших Тумкурын их сургуульд зочлох үед тус их сургуулийн төлөөлөл болон Сера-Жэ хийдийн лам нар халуун дотноор угтан авлаа.
 
Дээрхийн гэгээнтэн Далай лам Бангалор хотын Христийн их сургуулийн оюутан залуучуудад “Шашин ба шинжлэх ухаан” сэдэвт илтгэл тавив

Дээрхийн гэгээнтэн Далай лам Бангалор хотын Христийн их сургуулийн оюутан залуучуудад “Шашин ба шинжлэх ухаан” сэдэвт илтгэл тавив

1-12-2012, 15:45
Дээрхийн гэгээнтэн Далай лам Энэтхэгийн Кочи хотоос “Цэцэрлэгт хот” хэмээн алдаршсан Карнатака мужийн төв Бангалор хот руу богино хэмжээний нислэгээр хүрэлцэн ирэв. Үндэсний хэв маягаар засч янзалсан зочид буудлын үүдэнд шашныхаа тэргүүн, оюун санааны удирдагчаа, мөн дагалдан яваа бараа бологч лам нарыг угтах гэсэн олон тооны Төвд хүмүүс, шавь нар цугларсан байлаа.
 
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц