Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Швейцарьт айлчлан Европ дахь Төвдийн Буддистуудын II бага хуралд оролцов

15-04-2013, 19:12
Швейцарь, Фрейбург – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Болзаногийн буудлаас Швейцарь руу мордохоор гарч ирэхэд Мужийн Зөвлөлийн бүрэлдэхүүний хэсэг үдэн гаргаж өгөхөөр хүрэлцэн ирсэн байлаа. Цаг агаарын тааламжгүй байдлын улмаас нислэг цаг орчмоор хойшлогдов.
 
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Трентод уригдан “Бэрхшээлтэй орчлонд аз жаргалтай амьдрах нь” сэдэвт илтгэл тавив

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Трентод уригдан “Бэрхшээлтэй орчлонд аз жаргалтай амьдрах нь” сэдэвт илтгэл тавив

13-04-2013, 18:25
Итали, Өмнөд Тирол, Болзано - Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Трентод уригдан Адиж голын дагуу хагас цаг орчим явлаа. Дээрхийн Гэгээнтнийг Трентогийн Автономит мужийн ордонд хүрэлцэн ирэхэд ерөнхийлөгч ноён Алберто Пакер болон хэвлэл мэдээллийн албаны дарга Робэрто Пинтер нар угтан авлаа. Ерөнхийлөгчийн ажлын өргөөнд морилон харилцан ярилцав. 
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Болзанод “Цөөнхийн Шагнал” хүлээн авах ёслолын үеэр шашнаас ангид ёс суртахууны талаар айлдав

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Болзанод “Цөөнхийн Шагнал” хүлээн авах ёслолын үеэр шашнаас ангид ёс суртахууны талаар айлдав

12-04-2013, 10:42
Итали, Өмнөд Тирол, Болзано - Өмнөд Тиролын Автономит Мужийн нийслэл Болзаногийн гудамжаас цасаар хучигдсан уулсын орой сүрлэг харагдаж байлаа. Хаврын энэ сайхан нар гийсэн өдөр Тамгийн Газрын дарга ноён Клаус Клутэр Дээрхийн Гэгээнтнийг зочид буудлаас тосон авч дагалдан явав. Буудлын үүдэнд олон туг намиран байсны дотор Төвдийн туг ч байсан юм. 
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Тирол мужийн Болзанод хүрэлцэн ирлээ

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Өмнөд Тирол мужийн Болзанод хүрэлцэн ирлээ

10-04-2013, 07:56
Итали, Өмнөд Тирол, Болзaнo хот – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгээс нисэх замдаа Мюнхэний нисэх буудалд түр үдлэн саатахад Энэтхэгийн консулын төлөөлөл хүлээн авав. 
Салугарад Жанрайсаг бурханы авшиг хайрлав

Салугарад Жанрайсаг бурханы авшиг хайрлав

10-04-2013, 06:02
Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Салугара дахь сүүлийн өдрийн айлдвартаа нарны сэрүүнд өглөөний эртэд 7 цагт морилон ирлээ. Сэнтийдээ залрахаас өмнө Жанрайсаг бурханы авшигт зориулж мандал өргөх ёс үйлдэв. Үүний дараа хуран цуглагсадтай халуун дотноор мэндчилэн сэнтийдээ залран Лончин Рабжамба-ын “Оюуныг Язгуур Мөн Чанарт нь Амарлиулахуй ” номыг уншив. 
Салугара дахь айлдвар: хоёр дахь өдөр

Салугара дахь айлдвар: хоёр дахь өдөр

3-04-2013, 05:19
Энэтхэг, Баруун Бенгал, Салугара - Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Салугара дахь Дүйнхорын ордонд ном айлдахаар яаравчлан мориллоо. Ер нь ордонд голчлон Хималайн Буддист Соёлын Нийгэмлэгийн сургууль 1-ээс 8 дугаар ангийнханд дунд шатны англи хэл, ботиа болон хинди хэл заадаг. Сурагчид нь Хималайн бүс болон ойр орчмын нутгаас ирдэг байна. Энэ удаа Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсохоор 25,000 гаруй хүн Салугара, Даржилин, Калимпон, Сикким болон Бутанаас ирцгээжээ.
 
Салугара дахь номын айлдвар: эхний өдөр

Салугара дахь номын айлдвар: эхний өдөр

3-04-2013, 04:51
Энэтхэг, Баруун Бенгал – Шөнөжин орсон борооны дараа Дээрхийн Гэгээнтэн Гантокаас Салугара руу нисдэг тэргээр бус машинаар явахаар шийдэв. Замдаа гарахын өмнө өөрийн залран буй Сиркуйт байранд Гантокийн Төвдийн хорооны жаран таван гишүүдтэй уулзлаа. Гантокийн замын турш гацаа тосгодоор Дээрхийн Гэгээнтнийг морилон өнгөрөхийг харахаар ирсэн хөгшин залуу, сургуулийн насныхан, бүхий л насны хүмүүсээр дүүрэн байлаа. Дээрхийн Гэгээнтэн Салугара хотын ойролцоо Сэй Жүд дацангийн өмнө ирэхэд маш олон Төвд хүмүүс хуран цугласан байлаа. 
Дээрхийн Гэгээнтэн Равангла-д насны авшиг хайрлаж, Гантокт шашнаас ангид ёс суртахууныг номлов

Дээрхийн Гэгээнтэн Равангла-д насны авшиг хайрлаж, Гантокт шашнаас ангид ёс суртахууныг номлов

3-04-2013, 04:19
Энэтхэг, Сикким, Ганток - Өмнөх өдөр бороо орсон тул өнөө өглөө цэлмэг сайхан байсанд Далай Лам буудлаасаа Татагата Цалын урд талд байрлах ном айлдах асар луу түүний номын айлдварт суухаар ирсэн хэдэн мянган хүмүүстэй уулзахаар явган алхав. Тэрээр хөшөөний дор ирээд Бурхан багшийн 12 зохионгуйн зургийг үзэхээр танхим руу оров. 
Дээрхийн Гэгээнтэн Татагат Цал-ыг адислаж, Сикким мужийн Раванглад сургааль айлдав

Дээрхийн Гэгээнтэн Татагат Цал-ыг адислаж, Сикким мужийн Раванглад сургааль айлдав

2-04-2013, 03:30
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам аварга том буюу 128 фут өндөртэй Бурхан Багшийн зэс дүрийг адислахаар Сикким мужид уригдсан бөгөөд тэрээр тус шүтээнд Татагат Цал хэмээх нэр хайрласан байна. Цэлмэг хөх тэнгэртэй энэ өдрийн өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн байрлаж буй буудлаасаа гаран хүндэтгэлийн шар шүхэр дор шүтээн байрлах газарт хүрэлцэн ирэв.
 
Делид айлдсан номын айлдварыг өндөрлөж  Манал бурханы авшиг хүртээлээ

Делид айлдсан номын айлдварыг өндөрлөж Манал бурханы авшиг хүртээлээ

30-03-2013, 06:20
Шинэ Дели, Энэтхэг –“Дэлхий Нийтийн Хариуцлага” сангаас Таж Махал зочид буудалд зохион байгуулсан Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт сууж байгаа хүмүүсийн олонхи нь түүнийг Манал бурханы авшиг хүртээхийг нь хүлээж байлаа. Түүнийг тогтсон заншил ёсоор бясалгалаа хийж байхад тэд хагас цагийн турш хамтдаа нам гүм байсан юм.
 
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Делид 2 дахь өдрөө сургаал айлдав

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Делид 2 дахь өдрөө сургаал айлдав

28-03-2013, 04:33
Дээрхийн Гэгээнтэн үдээс өмнө Дели хотын Таж Махал зочид буудалд сурагчидтай уулзан мянга гаруй жилийн түүхт эртний Энэтхэгийн “ахимса” буюу бусдад хорлолгүй байх уламжлалын ач холбогдлыг шагшин магтан яриагаа эхлүүлэв. Бусдад энэрэн нигүүлсэх сэтгэлээр ач тусыг хүргэх нь бусдад хорлолгүй үйл хэрэг юм. Үүний нэгэн адил айснаасаа бус ухамсартайгаар бусдын сайн сайхны тусын тулд хор хөнөөл учруулахаас зайлсхийх нь мөн л бусдад хорлолгүй үйл хэрэг болно. 
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нью Делид залуу үе болон ахмад насныхантай уулзав

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нью Делид залуу үе болон ахмад насныхантай уулзав

26-03-2013, 05:06
Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели орчмын есөн сургуулийн 10-12 Энэтхэг сурагчдаас бүрдсэн групп бүхий ахлах ангийн сурагчидтай уулзалт хийв. Тэрээр сурагч хүүхдүүдтэй халуун дотноор мэндчилэн: “Дүү нар минь, та бүгдтэй уулзсандаа би их баяртай байна. Би 78 настай бөгөөд миний амьдралд олон удаа өгсөх, уруудах үе тохиож байлаа. Тэдгээрийн олонхи нь хүмүүн бид өөрсдөө бий болгосон асуудлууд байсан. Бид тэдгээр асуудлуудыг бий болгосон шигээ бас багасгах боломж бидэнд бий.” 
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ромын шинэ пап ламд баяр хүргэв

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ромын шинэ пап ламд баяр хүргэв

15-03-2013, 04:14
Ромын шинэ пап лам сонгогдсонтой холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам баяр хүргэн мэндчилгээ илгээв. 
Далай Лам: Энэтхэг орон бидний багш хэвээр байна

Далай Лам: Энэтхэг орон бидний багш хэвээр байна

10-03-2013, 18:04
Нобелийн Энх Тайвны шагналтан Далай лам өнгөрсөн пүрэв гаригт Күшабау Такерэй Хэвлэл Мэдээллийн Их Сургуулийн (КТХМИС) анхны төгсөлтийн баярын үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан оролцохдоо “Энэтхэг орон нь Аряа Бүүми” хэмээх нэрээр олноо танигдсан эртний соёл иргэншил дэлгэрэн хөгжсөн, цэцэн ухааны орон мөн хэмээн айлдсан юм. 
Химачал Прадешийн Централ Их Сургууль Далай Ламд хүндэт докторын зэрэг гардуулан ёслол хийв

Химачал Прадешийн Централ Их Сургууль Далай Ламд хүндэт докторын зэрэг гардуулан ёслол хийв

3-03-2013, 06:26
Химачал Прадешийн Централ Их Сургууль (ХПЦИС) Төвдийн бурхан шашны тэргүүн, Дэлхийн энх тайвны Нобелийн шагналтан Далай Ламд хүндэт докторын зэрэг гардуулах ёслолыг өнгөрөгч пүрэв гаригт Шахпурт хийлээ. 
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц